• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дэлхийн 330 гаруй удирдагчийн оффшор хөрөнгийг ил болгоход Монголын хоёр улстөрч багтжээ

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумаас /ICIJ/ дэлхийн удирдагчид, улстөрчид, тэрбумтнуудын нууц хөрөнгө, оффшор дансыг илрүүлсэн “Pandora Papers” баримтыг ил болголоо. Энэ удаа тэд 91 орны  одоо төр барьж байгаа болон өмнө нь төр удирдаж байсан 35 удирдагч, 330 гаруй  улстөрч, 100 гаруй тэрбумтны оффшор компаниудын тухай 12 сая баримтыг дэлгэв.Үүнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр, Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш тэргүүтэй алдартай удирдагчдаас гадна Монголын хоёр ч улстөрч багтжээ. 

Ерөнхий сайд асан Сү.Батболд уул уурхайгаас олон сая доллар завшсан

“Пандора баримт”-тай холбоотой цахим хуудсын “Хүчирхэг тоглогч” /The Power Players/ хэсэгт Монголын Ерөнхий сайд асан Сү.Батболдын мэдээлэл багтжээ. Түүний тухай “Сүхбаатарын Батболд нь улстөрч болохоосоо өмнө уул уурхайн бизнес эрхэлж баяжсан. Тэрбээр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд болохоосоо өмнө 2000-2009 онд хэд хэдэн сайдын албан тушаал хашиж байв. Тэрбээр 2004 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлсэн юм. Сү.Батболд нь уул уурхайн хууль бус гэрээтэй холбоотой хэдэн зуун сая ам.долларыг хувьдаа завшсан хэргээр Монгол, Их Британи, Сингапур, болон АНУ-д шалгагдаж байсан. Түүний Америк өмгөөлөгч “ICIJ”-д “Сү.Батболдыг хууль зөрчсөн хэргээр Монгол, Нью Йорк, Хонгконг, Лондон, Сингапурт хэрэг үүсгэсэн боловч шүүхээр түүнийг буруутай гэдгийг нотолж чадаагүй” гэж ярьжээ. Тэрбээр 2006 оны дөрөвдүгээр сард үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байхдаа  “Quantum Lake Trust” үл хөдлөх хөрөнгө итгэмжлэх нэгжийг Английн Гернсигийн санхүүгийн төв оффшор бүсэд байгуулжээ. Энэ нэгжийг Их Британийн “Premier Edge” компани эзэмшдэг бөгөөд Сү.Батболд 2005 онд анхны хувьцаа эзэмшигч нь болж байв. Ийн тус компани 8.8 сая гаруй ам.долларын өртөг бүхий хоёр дээд зэрэглэлийн амины орон сууцыг Лондонд 2006 онд худалдан авчээ. Түүний зөвлөх бидэнд “Ерөнхий сайд асан Сү.Батболдыг уул уурхайн хууль бус гэрээтэй асуудлаар шалгаж эхлэхээс өмнө түүний гэр бүлийнхэн Лондонд сурч, ажилладаг байсан. Түүнд ямар ч нууц хөрөнгө байхгүй. Түүний оффшор компани гэгдэх шалгаж байгаа компаниудыг худалдаж авахдаа Монголын хуулийг зөрчөөгүй” гэж ярилаа” хэмээн бичжээ. Сэтгүүлчдийн 14 санхүүгийн байгууллагаас цуглуулсан 12 сая мэдээллийн багахан хувийг боловсруулсан тул Монголоос өөр хэний мэдээллийг илрүүлээд байгаа нь тодорхойгүй байна.

 Владимир Путин Монакод нууц хөрөнгөтэй 

Тодруулбал, БНХАУ-ын хоёр, ОХУ-ын 19 улстөрч, Украины 38, Их Британийн ес, Энэтхэгийн зургаа, Бразилийн ес гэх мэт Өмнөд Америк, Африк, Европ, Азийн улс орнуудын өндөр албан тушаалтнуудын мэдээллийг ил болгосон байна. Энэ баримтууд дундаас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай холбоотой Монако дахь нууц хөрөнгө, ирэх долоо хоногт сонгууль нь болох Чехийн ерөнхий сайд Андрей Бабиштэй холбоотой Франц дахь хоёр эдлэн дурдаж болохоор байна. ОХУ-ын ерөнхийлөгч Путин өөрийн хөрөнгийн нэг хэсгийг Монакод нуусан гэх урьдчилсан дүгнэлт гарчээ.  Сэтгүүлчид Светлана Кривоногих гэх эмэгтэйн Монако дахь орон сууц нь Геннадий Тимченко, Петр Колбин нарын компанитай холбоотой болохыг тогтоожээ. Энэ гурван хүнийг Путинтай маш дотно харилцаатай байсан  гэж үздэг юм. Монако дахь тансаг орон сууцнуудыг Светлана Кривоногих 2003 онд 3.6 сая ам.доллараар худалдан авчээ. Жилийн өмнө Оросын “Проект” хэвлэл Кривоногих бол Путины 2003 онд төрсөн охиных нь ээж гэж нэрлэсэн байна. Гэвч Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нэг бус удаа Кривоногих гэдэг эмэгтэйг танихгүй, хэзээ ч тийм хүний талаар сонсож байгаагүй гэж хариулж байв. 

Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай ойрын харилцаатай телевизийн гүйцэтгэх захирал, Оскарт нэр дэвшсэн продюссер Константин Эрнстийн оффшор хөрөнгө ил болжээ. Тэрбээр Москва хотоос төрийн мөнгөөр олон тооны кино театр болон өөр үл хөдлөх хөрөнгийг хувьдаа худалдан авсан компанийн хамтран эзэмшигч болжээ. Түүний үл хөдлөх хөрөнгийн хувьцаа 140 сая ам.доллараас давсан байна. Гэвч тэрбээр ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэж мэдэгджээ.

Оффшорчдын гуравны хоёр нь Их Британийн Виржинийн аралд байшинтай

Тус баримтыг ил болгоход 117 орны 650 гаруй сэтгүүлч хамтарч ажилласан бөгөөд удирдагчдын авлига, мөнгө угаах болон татвараас зайлсхийсэн хэргүүдийг илрүүлжээ.Удирдагч, ерөнхий сайд, Элчин сайд тэргүүтэй төрийн 336 өндөр албан тушаалтны 956 нууц компанийг илрүүлэхэд гуравны хоёр нь компаниа Их Британийн Виржинийн аралд байгуулжээ. Их Британийн оффшор хөрөнгө эзэмшигчдийн бүртгэлийн алдаанаас үүдэн хүмүүс тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авч, мөнгө угаадаг байсан нь ийн  илэрсэн юм. Тус аралд 11.3 их наяд ам.долларын оффшор хөрөнгө байдгийг Парист төвтэй эдийн засгийн байгууллага өнгөрсөн онд судалгаагаар тогтоож байв.

Тухайлбал, элит улстөрч, авлигын эсрэг тэмцэж байсан тэрбумтан, Чехийн ерөнхий сайд Андрей Бабиш оффшор компаниудаараа дамжуулан хоёр усан сан, кино театр бүхий 22 сая ам.долларын том орд Францад худалдан авчээ. Харин Их Британийн Ерөнхий сайд Тони Блэйр болон түүний эхнэр Виржини аралд 8.8 сая ам.долларын өртөг бүхий байшин эзэмшдэг аж. Тэд энэ байшингаа Бахрейны Аж үйлдвэр, аялал жуулчлалын сайдаас 2007 онд худалдан авсан байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.5  МЯГМАР № 195 (6672)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
ХУРААХ
УИХ-ын дарга ээлжит чуулганыг...
Өнөөдөр УИХ-ын таван Байнгын...

Дэлхийн 330 гаруй удирдагчийн оффшор хөрөнгийг ил болгоход Монголын хоёр улстөрч багтжээ

ДОЛЖИНЖАВ 2021-10-05
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Дэлхийн 330 гаруй удирдагчийн оффшор хөрөнгийг ил болгоход Монголын хоёр улстөрч багтжээ

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумаас /ICIJ/ дэлхийн удирдагчид, улстөрчид, тэрбумтнуудын нууц хөрөнгө, оффшор дансыг илрүүлсэн “Pandora Papers” баримтыг ил болголоо. Энэ удаа тэд 91 орны  одоо төр барьж байгаа болон өмнө нь төр удирдаж байсан 35 удирдагч, 330 гаруй  улстөрч, 100 гаруй тэрбумтны оффшор компаниудын тухай 12 сая баримтыг дэлгэв.Үүнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр, Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш тэргүүтэй алдартай удирдагчдаас гадна Монголын хоёр ч улстөрч багтжээ. 

Ерөнхий сайд асан Сү.Батболд уул уурхайгаас олон сая доллар завшсан

“Пандора баримт”-тай холбоотой цахим хуудсын “Хүчирхэг тоглогч” /The Power Players/ хэсэгт Монголын Ерөнхий сайд асан Сү.Батболдын мэдээлэл багтжээ. Түүний тухай “Сүхбаатарын Батболд нь улстөрч болохоосоо өмнө уул уурхайн бизнес эрхэлж баяжсан. Тэрбээр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд болохоосоо өмнө 2000-2009 онд хэд хэдэн сайдын албан тушаал хашиж байв. Тэрбээр 2004 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлсэн юм. Сү.Батболд нь уул уурхайн хууль бус гэрээтэй холбоотой хэдэн зуун сая ам.долларыг хувьдаа завшсан хэргээр Монгол, Их Британи, Сингапур, болон АНУ-д шалгагдаж байсан. Түүний Америк өмгөөлөгч “ICIJ”-д “Сү.Батболдыг хууль зөрчсөн хэргээр Монгол, Нью Йорк, Хонгконг, Лондон, Сингапурт хэрэг үүсгэсэн боловч шүүхээр түүнийг буруутай гэдгийг нотолж чадаагүй” гэж ярьжээ. Тэрбээр 2006 оны дөрөвдүгээр сард үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байхдаа  “Quantum Lake Trust” үл хөдлөх хөрөнгө итгэмжлэх нэгжийг Английн Гернсигийн санхүүгийн төв оффшор бүсэд байгуулжээ. Энэ нэгжийг Их Британийн “Premier Edge” компани эзэмшдэг бөгөөд Сү.Батболд 2005 онд анхны хувьцаа эзэмшигч нь болж байв. Ийн тус компани 8.8 сая гаруй ам.долларын өртөг бүхий хоёр дээд зэрэглэлийн амины орон сууцыг Лондонд 2006 онд худалдан авчээ. Түүний зөвлөх бидэнд “Ерөнхий сайд асан Сү.Батболдыг уул уурхайн хууль бус гэрээтэй асуудлаар шалгаж эхлэхээс өмнө түүний гэр бүлийнхэн Лондонд сурч, ажилладаг байсан. Түүнд ямар ч нууц хөрөнгө байхгүй. Түүний оффшор компани гэгдэх шалгаж байгаа компаниудыг худалдаж авахдаа Монголын хуулийг зөрчөөгүй” гэж ярилаа” хэмээн бичжээ. Сэтгүүлчдийн 14 санхүүгийн байгууллагаас цуглуулсан 12 сая мэдээллийн багахан хувийг боловсруулсан тул Монголоос өөр хэний мэдээллийг илрүүлээд байгаа нь тодорхойгүй байна.

 Владимир Путин Монакод нууц хөрөнгөтэй 

Тодруулбал, БНХАУ-ын хоёр, ОХУ-ын 19 улстөрч, Украины 38, Их Британийн ес, Энэтхэгийн зургаа, Бразилийн ес гэх мэт Өмнөд Америк, Африк, Европ, Азийн улс орнуудын өндөр албан тушаалтнуудын мэдээллийг ил болгосон байна. Энэ баримтууд дундаас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай холбоотой Монако дахь нууц хөрөнгө, ирэх долоо хоногт сонгууль нь болох Чехийн ерөнхий сайд Андрей Бабиштэй холбоотой Франц дахь хоёр эдлэн дурдаж болохоор байна. ОХУ-ын ерөнхийлөгч Путин өөрийн хөрөнгийн нэг хэсгийг Монакод нуусан гэх урьдчилсан дүгнэлт гарчээ.  Сэтгүүлчид Светлана Кривоногих гэх эмэгтэйн Монако дахь орон сууц нь Геннадий Тимченко, Петр Колбин нарын компанитай холбоотой болохыг тогтоожээ. Энэ гурван хүнийг Путинтай маш дотно харилцаатай байсан  гэж үздэг юм. Монако дахь тансаг орон сууцнуудыг Светлана Кривоногих 2003 онд 3.6 сая ам.доллараар худалдан авчээ. Жилийн өмнө Оросын “Проект” хэвлэл Кривоногих бол Путины 2003 онд төрсөн охиных нь ээж гэж нэрлэсэн байна. Гэвч Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нэг бус удаа Кривоногих гэдэг эмэгтэйг танихгүй, хэзээ ч тийм хүний талаар сонсож байгаагүй гэж хариулж байв. 

Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай ойрын харилцаатай телевизийн гүйцэтгэх захирал, Оскарт нэр дэвшсэн продюссер Константин Эрнстийн оффшор хөрөнгө ил болжээ. Тэрбээр Москва хотоос төрийн мөнгөөр олон тооны кино театр болон өөр үл хөдлөх хөрөнгийг хувьдаа худалдан авсан компанийн хамтран эзэмшигч болжээ. Түүний үл хөдлөх хөрөнгийн хувьцаа 140 сая ам.доллараас давсан байна. Гэвч тэрбээр ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэж мэдэгджээ.

Оффшорчдын гуравны хоёр нь Их Британийн Виржинийн аралд байшинтай

Тус баримтыг ил болгоход 117 орны 650 гаруй сэтгүүлч хамтарч ажилласан бөгөөд удирдагчдын авлига, мөнгө угаах болон татвараас зайлсхийсэн хэргүүдийг илрүүлжээ.Удирдагч, ерөнхий сайд, Элчин сайд тэргүүтэй төрийн 336 өндөр албан тушаалтны 956 нууц компанийг илрүүлэхэд гуравны хоёр нь компаниа Их Британийн Виржинийн аралд байгуулжээ. Их Британийн оффшор хөрөнгө эзэмшигчдийн бүртгэлийн алдаанаас үүдэн хүмүүс тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авч, мөнгө угаадаг байсан нь ийн  илэрсэн юм. Тус аралд 11.3 их наяд ам.долларын оффшор хөрөнгө байдгийг Парист төвтэй эдийн засгийн байгууллага өнгөрсөн онд судалгаагаар тогтоож байв.

Тухайлбал, элит улстөрч, авлигын эсрэг тэмцэж байсан тэрбумтан, Чехийн ерөнхий сайд Андрей Бабиш оффшор компаниудаараа дамжуулан хоёр усан сан, кино театр бүхий 22 сая ам.долларын том орд Францад худалдан авчээ. Харин Их Британийн Ерөнхий сайд Тони Блэйр болон түүний эхнэр Виржини аралд 8.8 сая ам.долларын өртөг бүхий байшин эзэмшдэг аж. Тэд энэ байшингаа Бахрейны Аж үйлдвэр, аялал жуулчлалын сайдаас 2007 онд худалдан авсан байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.5  МЯГМАР № 195 (6672)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Банк санхүү   #Гэмт хэрэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

3 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

4 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

5 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

5 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах