• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эрүүл мэндийн сайд найм хоногийн дараа төв талбайд ирэв

С.ЭНХДӨЛГӨӨН, Б.ЯЛГУУН

Цар тахал дэгдсэнээс хойш хамгийн ачаалалтай ажиллаж байгаа хүмүүс бол эрүүл мэндийн салбарынхан. Гэвч өөрсдийн эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулан 2-3 дахин ачаалалтай ажилласан ч хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байгаа учраас арга буюу тэмцэж эхэллээ.

Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар эмч, ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх 21 хүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулагдан ажиллаж эхэлсэн. Энэхүү түр хорооноос Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, байнгын хорооны дарга нарт албан шаардлага хүргүүлээд буй юм. Гэвч тодорхой хариу ирээгүй. Тэдний хэн ч эмч нартай уулзаагүй учраас цагаан халадтайгаа найм дахь хоногтоо суултаа үргэлжлүүлж байна.

Түр хорооноос эмч ажилчдын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх, эрүүл мэнд, амь насны эрсдэлийн даатгалд хамруулах, улсын хэмжээнд ковидийн тохиолдол хэт их байгаа учир улаан, шар, ногоон бүс гэж ялгалгүйгээр нэмэгдэл, нөхөн олговор олгохыг шаардаж буй юм. Эмч нарын суулттай холбоотойгоор өчигдөр төв талбайд хэд хэдэн үйл явдал өрнөлөө. Энэ үеэр  МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, олгогдох ёстой урамшууллуудыг олгох асуудлаар Засгийн газарт санал, шаардлага хүргүүлсэн. Энэ хүрээнд төсвийн тодотгол хийгдэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар МҮЭХ, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьсан санал шаардлага, ялангуяа цалин нэмэгдүүлэх, нөхөн олговортой холбоотой асуудлууд үр дүнд хүрээгүй байна. Цар тахлын үед онцгой нөхцөлд ажиллаж байгаа бол цалинг гурав дахин нэмэгдүүлж олгоно гэсэн хуулийн заалтыг мөрдөхгүй байна. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмүүлэх тэмцлийг эхлүүлсэн. Энэ бол талбай дээр сууж байгаа цөөн тооны хүмүүсийн тэмцэл биш. Бүх эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа ажилтнууд энэ тэмцэл юм” гэлээ. 

Эмч, ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх түр хороо нь 

• Цар тахлын үед хэрэгжиж буй хуулийн 6.1.1-д “Цар тахлын үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдсон хууль, УИХ -бусад шийдвэрийн төслийг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх”,

• 7.1.2-т зааснаар “Цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх” гэсэн заалтуудыг биелүүлэхийг шаардаж байгаа юм.

Талбайд эмч нар хэвлэлийн бага хурал хийх үеэр Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх Түр хорооны дарга, СЭМҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ө.Анхболд “2021 оны нэгдүгээр улиралд улсын дундаж цалин 1390000 төгрөг хүрснийг холбогдох хүмүүс бахархалтайгаар зарласан. Гэтэл Эрүүл мэндийн салбарынхны дундаж цалин 647 мянган төгрөг юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын дундаж цалинг хоёр дахин нэмэгдүүлсэн ч улсын дундаж цалингийн хэмжээнд хүрэхгүй. Эмч нар 3-5 дахин их ачаалал дунд, гэртээ ч харьж чадахгүй бүх хүчээ дайчилж ажиллаад улсын дундаж цалинд хүрэхгүй цалинтай байна гэдэг нь гутамшигтай зүйл. Эдгээр үзэл бодол бол 56 мянган хүний үзэл бодлын үндсэн дээр хэлж буй зүйлс юм шүү” гэв.

Суулт хийж байгаа эмч нарын төлөөлөлтэй үдээс хойш УИХ-ын зарим гишүүн уулзаж, нөхцөл байдлыг сонссон бол салбарын сайд С.Энхболд цалин нэмэх амлалт өглөө. Тэрбээр “Та бүхний шаардлагыг салбарын сайдын хувьд дэмжинэ. Цаашид ч  би энэ талаар байр сууриа илэрхийлж явна. Энэ асуудлаар холбогдох сайд нартай уулзаж байгаа. Хамгийн гол нь зөв гаргалгаа гаргаж, хэлэлцээрийн ширээнд сууж байж шийдэх ёстой асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр /өчигдөр/  УОК-ын хурал тараад холбогдох хүмүүстэй нь уулзаж, ярилцсан. Бүгд  гурван талт хэлэлцээрийн ширээнд суух хэрэгтэй болов уу. Эрүүл мэндийн яам дээр Эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн төлөөлөл, гишүүд, яамны төлөөлөлтэй гурван талт хэлэлцээрт сууж, гарц гаргалгааны талаар ярилцахаар болсон”  гэсэн юм. .

Бид найм хоног, 200 гаруй цаг төв талбайд суулт зарлаж буй эмч нарын төлөөлөлттэй уулзлаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДЭД ДАРГА Ч.НАРАНТУЯА: АЧААЛАЛ ИХЭССЭН Ч ЦАЛИН НЭМЭГДЭЭГҮЙ 

-Цар тахлын үед эмч нарын ачаалал маш их байна. Хүн амын тоо өсөж байхад эмч нарын батлагдсан стандарт орон тоо, эмнэлгийн тоо нэмэгдэхгүй хүнд нөхцөл байдалд ажиллаж байна. Тавдугаар сараас хойш ковидын тохиолдлын тоо эрс ихэссэн учир эмч ажилчдын ачаалал ч нэмэгдсэн.  Ялангуяа нийслэлд маш хүнд хүний тоо нэмэгдэж, нас баралтын тоо хоёр оронтой тооноос буурахгүй  байна. Энэ нөхцөл байдалд ажиллаж байгаа эмч нар энгийн үеийнхээс илүү ачаалалтай байгаа. Битүү хувцастай болохоор бие засаж, юм идэж ууж болохгүй маш хүнд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Гэтэл цалин нэг төгрөгөөр ч нэмэгдээгүй.

ШҮД, ЭРҮҮ, НҮҮРНИЙ ТӨВИЙН СОГОГ ГАЖИГ ЗАСЛЫН СУВИЛАГЧ Ж.ОЮУНЧИМЭГ:  МЭРГЭЖЛЭЭСЭЭ БОЛЖ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГДАЖ, ХОХИРЧ БАЙНА 

- Эрүүл мэндийн салбарт ажиллаад 35 жил болж байгаа ч үндсэн цалин минь 740 мянган төгрөг буюу улсын дундаж цалингийн талд нь арай  гэж хүрч байна.

Улаан бүсэд байгаа эмч ажилчдын цалинг л нэмнэ гэж яриад байгаа. Гэтэл өвдөж зовсон иргэд манай эмнэлгээр үйлчлүүлж, бид ялгаагүй л халдвар авах өндөр эрсдэлтэй байна. Бид эзэмшсэн мэргэжлээсээ болж ялгаварлан гадуурхагдаж, хохирохгүйн тулд энд хамт олноо төлөөлөн оролцож байна.

БАГАНУУР ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ЭМЧ С.БААТАР-УУЛ: ОРОН НУТГИЙГ ТӨЛӨӨЛЖ ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭЖ БАЙНА 

 -Манай эмнэлэг  340 ажилтантай. Бүх  тасаг цар тахал эхэлснээс хойш 2-3 дахин ачаалалтай ажилласан. Дундаж цалин 800-900 мянган төгрөг. Эндээс даатгал шимтгэлээ хасаад 650-800 мянган төгрөг  гар дээрээ авч байна. Тиймээс бид эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж энэ жагсаалыг дэмжин орон нутгаас ирж оролцож байна. Мөн Багануур дүүрэгтээ нутгын удирдлагын ордон болон эмнэлгийнхээ урд жагсаж үзэл бодлоо илэрхийлж байгаа.

ХҮҮХДИЙН СУВИЛЛЫН СУВИЛАГЧ Н.ГЭРЭЛМАА:  УЛААН, НОГООН БҮС ГЭЖ ХУВААЖ ЯЛГАХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ

-Ажлын ачаалал их, хүнд нөхцөл байдалд ажиллаж байна. Улаан, ногоон бүс гэж хувааж ялгах шаардлага байхгүй. Учир нь улаан бүсэд байгаа хүмүүсийн ажлыг ногоон бүсэд байгаа ажилчид нөхөж явдаг тул нэг хүн гурваас дөрвөн хүний ажлыг зэрэг хийж байх жишээтэй.  Цалин ковидоос хойш огт нэмэгдээгүй. Ойролцоогоор 600 мянган төгрөгний цалин авдаг. Манай байгуулагад одоогоор 100-аад хүн ажилладаг. Бид ар гэрээ эрсдэлд оруулан байж энэ хүнд нөхцөлд ажиллаж байгаа үүнийхээ хариуд цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байна.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Гэмтэл согог сэргээн засах үндэсний төв  нийт ажилчдынхаа цалинг долдугаар сарын 1-нээс эхлэн 20 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Мөн Улсын гуравдугаар төв эмнэлэг  долдугаар сарын 1-нээс эхлэн улаан бүсийн ажилчдын илүү цагийг гурав дахин нэмж, олгох болон нийт ажилчдынхаа цалинг 10-20 хувиар нэмэх шийдвэр гаргасныг мэдээлсэн юм. Гэсэн ч суулт зарласан эрүүл мэндийн салбарынхан хэлэлцээрийн ширээний ард суухаас гадна эцсийн шийдвэр гарах хүртэл эсэргүүцлээ илэрхийлнэ гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.7 ЛХАГВА № 136 (6613)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
ХУРААХ
Анх удаа томилгооны сонсгол...
“No naadam” гадны санхүүжилттэй...

Эрүүл мэндийн сайд найм хоногийн дараа төв талбайд ирэв

Kuzmo 2021-07-07

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага   #Яам, Агентлаг   #Халуун сэдэв   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

8 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

9 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

9 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

9 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

9 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах