• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Туркменистанд халдвар бүртгэгдээгүй нь худал болохыг баталжээ

COVID-19 халдвар тархаж эхэлснээс хойшх хоёр жил орчмын хугацаанд 223 орны  232.5 сая хүн халдвар авч, 4.7 сая гаруй хүн амиа алдлаа. Энэ хугацаанд халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй таван улсын гурав нь Номхон далайн тусгаарлагдсан арал, дөрөв дэх нь Хойд Солонгос, тав дахь нь Туркменистан хэмээн Жон Хопкинсийн их сургууль мэдээлжээ. Төв Азид орших авторитар засаглалтай Туркменистан улс зургаан сая орчим хүн амтай юм.

Гэвч бие даасан байгууллагууд болон сэтгүүлчид Туркменистаныг халдварын гуравдугаар давалгаатай нүүр тулж, эмнэлгүүдийн ор дүүрч, хэдэн мянган хүн амиа алдаж байгааг нотлох баримт байгаа гэж мэдээлэв. Хөндлөнгийн ажиглагчдын мэдээлснээр Туркменистаныг 2006 оноос хойш захирч байгаа дарангуйлагч ерөнхийлөгч Гурбангулы Бердимухамедов халдварын мэдээллийг олон нийтэд зарлахаас нуусан гэв. Тодруулбал, Туркменистаны Нидерландад төвтэй бие даасан мэдээллийн агентлаг “Turkmen News”-ээс багш, эмч, уран бүтээлчид бүхий 60 гаруй хүн COVID-19 халдвараар нас барсан жагсаалтыг цуглуулсан гэв. Тус агентлагийн редактор Мятев “Туркменистанд цар тахлын анхны тохиолдол өнгөрсөн оны тавдугаар сард бүртгэгдэж эхэлсэн. Хүмүүсийн дунд ханиадтай төстэй  томуу, томуу төст өвчин их дэлгэрсэн. Гэтэл  гадаа 40 хэм хүйтэн байх үед энэ жирийн улирлын ханиад байгаагүй” гэж ярилаа. Харин Европт байрладаг бие даасан хүний эрхийн төвийн захирал Диана  Серебрианик  “Туркменистаны эмнэлгүүд хүчилтөрөгчийн дутагдалд орсон төдийгүй эмчилгээ нь маш үнэтэй байгаа учир олон хүн нас барж байгаа. Эмнэлгүүд дүүрсэн учир өвчтөнүүдийг гэр рүү нь буцааж байгааг танил эмч нар мэдээлсэн” гэв. Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр тус улс энэ онд 180 орноос 178-т жагсжээ. Тиймээс эмч нар, сэтгүүлчид болон бусад мэргэжилтнийг халдварын талаар мэдээлэхгүй байхыг шаардсан гэж “Human Rights Watch” байгууллагаас мэдээлэв.

Энэ мэдэгдлийг худал, цар тахлыг улс төржүүлэх шаардлагагүй гэдгийг ерөнхийлөгч Гурбангулы Бердимухамедов НҮБ-ын чуулганы үеэр няцаалаа. Гэвч тус улстай хиллэдэг Иран улсад 5.5 сая хүн халдвар авч, тархалт өндөр орны тоонд орж байгаа нь Туркменистанд халдвар бүртгэгдээгүй  гэдэгт эргэлзэх үндэс болж байгаа юм. Мөн АНУ-аас Туркменистанд суугаа Элчин сайд өнгөрсөн оны зургадугаар сард тус улсад дотоодын халдвар илэрсэн тул 14 хоног хөл хорио тогтоосон гэж мэдээлсэн боловч Туркменистаны Засгийн газар мөн худал мэдээлэл хэмээн  зарласан юм. Үүний дараа мөн оны долдугаар сард ДЭМБ-ын баг тус улсад ажиллаад цар тахлын халдвар бүртгэгдээгүй ч уушгины хатгалгаа нэмэгдэж байгаа нь санаа зовоож байгааг анхааруулсан юм. Тус улс энэ оны нэгдүгээр сард ОХУ-ын Спутник-V вакцинаар иргэдээ дархлаажуулахаа зарлаж байв.

Халдвар Туркменистанд тархсан, олон хүн нас  барсныг баримттайгаар нь мэдэх хараат бус байгууллагуудын зүгээс ДЭМБ тэргүүтэй байгууллагуудыг үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардаж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.28 МЯГМАР № 190 (6667)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Үс засуулвал идээ ундаа элбэг...
Үнэт эдлэл, хадгаламжгүй Үндсэн...

Туркменистанд халдвар бүртгэгдээгүй нь худал болохыг баталжээ

ДОЛЖИНЖАВ 2021-09-28
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Туркменистанд халдвар бүртгэгдээгүй нь худал болохыг баталжээ

COVID-19 халдвар тархаж эхэлснээс хойшх хоёр жил орчмын хугацаанд 223 орны  232.5 сая хүн халдвар авч, 4.7 сая гаруй хүн амиа алдлаа. Энэ хугацаанд халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй таван улсын гурав нь Номхон далайн тусгаарлагдсан арал, дөрөв дэх нь Хойд Солонгос, тав дахь нь Туркменистан хэмээн Жон Хопкинсийн их сургууль мэдээлжээ. Төв Азид орших авторитар засаглалтай Туркменистан улс зургаан сая орчим хүн амтай юм.

Гэвч бие даасан байгууллагууд болон сэтгүүлчид Туркменистаныг халдварын гуравдугаар давалгаатай нүүр тулж, эмнэлгүүдийн ор дүүрч, хэдэн мянган хүн амиа алдаж байгааг нотлох баримт байгаа гэж мэдээлэв. Хөндлөнгийн ажиглагчдын мэдээлснээр Туркменистаныг 2006 оноос хойш захирч байгаа дарангуйлагч ерөнхийлөгч Гурбангулы Бердимухамедов халдварын мэдээллийг олон нийтэд зарлахаас нуусан гэв. Тодруулбал, Туркменистаны Нидерландад төвтэй бие даасан мэдээллийн агентлаг “Turkmen News”-ээс багш, эмч, уран бүтээлчид бүхий 60 гаруй хүн COVID-19 халдвараар нас барсан жагсаалтыг цуглуулсан гэв. Тус агентлагийн редактор Мятев “Туркменистанд цар тахлын анхны тохиолдол өнгөрсөн оны тавдугаар сард бүртгэгдэж эхэлсэн. Хүмүүсийн дунд ханиадтай төстэй  томуу, томуу төст өвчин их дэлгэрсэн. Гэтэл  гадаа 40 хэм хүйтэн байх үед энэ жирийн улирлын ханиад байгаагүй” гэж ярилаа. Харин Европт байрладаг бие даасан хүний эрхийн төвийн захирал Диана  Серебрианик  “Туркменистаны эмнэлгүүд хүчилтөрөгчийн дутагдалд орсон төдийгүй эмчилгээ нь маш үнэтэй байгаа учир олон хүн нас барж байгаа. Эмнэлгүүд дүүрсэн учир өвчтөнүүдийг гэр рүү нь буцааж байгааг танил эмч нар мэдээлсэн” гэв. Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр тус улс энэ онд 180 орноос 178-т жагсжээ. Тиймээс эмч нар, сэтгүүлчид болон бусад мэргэжилтнийг халдварын талаар мэдээлэхгүй байхыг шаардсан гэж “Human Rights Watch” байгууллагаас мэдээлэв.

Энэ мэдэгдлийг худал, цар тахлыг улс төржүүлэх шаардлагагүй гэдгийг ерөнхийлөгч Гурбангулы Бердимухамедов НҮБ-ын чуулганы үеэр няцаалаа. Гэвч тус улстай хиллэдэг Иран улсад 5.5 сая хүн халдвар авч, тархалт өндөр орны тоонд орж байгаа нь Туркменистанд халдвар бүртгэгдээгүй  гэдэгт эргэлзэх үндэс болж байгаа юм. Мөн АНУ-аас Туркменистанд суугаа Элчин сайд өнгөрсөн оны зургадугаар сард тус улсад дотоодын халдвар илэрсэн тул 14 хоног хөл хорио тогтоосон гэж мэдээлсэн боловч Туркменистаны Засгийн газар мөн худал мэдээлэл хэмээн  зарласан юм. Үүний дараа мөн оны долдугаар сард ДЭМБ-ын баг тус улсад ажиллаад цар тахлын халдвар бүртгэгдээгүй ч уушгины хатгалгаа нэмэгдэж байгаа нь санаа зовоож байгааг анхааруулсан юм. Тус улс энэ оны нэгдүгээр сард ОХУ-ын Спутник-V вакцинаар иргэдээ дархлаажуулахаа зарлаж байв.

Халдвар Туркменистанд тархсан, олон хүн нас  барсныг баримттайгаар нь мэдэх хараат бус байгууллагуудын зүгээс ДЭМБ тэргүүтэй байгууллагуудыг үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардаж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.28 МЯГМАР № 190 (6667)

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

4 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

5 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

6 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

6 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

6 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

6 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах