• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Медаль хүртсэн тамирчдад урамшуулал олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр боллоо.
 
Аймгууд хөл хорио тогтоохдоо Улсын онцгой комисстой зөвшилцөнө   
 
Цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаархи мэдээллийг сонсов. Өнөөдрийн байдлаар 20 аймагт халдварын 30.299 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эмнэлэг болон тусгаарлан эмчлэх байранд 7,476 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь хөнгөн 6,402, хүндэвтэр 869, хүнд 170, нэн хүнд 35 иргэн байна. Орон нутагт халдварын тархалт, эмнэлгийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан 18 аймгийн 196 сум, зургаан тосгонд хязгаарлалтын дэглэм тогтоосон. Эдгээрээс 13 аймгийн 101 сумын хөл хорио наадмаас өмнө цуцлагдах юм. Засгийн газрын шийдвэрээр 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 19-ний өдрийг хүртэл ес хоног амарна. Түүнчлэн зуны улиралтай холбогдуулан иргэдийн хөдөө, орон нутаг руу чиглэх хөдөлгөөн эрс нэмэгдэх төлөвтэй байна.
 
Үүнтэй холбогдуулан:
 
-       Импорт, экспортын гол боомтуудтай аймаг, орон нутагт хатуу хөл хорио хэвээр үргэлжилнэ.  Боомтууд хэвийн үйл ажиллагаанд шилжих хүртэл хөдөлгөөнийг хязгаарлах;
 
-       Аймгууд бие даан хязгаарлалт тогтоохгүй. Зөвхөн Улсын онцгой комисстой зөвшилцөж хязгаарлалт, хөл хорио тогтоох;
 
-       Иргэд орон нутагт зорчихдоо айлаар орохгүй, суурин газрын хөдөлгөөнд оролцохгүй, зөвхөн жуулчны бааз, амралтын газраар үйлчлүүлэх;
 
-       Бүрэн вакцинд хамрагдсан эсвэл өвчлөөд эдгэрсэн хүмүүс орон нутаг руу зорчих боломжтой, гэр бүлээрээ явж байгаа бол  таваас дээш насны нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авах;
 
-       Үйлчилгээний байгууллагуудыг ээлж дараатай нээх эсэхийг Нийслэлийн онцгой комисс урьдын адил хариуцах, ингэхдээ 22.00 цагаас хойш  ажиллуулахгүй байх зэрэгт анхаарч, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Ерөнхий сайд чиглэл болгов.
 
Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлнэ
 
“Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд барьсан Дулааны станц, Ус хангамж, ариутгах татуургын туршилт, тохируулга хийхэд шаардлагатай нэг тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт 2026 онд дуусч ашиглалтад орох хэдий ч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөөт бүсийг энэ зун нээж байнгын ажиллагаанд оруулах үүрэг өгөв.  Эрхзүй, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлснээр:
 
-       Экспорт, импорт нэмэгдэнэ;
 
-       Үйлдвэрүүд хөгжинө;
 
-       Худалдаа, үйлчилгээний шинэ салбарууд бий болно;
 
-       Шууд ажлын байр бий болно;
 
-       Бүтээн байгуулалт нэмэгдэнэ;
 
-       Аялал жуулчлал хөгжинө;
 
-       Тэргүүний техник, технологи нутагшина;
 
-       Транзит тээвэр, логистик нэмэгдэнэ;
 
-       Худалдааг хөнгөвчилнө;
 
-       Бүс нутгийн хөгжил эрчимжинэ гэж үзэж байна. Тухайлбал 2026 он гэхэд хөрөнгө оруулагчийн тоо 70-д хүрч 9,400 ажлын байр бий болох юм. 2034 он гэхэд экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэх бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт 2,9 тэрбум ам.долларт хүрч 18 мянган ажлын байр бий болох тооцоо гарчээ.
 
Цахим визийн систем нэвтрүүллээ
 
“Монгол Улсын виз олгох журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. Ингэснээр Монгол Улсад ирэх гадаадын 31 улсын иргэд, тухайлбал эхний ээлжинд жуулчин, соёл, урлаг, спортын тэмцээн, уралдаанд оролцох, кино, контент бүтээх болон дамжин өнгөрөх визийг цахимаар авах боломжтой. Визийн 11 ангиллыг цаг үеийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн орших суух зөвшөөрлийг 29 хэлбэрт нийцүүлэн дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх гэх мэтээр  64 болгон төрөлжүүлжээ. Тухайлбал “К4” визийг соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээн, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх иргэдэд олгох юм.  Визний ангиллыг тодорхой болгосноор виз хүсэгч гадаадын иргэнд зорчих зорилгод нь тохирсон виз олгох, визийн талаархи статистикийн тоон мэдээллийг дэлгэрэнгүй гаргах, визийг шуурхай олгох болон визийн нэгдсэн сантай болох давуу талтай.  Энгийн зэргийн буюу B /бизнес/ ангиллын 30 хүртэлх хоногийн визийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, J /жуулчин/ ангиллын 30 хүртэлх хоногийнх бол хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар олгох юм. Одоогоор дэлхийн 80 орчим улс цахим визийн систем нэвтрүүлээд байна.
 
“Тамирчин, дасгалжуулагчдад 2021 онд олгох мөнгөн урамшуулал, шагналын тухай” тогтоолын төслийг баталлаа. Энэ дагуу Олимп, паралимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс спортын есөн төрлөөр медаль хүртсэн нэр бүхий 58 тамирчинд сар бүр нийт 132 сая төгрөг, Боксын  залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн болон Шатрын их мастерын болзол хангасан тамирчид, дасгалжуулагч нарт нэг удаа нийт 104 сая төгрөг олгоно. 2013-2020 онд Олимп, паралимпын наадмаас гурван алт, долоон мөнгө, 13 хүрэл медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 15 алт, 22 мөнгө, 42 хүрэл медаль хүртсэн 58 тамирчинд 11 тэрбум гаруй төгрөгийн мөнгөн урамшуулал, 2015-2020 онд 4,411 тамирчин, дасгалжуулагчид долоон тэрбум гаруй төгрөгийн нэг удаагийн мөнгөн шагнал олгожээ. Мөн Олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн хөгжлийн бэрхшээлтэй 43 тамирчинд урамшуулал олгоход шаардагдах 230 орчим сая төгрөгийг төсвийн багцаасаа гаргахыг сайд А.Ариунзаяад зөвшөөрөв. Мөнгөн шагнал, урамшуулал нь тамирчид, дасгалжуулагчдын нийгмийн баталгааг хангах, спортоор хичээллэх, амжилт гаргахад нь эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм.
 
Товч мэдээ
 
-       Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
 
-       “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг шинэчлэн батлав.  
 
-       Цар тахлын үед хөл хорионы шатлал харгалзалгүй ургац хураалтын бэлтгэлийг эртнээс сайтар хангахыг сайд З.Мэндсайханд даалгав. Одоогоор 414 мянган га-д үр тариа, үүнээс 384 мянган га-д улаанбуудай, 16 орчим мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 68 мянган га-д тосны ургамал, 42 орчим мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариалаад байна.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Засгийн газраас орон нутгийн...
Төвийн бүсийн эрчим хүчний...

Медаль хүртсэн тамирчдад урамшуулал олгоно

Kuzmo 2021-07-07

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Аймгуудын мэдээлэл   #Улсын Онцгой Комисс  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

9 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

10 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

10 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

10 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах