• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дельта хувилбарын тархалт манай улсад эрс нэмэгдэхийг анхааруулав

Урт хугацааны хатуу хөл хорио, хурдацтай вакцинжуулалтын үр дүнд хэд хэдэн  орон COVID-19 халдварыг ялснаа зарлаж, маскаа тайлж, хэвийн амьдралдаа шилжээд байв. Гэвч өмнөх хувилбаруудаас хоёр дахин илүү хурдацтай тархдаг дельта хувилбар гарч ирснээр дэлхий нийтээрээ дахин хөл хорионд орлоо. Тухайлбал, Израйль, Хятад, ОХУ, Япон, Австрали, АНУ,Англи, Шинэ Зеланд гэсэн орнуудад дельта хувилбар тархсанаас ихэнх нь дахин хөл хорио тогтоогоод байна. Учир нь дельта хувилбарын тархац хурдан байхаас гадна халдварын хүндрэх эрсдэл нь маш их  байгаа юм. Энэтхэг улсад өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард бүртгэгдсэн энэ хувилбар өдгөө дэлхийн 130 гаруй оронд тархсан гэж ДЭМБ мэдээлэв.

Аймгуудад хоногт бүртгэгдэх халдварын 35-75 хувь нь дельта вирус байна

Манай улсын нийт халдварын 11 хувиас дельта вирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өнгөрсөн баасан гарагт мэдээлж байсан. Тэгвэл зөвхөн нийслэлд  гэхэд өчигдрийн байдлаар нийт тохиолдлын 30 хувьд дельта хувилбар илэрснийг ЭМЯ-наас мэдээллээ. Энэ нь дельта хувилбар ямар хурдацтайгаар тархаж байгаагийн нэгэн баталгаа юм.Тодруулбал,  ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр даваа гарагт  “Орон нутагт өвчлөл буурахгүй байна. Нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдсэн. Хичээл сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Учир нь дельта орон нутагт тархсан байна” гэж анхааруулж байсан. Тэгвэл Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Хэнтий, Завхан аймгуудад хоногт бүртгэгдэх халдварын 35-75 орчим хувь нь мутацид орсон дельта вирус байгааг ЭМЯ-наас өчигдөр мэдээллээ.

Улсын хэмжээнд лхагва гарагт 1582 тохиолдол бүртгэгдэсний 1130 нь орон нутгийн, 452 нь нийслэлийн халдвар байна. Халдварын улмаас орон нутагт 41-80 гаруй насны таван хүн нас барж, улсын хэмжээнд  889 хүн  цар тахлаар амиа алдлаа. Шинээр илэрсэн тохиолдлуудыг аймаг тус бүрээр харвал Ховд болон Баян-Өлгий аймагт хамгийн олон буюу 211-228 хүн шинээр халдвар авчээ. Мөн Ховд аймагт дельта вирусын 11 тохиолдол илэрчээ. Баян-Өлгий аймагт дельта вирус бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймагт энэ төрлийн вирус орж ирсэн эсэхийг илрүүлэх зорилгоор COVID-19 халдвартай 50 иргэний сорьцыг наймдугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ-рүү явуулсан байна. Эхний ээлжинд 20 сорьцоос шинжилгээ авахад 11-ээс нь дельта вирус илэрчээ. Үлдсэн 30 сорьцын хариуг хүлээж байгааг орон нутгаас мэдээлэв. Халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Баян-Өлгий аймаг руу орох гарах хөдөлгөөнийг энэ сарын 24-нийг хүртэл хаагаад байна.

Есдүгээр сараас дельтагийн тархалт эрс нэмэгдэнэ

Одоогийн байдлаар манай улсад дельта, альфа, гамма хувилбарын тархалт бүртгэгдсэн ч дельта хувилбарын тархалт өндөр хувийг эзэлж байна.Энэ талаар УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Дельта хувилбарын тархалт наадам хийсэн, олон жуулчин хүлээн авсан аймгуудад их байна. Дельта хувилбарын нийт эерэг тохиолдолд эзлэх хувь Баян-Өлгий аймагт 80 хувь, Завхан аймагт 70 хувь, Ховд аймагт 55 хувь, Говьсүмбэр аймагт 43 хувь, Хэнтий аймагт 35 хувь, Өвөрхангай аймагт 10 хувьтай байгаа. Баянгол, Сүхбаатар дүүрэгт илэрсэн 100 эерэг сорьцод  НЭМҮТ-ээс шинжилгээ хийхэд дельта хувилбар 30, гамма хувилбар хоёр, альфа хувилбар 57 илэрсэн.

Цаашид халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна. Тодруулбал,  есдүгээр сарын дунд үеэс эрс нэмэгдэх тооцоолол гарсан.Дельта хувилбарын тархалтын үед вакцины үр дүн буурч байгаа нь санаа зовоох асуудал болоод байна. Энэ хувилбар Ухань хотын анхны хувилбараас илүү хүнд өвчлөл үүсгэж байгааг олон улсын жишээн дээр харж болохоор байна. Вакцин хийлгэснээс хойш зургаан сарын дараа вакцины хамгаалах түвшин буурч байгаа гэсэн олон улсын судалгаа байна. Тиймээс хамгаалах чадвар алсдаа буурах нь тодорхой. Мөн вакцины үр дүнгийн үзүүлэлт дэлхий дахинд буурч байна.Хоёр тунгийн вакцин хийлгэсэн ч дельта вирусын халдвар авахад биеийн байдал хүндрэх магадлалтай байгааг дэлхийн мэргэжилтнүүд анхааруулж байна” гэж ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр өчигдөр ярилаа.

Халдварын хувилбараас үл хамааран COVID-19-ийн эмчилгээ ижилхэн

Дельта вирус шинж тэмдэгийн хувьд COVID-19 халдвартай ижил толгой өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, халуурах, байнга ханиалгах, амт үнэрээ алдах гэсэн үндсэн шинэ тэмдгээс гадна амьсгал давчдах, жихүүдэс хүрэх, булчин өвдөх, ядрах, гүйлгэх, гэдсээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдгүүд илэрч байгаа гэж emedicinehealth.com сайтад бичжээ. Олон улсын хэвлэлд тус хувилбар нь залуу хүмүүс болон вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг илүү их халдварлуулж байгааг онцолсон байна.

Халдварын хувилбараас үл хамааран COVID-19-ийн эмчилгээ дэлхий нийтэд ижил байна. Хөнгөн, дунд зэрэг өвчилсөн хүмүүсийг гэртээ 14 хоног тусгаарлагдаж сайн амарч, их хэмжээний шингэж ууж, ханиалга дарах болон өвдөлт намдаах эм уухыг зөвлөж байна. Харин хүнд өвдсөн хүмүүс зайлшгүй эмнэлэгт хэвтэнэ. Ингэхдээ дексаметазон, преднизон, метилпреднизолон эсвэл гидрокортизон эмийг хэрэглэнэ  гэж emedicinehealth.com сайтад бичжээ.Дексаметазон, преднизон нь кортикостероидууд бөгөөд олон эрхтэн тогтолцооны янз бүрийн үрэвслийн үед хэрэглэдэг. Кортикостероидууд нь метаболизмд нөлөөлж, бие махбодийн дархлааны хариу урвалыг өдөөх хүчин зүйл болгон өөрчлөх замаар ажилладаг юм байна.  Мөн ремдесивир /remdesivir/  агуулсан вирусын эсрэг эмчилгээ хийж, нэмэлтээр хүчилтөрөгч залгадаг гэв.

АНУ-ын нийт тохиолдлын 98 хувийг дельта вирус эзэлж байна

АНУ-ын нийт халдварын 98.8 хувийг дельта хувилбар эзэлж байгаа тухай Америкийн Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мягмар гарагт мэдэгдсэн тухай “USA today” мэдээлэв. Цар тахал эхэлснээс хойших 37 сая хүнийг хамруулсан судалгааны үр дүнг энэ сарын 14-нд танилцуулсны дараа дээрх мэдэгдэлийг хийсэн юм. Дельтагийн анхны хувилбар Америкт энэ оны гуравдугаар сард бүртгэгдэж байв. АНУ-д дельта хувилбар тархаж эхэлснээс хойш халдварын тоо болоод нас баралт дахин нэмэгдсэн билээ. Үүнээс гадна дельтагийн бас нэгэн хувилбар болох дельта плас /Delta Plus/ хувилбар АНУ, Англи бусад оронд бүртгэгдсэн тухай yalemedicine.org сайтад бичжээ.АНУ энэ долоо хоногоос эхлэн вакцинаа хийлгээд найман сар болсон иргэддээ нас харгалзахгүйгээр  гурав дахь тунг хийж эхлэхээр болсон юм.

Үүнээс гадна дельта хувилбар Азийн улс орнуудад хурдацтай тархаж байгааг BBC онцолжээ. Тайланд улсад долдугаар сарын 31-нд дельта бүртгэгдсэнээс хойш халдварын тоо эрс өсчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээний нийт тохиолдлын 60 хувь, нийслэл Бангкок хотын халдварын 80 хувь нь дельта вирус байна.  Тиймээс наймдугаар сарын 3-19-нийг хүртэл хөл хорио тогтоосон юм.

Эмч, цагдаа нарыг вакцины гурав дахь тунд хамруулж эхэллээ

Цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хариу арга хэмжээний багийн ажилтан, албан хаагчдыг III тунд хамруулж эхэллээ. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу АстраЗенека вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын 41 мянган ажилтан, албан хаагчийг нэмэлт тунд хамруулах юм. Албан хаагчдад АстраЗенека вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийнэ.АстраЗенека вакцины хоёр тун хийлгэсэн бол гуравдугаар тунд дархлаа өндөр тогтож буй олон улсын судалгаа гарчээ. Харин иргэдэд нэмэлт буюу гурав дахь тунг хийх эсэх талаарх эцсийн шийд гараагүй байна. Учир нь вакцинууд өөр тул нарийвчилсан судалгаа хийж байгаа юм. Мөн нэмэлт тунг вакцинд хамрагдсанаас хойш  зургаан сарын дараа хийлгэх нь илүү үр дүнтэй гэж олон улсын судлаачид үзжээ. Халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, онцгой, цагдаагийн албан хаагчдыг 2021 оны хоёрдугаар сараас вакцинд хамруулж эхэлсэн билээ. Гэхдээ вакцины хоёр тунг хийлгэсний дараа халдвар авсан хүмүүс гурав дахь тунг хийлгэх шаардлагагүй юм.

ЭКСПЕРТИЙН ҮГ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга О.Энхзаяа: Дельта хувилбар нь 7-8 хүнд халдварлах чадвартай

-Амралт, зугаалгын улирал учир дельта вирус дан ганц хотод биш, хөдөө орон нутгаар ч тархсан. Аялал, зугаалгын цаг дуусаж, суурьшлын бүсэд төвлөрөх үед халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа. 12-оос доош насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулаагүй байгаа тул эцэг, эхчүүд хүүхдүүддээ онцгой анхаарч, хариуцлагатай байх шаардлагатай.Коронавирусын альфа, бетта, гамма төрлийн вирус нь ойролцоогоор  2-3 хүнд  халдвар дамжуулдаг байсан бол дельта хувилбар нь 7-8 хүнд халдварлах чадвартай. Одоогоор дельта вирусаар оношлогдсон тохиолдлуудын дийлэнх нь хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Хөнгөн хэлбэртэй тул ихэнхдээ гэрийн нөхцөлд эмчилгээ хийж байгаа.Альфа, гамма вирусын тохиолдол  зургаа, долдугаар саруудад нэлээд өндөр байлаа. Долдугаар сарын дунд үеэс эхлэн иргэдийн хөл хөдөлгөөн татарч, амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод халдварын тохиолдол буурч, эмнэлгийн ачаалал хөнгөрсөн. Тиймээс боломжийг ашиглаад халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдаа үе шаттайгаар, ээлжлүүлэн амраах, дархлааг нь дэмжих ажлыг зохион байгуулж байна.

ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр: АстраЗенека вакцины гурав дахь тун Дельта хувилбарыг саармагжуулах идэвх өндөр 

-Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар АстраЗенека вакцины нэг болон хоёр дахь тунг хийлгэснээс хойш тогтсон эсрэг биетийн түвшин гурван сарын дараа буурдаг.Харин гурав дахь тунг хийхэд эсрэг биетийн түвшин өмнөх түвшнөөсөө 2-3 дахин нэмэгдэж байна гэсэн үр дүн гарчээ.Мөн вирусыг саармагжуулах идэвхийг үнэлсэн судалгаагаар АстраЗенека вакцины хожуу хоёр дахь тун болон гурав дахь тунгийн дараа үүссэн эсрэг биетийн хариу урвал альфа, дельта, бетта гэсэн коронавирусын гурван хувилбарыг саармагжуулах идэвх нь өндөр байна гэсэн үр дүн гарсан байна.Энэ нь АстраЗенека вакцины гурав дахь тунг хийх үндэслэл болж байгаа.Одоогоор дэлхий дахинд гурав дахь тунг өөр вакцинаар дархлаажуулах талын судалгааг хийж байна. Энэ талаарх тодорхой үр дүн гараагүй бөгөөд вакцин үйлдвэрлэгчээс гурав дахь тунг өөр вакцинаар хийж болно гэсэн албан ёсны зөвлөмж өгөөгүй. Монгол Улсын хувьд зөвхөн АстраЗенека вакцин дээр гурав дахь нэмэлт тунгийн судалгааг хийж байгаа.Мөн ХӨСҮТ дээр бусад вакцины гурав дахь тунг хийх эсвэл гурав дахь тунд өөр вакцин хийх эмнэл зүйн туршилт судалгаа эхэлсэн байна. ДЭМБ-аас гурав дахь тунг хийх талаар зөвлөмж өгөөгүй. Өндөр хөгжилтэй хэдхэн улсад хийж эхэлсэн.Гэвч манай улсад дельта хувилбар маш хурдацтай тархаж, гурав дахь давлагаа үүсэх эрсдэлтэй байгаа учраас урьдчилан сэргийлэх байдлаар тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, алба хаагчдад сайн дурын үндсэн дээр хийж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.19 ПҮРЭВ № 162 (6639)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Боловсрол
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Яам, Агентлаг
  • •Ярилцлага
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Байнгын хороо
  • •Эрүүл мэнд
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Жасинда Ардерн: Дельта вирус бол...
О.Энхзаяа: Дельта хувилбар нь 7-8...

Дельта хувилбарын тархалт манай улсад эрс нэмэгдэхийг анхааруулав

ДОЛЖИНЖАВ 2021-08-19

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Сурвалжлага   #Халуун сэдэв   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

9 цагийн өмнө өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

16 цагийн өмнө өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

17 цагийн өмнө өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

17 цагийн өмнө өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

18 цагийн өмнө өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

19 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

19 цагийн өмнө өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

19 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

19 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

1 өдрийн өмнө өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

1 өдрийн өмнө өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

1 өдрийн өмнө өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

1 өдрийн өмнө өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2 өдрийн өмнө өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2 өдрийн өмнө өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2 өдрийн өмнө өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

САНАЛ БОЛГОХ
2026-09-05 өмнө

Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

2026-09-07 өмнө

“Өндөр түвшний лабораториуд зөвхөн манай сургуулийн бус, Монголын мэдээлэл, холбооны салбарын нийт судлаачдад нээлттэй”

2026-09-07 өмнө

ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх KOICA-гийн төслийн үр дүн, цаашдын өгөөж

2026-09-08 өмнө

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07 өмнө

Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо

2026-09-07 өмнө

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

2026-09-07 өмнө

Монголын сагсан бөмбөгийн “Оюутны лиг” ирэх улиралд “Степпэлинк холдинг” компанитай хамтран ажиллана

2026-09-08 өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

2026-09-08 өмнө

Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм

2026-09-06 өмнө

Төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ

2026-09-05 өмнө

Сургалт, судалгааны 10 лаборатори байгуулжээ

2026-09-08 өмнө

Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

2026-09-06 өмнө

Цогтцэций-Ханги чиглэлд нэг удаад 1.2 сая төгрөгийн авто замын төлбөр төлж байна

2 өдрийн өмнө өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-06 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-08 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-08 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд “FISSURE Playground 3” тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-09-05 өмнө

Шатахууны мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч ороод, 4.8 сая төгрөг залилуулжээ

2026-09-08 өмнө

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

2026-09-08 өмнө

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон айл өрхийн халаалтыг ирэх долоо хоногт өгч эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2 өдрийн өмнө өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2 өдрийн өмнө өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-08 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-05 өмнө

"Нээлтэй парламент" танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав

2026-09-07 өмнө

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах