• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

УИХ-ын дарга ээлжит чуулганыг яагаад их Сэргэлтийн гэж зарлав

Цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн жил Их хурлын гишүүд цахимаар хуралдаж өнжсөн. Тэгвэл намрын ээлжит чуулган нээлтээ хийснээр 76 гишүүн цугларч, парламент хэвийн  ажиллаж эхэллээ.  Их хурлын даргын хэлснээр энэ удаагийн чуулган илүү их ачаалал үүрэхээс гадна цар тахлын дараах шинэ сэргэлт рүү чиглэж буйгаар хариуцлага өндөртэй. Мөн 2022 оны улсын төсвийг хэлэлцэхээс эхлээд нэн чухал олон шийдвэрийг гаргаж, хичээж зүтгэж  ажиллахыг цаг үе ч шаардаж буй. Тиймдээ ч спикерийн чуулганы нээлтэн дээр хэлсэн үг экспертүүдийн анхаарлыг татаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэл­сэнч­лэн цар тахлын эрсдэлийг даван туулж, эдийн засгаа шинэ сэргэлтийн замд шилжүүлэх зорилтыг амжилттай шийдвэрлэхийн тулд төр-хувийн хэвш­лийн хамтын ажиллагааг цоо шинэ шатанд гаргах ёстой гэдэгт ҮАБЗ, УИХ, Засгийн газар санал нэгдэж буй.Төр, хувийн хэвшлийнхэн нэг зүгт, ижил өнцгөөр харж байж бодлого үр дүнд хүрэх талаар онцолсон намрын чуулганы нээлтээс бодлогын зүйлүүдийг тоймлон хүргэж байна.  

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ТУСЛАМЖИЙН МЕНЕЖМЕНТЭЭ ӨӨРЧИЛНӨ 

Цар тахлын эрсдэлтэй цаг үеийг даван туулж, сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх нь чуулганы эн тэргүүний зорилт. Дэлхий даяар 233 сая хүн халдвар авч, дельта вирусаар үүсгэгдсэн дараагийн давалгаа эхэлсэн нөхцөл байдал манайд ч амаргүй байна. Тиймээс халдварын тархалтыг сааруулах, учирч болох эрсдэлээс угтуулан сэргийлэхийн тулд өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан сайтар ажиллахыг Их хурлын дарга хэллээ. Тэрбээр “Бүх шатны боловсролын байгууллагад халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах, нийтийг хамарсан арга хэмжээг эмх цэгцтэй, зөв менежментээр зохион байгуулах шаардлагатай. Бүх эмнэлгүүд зорилтот бүлэгт чиглэсэн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах болон яаралтай тусламж үзүүлэх чадавхаа эрс сайжруулах, тусламжийн менежментийг өөрчлөн, оновчтой зохион байгуулах хэрэгтэй. Давхар эрсдэл үүсэхээс сэргийлж, томуу, хатгалгаа, бусад тарилгат халдварт өвчний вакцинжуулалтыг эрчимжүүлэх. Эрүүл мэндийн салбарт иргэнд чиглэж, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилтийг нэвтрүүлэх, эмч ажиллагсдын нийгмийн асуудлыг сайжруулах гэсэн  төсвийн удирдлагын тогтолцооны эхлэл тавигдсаныг бататгаж, салбарын чадавхыг богино хугацаанд шинэ шатанд гарган, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах найдвартай тогтолцоо төлөвшүүлэх шаардлагатай. Хааж түгжихийг урьтал болгохгүйгээр хувь хүн, байгууллагын сахилга хариуцлагад тулгуурлаж, үүссэн нөхцөл байдалд дасан зохицож амьдрах дэлхийн нийтийн хандлагыг дагах хэрэгтэй” гэлээ.

ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛОВ  

Халдварт цар тахлын нөлөөллөөс үүдсэн эдийн засгийн хямралт байдал үргэлжилсээр байна. Инфляц зорилтот түвшнээс давж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, улсын валютын нөөц багассан. Эдийн засгийн өсөлт удаашран, 2021 оны дүнгээр 5.1 хувь болох төсөөлөл гарчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өмнөх оны эцэстэй харьцуулахад  2021 оны наймдугаар сард гэхэд улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 10 хувь өссөн нь иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байгаа. Энэ нөхцөлд Засгийн газар тогтвортой, тууштай ажиллах шаардлагатай. Гэхдээ салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нараас хариуцлага нэхнэ гэдгийг Их хурлын индэр дээрээс зарлалаа. Энэ удаагийн намрын чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлсон чуулган болохыг хэллээ. Түүнчлэн цар тахал, цаг үеийн нөхцөл байдал, технологийн хөгжил өөрийн эрхийг шаардахын хамт бусдын эрхийг хүндлэх зарчмыг баримталж, цахим орчинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, цахим шилжилтийн үеийн хууль тогтоох үйл  ажиллагаанд нэн хариуцлагатай хандах, цар тахлын сөрөг үр нөлөөг хохирол багатай даван туулах зохистой орчин бүрдүүлэхийг шаардаж буйг хэллээ. 

30 ЖИЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ГАЖИГ ТОГТОЛЦООГ ЗАСАХ БОДЛОГЫН РЕФОРМ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ОНЦЛОВ 

Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрийн үр дүнд эдийн засагт сэргэлт бий болсон.  Манай улсын урсгал тэнцэл 25.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, гадаад өр 32.4 тэрбум ам.долларт хүрч, нийт экспортын 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь нь зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай байна. Иймээс дөнгөж сэргэж байгаа эдийн засагт дусал залгаж, хэвийн гольдролд нь оруулах, улмаар сүүлийн 30 жилийн эдийн засгийн гажиг тогтолцоог засах бодлогын реформ хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэхдээ засал төдий өнгөц өөрчлөлт биш, харин өнгөрсөн он жилүүдийн алдааг засаж, ирээдүйн хөгжлийн бат суурийг тавих эдийн засгийн тогтолцооны шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсныг онцлов. Үүний тулд уул уурхайн салбараас хамааралтай эдийн засгийн бүтцэд шинэчлэл хийж дотоодын үйлдвэрлэлийг сэргээж, ажлын байр бий болгон, ядуурлыг бууруулах шаардлагатай. Энэ хүрээнд УИХ-аас экспортыг дэмжих, дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, засаглалын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон хуулийг хэлэлцэж батлахаар төлөвлөж байна. УИХ бизнес эрхлэгчид, ажил олгогчид, татвар төлөгчдийн нүдээр харж эдгээр хуулийг батлах бодлого баримтлах юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.5  МЯГМАР № 195 (6672)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Мянган боломжийн түлхүүрийг...
Дэлхийн 330 гаруй удирдагчийн...

УИХ-ын дарга ээлжит чуулганыг яагаад их Сэргэлтийн гэж зарлав

УЯНГА 2021-10-05
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
УИХ-ын дарга ээлжит чуулганыг яагаад их Сэргэлтийн гэж зарлав

Цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн жил Их хурлын гишүүд цахимаар хуралдаж өнжсөн. Тэгвэл намрын ээлжит чуулган нээлтээ хийснээр 76 гишүүн цугларч, парламент хэвийн  ажиллаж эхэллээ.  Их хурлын даргын хэлснээр энэ удаагийн чуулган илүү их ачаалал үүрэхээс гадна цар тахлын дараах шинэ сэргэлт рүү чиглэж буйгаар хариуцлага өндөртэй. Мөн 2022 оны улсын төсвийг хэлэлцэхээс эхлээд нэн чухал олон шийдвэрийг гаргаж, хичээж зүтгэж  ажиллахыг цаг үе ч шаардаж буй. Тиймдээ ч спикерийн чуулганы нээлтэн дээр хэлсэн үг экспертүүдийн анхаарлыг татаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэл­сэнч­лэн цар тахлын эрсдэлийг даван туулж, эдийн засгаа шинэ сэргэлтийн замд шилжүүлэх зорилтыг амжилттай шийдвэрлэхийн тулд төр-хувийн хэвш­лийн хамтын ажиллагааг цоо шинэ шатанд гаргах ёстой гэдэгт ҮАБЗ, УИХ, Засгийн газар санал нэгдэж буй.Төр, хувийн хэвшлийнхэн нэг зүгт, ижил өнцгөөр харж байж бодлого үр дүнд хүрэх талаар онцолсон намрын чуулганы нээлтээс бодлогын зүйлүүдийг тоймлон хүргэж байна.  

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ТУСЛАМЖИЙН МЕНЕЖМЕНТЭЭ ӨӨРЧИЛНӨ 

Цар тахлын эрсдэлтэй цаг үеийг даван туулж, сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх нь чуулганы эн тэргүүний зорилт. Дэлхий даяар 233 сая хүн халдвар авч, дельта вирусаар үүсгэгдсэн дараагийн давалгаа эхэлсэн нөхцөл байдал манайд ч амаргүй байна. Тиймээс халдварын тархалтыг сааруулах, учирч болох эрсдэлээс угтуулан сэргийлэхийн тулд өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан сайтар ажиллахыг Их хурлын дарга хэллээ. Тэрбээр “Бүх шатны боловсролын байгууллагад халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах, нийтийг хамарсан арга хэмжээг эмх цэгцтэй, зөв менежментээр зохион байгуулах шаардлагатай. Бүх эмнэлгүүд зорилтот бүлэгт чиглэсэн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах болон яаралтай тусламж үзүүлэх чадавхаа эрс сайжруулах, тусламжийн менежментийг өөрчлөн, оновчтой зохион байгуулах хэрэгтэй. Давхар эрсдэл үүсэхээс сэргийлж, томуу, хатгалгаа, бусад тарилгат халдварт өвчний вакцинжуулалтыг эрчимжүүлэх. Эрүүл мэндийн салбарт иргэнд чиглэж, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилтийг нэвтрүүлэх, эмч ажиллагсдын нийгмийн асуудлыг сайжруулах гэсэн  төсвийн удирдлагын тогтолцооны эхлэл тавигдсаныг бататгаж, салбарын чадавхыг богино хугацаанд шинэ шатанд гарган, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах найдвартай тогтолцоо төлөвшүүлэх шаардлагатай. Хааж түгжихийг урьтал болгохгүйгээр хувь хүн, байгууллагын сахилга хариуцлагад тулгуурлаж, үүссэн нөхцөл байдалд дасан зохицож амьдрах дэлхийн нийтийн хандлагыг дагах хэрэгтэй” гэлээ.

ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛОВ  

Халдварт цар тахлын нөлөөллөөс үүдсэн эдийн засгийн хямралт байдал үргэлжилсээр байна. Инфляц зорилтот түвшнээс давж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, улсын валютын нөөц багассан. Эдийн засгийн өсөлт удаашран, 2021 оны дүнгээр 5.1 хувь болох төсөөлөл гарчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өмнөх оны эцэстэй харьцуулахад  2021 оны наймдугаар сард гэхэд улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 10 хувь өссөн нь иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байгаа. Энэ нөхцөлд Засгийн газар тогтвортой, тууштай ажиллах шаардлагатай. Гэхдээ салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нараас хариуцлага нэхнэ гэдгийг Их хурлын индэр дээрээс зарлалаа. Энэ удаагийн намрын чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлсон чуулган болохыг хэллээ. Түүнчлэн цар тахал, цаг үеийн нөхцөл байдал, технологийн хөгжил өөрийн эрхийг шаардахын хамт бусдын эрхийг хүндлэх зарчмыг баримталж, цахим орчинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, цахим шилжилтийн үеийн хууль тогтоох үйл  ажиллагаанд нэн хариуцлагатай хандах, цар тахлын сөрөг үр нөлөөг хохирол багатай даван туулах зохистой орчин бүрдүүлэхийг шаардаж буйг хэллээ. 

30 ЖИЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ГАЖИГ ТОГТОЛЦООГ ЗАСАХ БОДЛОГЫН РЕФОРМ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ОНЦЛОВ 

Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрийн үр дүнд эдийн засагт сэргэлт бий болсон.  Манай улсын урсгал тэнцэл 25.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, гадаад өр 32.4 тэрбум ам.долларт хүрч, нийт экспортын 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь нь зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай байна. Иймээс дөнгөж сэргэж байгаа эдийн засагт дусал залгаж, хэвийн гольдролд нь оруулах, улмаар сүүлийн 30 жилийн эдийн засгийн гажиг тогтолцоог засах бодлогын реформ хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэхдээ засал төдий өнгөц өөрчлөлт биш, харин өнгөрсөн он жилүүдийн алдааг засаж, ирээдүйн хөгжлийн бат суурийг тавих эдийн засгийн тогтолцооны шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсныг онцлов. Үүний тулд уул уурхайн салбараас хамааралтай эдийн засгийн бүтцэд шинэчлэл хийж дотоодын үйлдвэрлэлийг сэргээж, ажлын байр бий болгон, ядуурлыг бууруулах шаардлагатай. Энэ хүрээнд УИХ-аас экспортыг дэмжих, дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, засаглалын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон хуулийг хэлэлцэж батлахаар төлөвлөж байна. УИХ бизнес эрхлэгчид, ажил олгогчид, татвар төлөгчдийн нүдээр харж эдгээр хуулийг батлах бодлого баримтлах юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.5  МЯГМАР № 195 (6672)

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

5 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

5 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

6 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

6 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

6 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

6 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах