• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АН Их хуралд бүлэгтэй үлдэх үү?

Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд УИХ, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгууль, сая 18, 28 дугаар тойрогт   болсон нөхөн сонгууль гээд дараалсан олон ялагдлыг тун ч эв түнжингүй туулав. Өөрөөр хэлбэл, тус намын  задрах явц ялагдлынх нь гол  шалтгаан  болсоор ирэв. Өчигдөр л гэхэд АН хоёр гишүүнээ, тодруулбал  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг УИХ дахь бүлгээсээ хөөж байгаагаа  бүлгийн дарга Д.Ганбат нь мэдэгдсэн.

Энэ шийдвэрийн бэх нь хатаагүй байхад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нар хариу мэдэгдэл хийн Д.Ганбат гишүүнийг АН-ын бүлгийн даргаас чөлөөлж,  түүний оронд бүлгийн дэд дарга Н.Ганибалыг томилсноо зарлав. Тэдний хэлж буй  үндэслэл нь “УИХ-ын тухай хуульд тухайн гишүүн өөрөө  хүсэлтээ өгсөн тохиолдолд бүлгээс гарна. Түүнээс бүлгийн дарга болоод хэн нэгэн зарласнаар гишүүдийг бүлгээс гаргадаггүй” гэв.

Тэгэхээр бүлгийн дарга Д.Ганбатын өмнө нь хөөх шийдвэр гаргасан бие даагч Н.Алтанхуяг,  АН-ын хуучин гишүүнчлэлээ  сэргээж орж ирсэн С.Ганбаатар нар  ч АН-ын бүлгээс гараагүй бололтой. Хэрэв  гарсан гэж үзвэл тэдэн дээр нэмээд нэг гишүүн  хөөхөд л тус нам УИХ-д бүлэггүй болохоор байгаа юм. Үүнийгээ тайлбарлаж байгаа нь бас сонин. Ирэх сарын 5-нд болох АН-ын “Эв нэгдлийн их хурал” угтсан зохион байгуулалттай үйл ажиллагаа хэмээн  УИХ-ын гишүүн Д.Ганбат ч, Л.Цогтгэрэл ч хэлж буй.

Үүнд  эрх баригч нам нөлөөлж байгаа, учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах өлсгөлөн зарласан гишүүдийн гарын үсгээр  Д.Ганбат  нар наймаалцаж гурван сайдын суудал авах гэж байсан. Энэ бичигт нэр бүхий хоёр гишүүн гарын үсгээ зураагүй учраас хөөгдөхдөө тулсан гэхчлэн  бусад руу буруугаа чихэхээ ч бас мартсангүй. Үүнийг өөр өнцгөөс тайлбарлаж байгаа нь ч бас байна. Тэр нь юу вэ гэвэл, хөөгдсөн нэртэй  намаасаа гарч МАН-ын ивээлд  багтан АТГ дээрх хэргээ  хаалгах сонирхолтой нөхдүүд ч бий гэлцэнэ. 

Ямартай ч өнгөрсөн хугацаанд АН-д өрнөж ирсэн үйл явдлуудаас дүгнэхэд  тус  намынхан Монголын улс төрд,  нэг нам дангаараа үнэмлэхүй олонх болсон УИХ-д хүчтэй сөрөг хүчин байхын төлөө бус  нам доторх эрх ашиг, намын даргын эрх мэдлийн  төлөө л өвөр зуурын  тэмцэл, ойр холын өс хонзонгоор “амьдарч” ирэв.  Задрах  болсон шалтгааныг лавлавал АН өнгөрсөн 30 жилийн түүхэнд огт шинэчлэгдээгүйд оршиж байгааг   судлаачид  хэлдэг. Тэгэхээр өнөөдрийн АН-ын талцал, бутралын эх сурвалжийг ойроос биш холоос хайх  хэрэгтэй болж байгаа юм. 

Ардчилсан намынхны 1990 онд хэлж, шаардаж байсан зүйлүүд зөв байсан гэдэгтэй өнөөдөр хэн ч санал нийлнэ. Харин түүнийгээ хэрэгжүүлэх  шатанд  алдаа гаргасантай нь   маргах нэг ч  хүн гарахгүй байх.  Нэг үгээр хэлбэл,  тухайн үед  хувьчлал хийж  цөөнх баяжсан бөгөөд өдгөө тэр л  цөөнх АН-ын толгойд бүх эрх мэдлийг атгахын төлөө “алалцаж”  байгаа юм. Нааштай зүйл гэвэл энэ тэмцэл, тулаанаас ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг таньж авсан байх. Тиймдээ ч АН өнгөрсөн хугацаанд өрнөсөн бүх сонгуульд ард түмнээс “Үгүй” гэсэн  дүн тавиуллаа. Эвлэрч чадахгүй л байгаа болохоос энэ бол бодит дүн юм. 

АН-ын  толгойд эрх мэдлээ тогтоох тулааныг хэн оройлж байна гэвэл өнөө л  Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж тэргүүтнүүд байх жишээтэй. Монголчууд тэднийг   таньчихаад удаа даара  “Үгүй” гэсээр байхад  бүгдийг нь зайлуулчихаад оронд нь  шинэ залуусыг гаргаж ирэх ёстой баймаар. Гэтэл 1990-ээд онд  намын толгойд  байсан хүмүүс бүгд төрийн өндөр албыг сэлгээд байж байна.   Жаахан  завсар гарвал  АТГ-ын босгыг элээж, цаашаа  шоронгийн мухар руу шидэгдчих гээд байдаг учраас зуурсан мөчрөө тавихгүй, залууст зайгаа тавьж өгөхгүй   үхэн хатан зүтгээстэй.  Энд гол учир байгааг АН өнөөгийн байдлаараа улам батлан харуулсаар байна. 

АН-ын  залуус нь  шинэчлэх, өөрчлөх тухай яриагүй биш ярьсан. М.Тулгат тэргүүтэй залууст итгэл үзүүлсэн үү үзүүлсэн.  

Гэвч олонх нь “Та нар ач, зээгээ хараад гэртээ суугаач, тэтгэвэртээ гараач” гэсэн утгатай ярилцлага өгөхөөс хэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтөд бодитой хувь нэмэр оруулаагүй, олонх нь хошуугаа нэмэрлэсэн болохоос хуруугаа хөдөлгөсөн нь цөөн.  Залуус нь нэг иймэрхүү  хүчгүй байгаа учраас, нөгөөтэйгүүр зарим нь хууччуулын “цүнх баригч” хийж ирсэн тааруухан түүхэндээ  татагдаж  унасан тул АН сулрав. Дээрээс нь Монголын залуус ардчиллын төлөө тэмцэхээ больсон. Сонгуульд оролцох идэвх буурсан нь нөлөөлж байгаа юм. Үүнд нөгөө л АН-ын толгойд байж төрөөс идэж ууж, намынхаа нэр хүндийг хогийн сав руу шидсэн хүмүүсийн бохир түүх  нэрмээс болж байна.

Тэгэхээр магадгүй  хууччуул нь   уучлал хүсч, улс төрөөс бүрмөсөн явсан цагт л  АН сэргэж мэдэх юм.  АН ийнхүү уруугаа  унаж байгаа нь өрсөлдөгчид болоод бусад улс төрийн хүчинд   баярлаад байх сайн зүйл биш л дээ.  АН хүчтэй байж эрх барьж буй  Ардын нам  яван чангарах бус уу. Түүний тулд УИХ дахь бүлгээ тараах бус бэхлэх ёстой юм. Ойр зуурын хэрүүл бус холыг харсан бодлого шийдвэрт анхаараасай. Тийм биш байх аваас  Монголын хувь  заяа   хүндхэн байдал руу  гулсана. Ирэх сард болох Ардчилсан намын “Эв нэгдлийн их хурал” үүнийг олж хараасай. Даргын суудлыг биш эв нэгдлийг дархлаасай. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.19 МЯГМАР № 205 (6682)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Боловсрол
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •Сонгууль
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Үс засуулвал эд мал арвидна
Гурван жил дуншсан Дарханы...

АН Их хуралд бүлэгтэй үлдэх үү?

Kuzmo 2021-10-19
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
АН Их хуралд бүлэгтэй үлдэх үү?

Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд УИХ, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгууль, сая 18, 28 дугаар тойрогт   болсон нөхөн сонгууль гээд дараалсан олон ялагдлыг тун ч эв түнжингүй туулав. Өөрөөр хэлбэл, тус намын  задрах явц ялагдлынх нь гол  шалтгаан  болсоор ирэв. Өчигдөр л гэхэд АН хоёр гишүүнээ, тодруулбал  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг УИХ дахь бүлгээсээ хөөж байгаагаа  бүлгийн дарга Д.Ганбат нь мэдэгдсэн.

Энэ шийдвэрийн бэх нь хатаагүй байхад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нар хариу мэдэгдэл хийн Д.Ганбат гишүүнийг АН-ын бүлгийн даргаас чөлөөлж,  түүний оронд бүлгийн дэд дарга Н.Ганибалыг томилсноо зарлав. Тэдний хэлж буй  үндэслэл нь “УИХ-ын тухай хуульд тухайн гишүүн өөрөө  хүсэлтээ өгсөн тохиолдолд бүлгээс гарна. Түүнээс бүлгийн дарга болоод хэн нэгэн зарласнаар гишүүдийг бүлгээс гаргадаггүй” гэв.

Тэгэхээр бүлгийн дарга Д.Ганбатын өмнө нь хөөх шийдвэр гаргасан бие даагч Н.Алтанхуяг,  АН-ын хуучин гишүүнчлэлээ  сэргээж орж ирсэн С.Ганбаатар нар  ч АН-ын бүлгээс гараагүй бололтой. Хэрэв  гарсан гэж үзвэл тэдэн дээр нэмээд нэг гишүүн  хөөхөд л тус нам УИХ-д бүлэггүй болохоор байгаа юм. Үүнийгээ тайлбарлаж байгаа нь бас сонин. Ирэх сарын 5-нд болох АН-ын “Эв нэгдлийн их хурал” угтсан зохион байгуулалттай үйл ажиллагаа хэмээн  УИХ-ын гишүүн Д.Ганбат ч, Л.Цогтгэрэл ч хэлж буй.

Үүнд  эрх баригч нам нөлөөлж байгаа, учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах өлсгөлөн зарласан гишүүдийн гарын үсгээр  Д.Ганбат  нар наймаалцаж гурван сайдын суудал авах гэж байсан. Энэ бичигт нэр бүхий хоёр гишүүн гарын үсгээ зураагүй учраас хөөгдөхдөө тулсан гэхчлэн  бусад руу буруугаа чихэхээ ч бас мартсангүй. Үүнийг өөр өнцгөөс тайлбарлаж байгаа нь ч бас байна. Тэр нь юу вэ гэвэл, хөөгдсөн нэртэй  намаасаа гарч МАН-ын ивээлд  багтан АТГ дээрх хэргээ  хаалгах сонирхолтой нөхдүүд ч бий гэлцэнэ. 

Ямартай ч өнгөрсөн хугацаанд АН-д өрнөж ирсэн үйл явдлуудаас дүгнэхэд  тус  намынхан Монголын улс төрд,  нэг нам дангаараа үнэмлэхүй олонх болсон УИХ-д хүчтэй сөрөг хүчин байхын төлөө бус  нам доторх эрх ашиг, намын даргын эрх мэдлийн  төлөө л өвөр зуурын  тэмцэл, ойр холын өс хонзонгоор “амьдарч” ирэв.  Задрах  болсон шалтгааныг лавлавал АН өнгөрсөн 30 жилийн түүхэнд огт шинэчлэгдээгүйд оршиж байгааг   судлаачид  хэлдэг. Тэгэхээр өнөөдрийн АН-ын талцал, бутралын эх сурвалжийг ойроос биш холоос хайх  хэрэгтэй болж байгаа юм. 

Ардчилсан намынхны 1990 онд хэлж, шаардаж байсан зүйлүүд зөв байсан гэдэгтэй өнөөдөр хэн ч санал нийлнэ. Харин түүнийгээ хэрэгжүүлэх  шатанд  алдаа гаргасантай нь   маргах нэг ч  хүн гарахгүй байх.  Нэг үгээр хэлбэл,  тухайн үед  хувьчлал хийж  цөөнх баяжсан бөгөөд өдгөө тэр л  цөөнх АН-ын толгойд бүх эрх мэдлийг атгахын төлөө “алалцаж”  байгаа юм. Нааштай зүйл гэвэл энэ тэмцэл, тулаанаас ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг таньж авсан байх. Тиймдээ ч АН өнгөрсөн хугацаанд өрнөсөн бүх сонгуульд ард түмнээс “Үгүй” гэсэн  дүн тавиуллаа. Эвлэрч чадахгүй л байгаа болохоос энэ бол бодит дүн юм. 

АН-ын  толгойд эрх мэдлээ тогтоох тулааныг хэн оройлж байна гэвэл өнөө л  Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж тэргүүтнүүд байх жишээтэй. Монголчууд тэднийг   таньчихаад удаа даара  “Үгүй” гэсээр байхад  бүгдийг нь зайлуулчихаад оронд нь  шинэ залуусыг гаргаж ирэх ёстой баймаар. Гэтэл 1990-ээд онд  намын толгойд  байсан хүмүүс бүгд төрийн өндөр албыг сэлгээд байж байна.   Жаахан  завсар гарвал  АТГ-ын босгыг элээж, цаашаа  шоронгийн мухар руу шидэгдчих гээд байдаг учраас зуурсан мөчрөө тавихгүй, залууст зайгаа тавьж өгөхгүй   үхэн хатан зүтгээстэй.  Энд гол учир байгааг АН өнөөгийн байдлаараа улам батлан харуулсаар байна. 

АН-ын  залуус нь  шинэчлэх, өөрчлөх тухай яриагүй биш ярьсан. М.Тулгат тэргүүтэй залууст итгэл үзүүлсэн үү үзүүлсэн.  

Гэвч олонх нь “Та нар ач, зээгээ хараад гэртээ суугаач, тэтгэвэртээ гараач” гэсэн утгатай ярилцлага өгөхөөс хэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтөд бодитой хувь нэмэр оруулаагүй, олонх нь хошуугаа нэмэрлэсэн болохоос хуруугаа хөдөлгөсөн нь цөөн.  Залуус нь нэг иймэрхүү  хүчгүй байгаа учраас, нөгөөтэйгүүр зарим нь хууччуулын “цүнх баригч” хийж ирсэн тааруухан түүхэндээ  татагдаж  унасан тул АН сулрав. Дээрээс нь Монголын залуус ардчиллын төлөө тэмцэхээ больсон. Сонгуульд оролцох идэвх буурсан нь нөлөөлж байгаа юм. Үүнд нөгөө л АН-ын толгойд байж төрөөс идэж ууж, намынхаа нэр хүндийг хогийн сав руу шидсэн хүмүүсийн бохир түүх  нэрмээс болж байна.

Тэгэхээр магадгүй  хууччуул нь   уучлал хүсч, улс төрөөс бүрмөсөн явсан цагт л  АН сэргэж мэдэх юм.  АН ийнхүү уруугаа  унаж байгаа нь өрсөлдөгчид болоод бусад улс төрийн хүчинд   баярлаад байх сайн зүйл биш л дээ.  АН хүчтэй байж эрх барьж буй  Ардын нам  яван чангарах бус уу. Түүний тулд УИХ дахь бүлгээ тараах бус бэхлэх ёстой юм. Ойр зуурын хэрүүл бус холыг харсан бодлого шийдвэрт анхаараасай. Тийм биш байх аваас  Монголын хувь  заяа   хүндхэн байдал руу  гулсана. Ирэх сард болох Ардчилсан намын “Эв нэгдлийн их хурал” үүнийг олж хараасай. Даргын суудлыг биш эв нэгдлийг дархлаасай. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.19 МЯГМАР № 205 (6682)

Сэдвүүд : #Нийтлэл   #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

7 цагийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

7 цагийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдүүн

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

11 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

11 цагийн өмнө өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

15 цагийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдэв

15 цагийн өмнө өмнө

Ачаалал ихтэй уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх үүрэг өгөв

15 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

17 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

17 цагийн өмнө өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

17 цагийн өмнө өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

17 цагийн өмнө өмнө

Гадаад улсын иргэн хүчиндсэн этгээдийг саатуулжээ

17 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

18 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

1 өдрийн өмнө өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-11 өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-08 өмнө

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-08 өмнө

Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм

2026-09-08 өмнө

Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

2026-09-08 өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-08 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-10 өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-08 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд “FISSURE Playground 3” тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-08 өмнө

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-08 өмнө

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон айл өрхийн халаалтыг ирэх долоо хоногт өгч эхэлнэ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2 өдрийн өмнө өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-08 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-08 өмнө

16 дахь удаагийн Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум болж байна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах