• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

COVID-19: Эмийн сангууд “Арбидол”-ын үнийг нугалж зарсан нь тогтоогдов

Манай улсад цар тахлын халдвар эрс нэмэгдэв. Халдварын тоо хоногт 2000 давж, 10 гаруй хүн аюулт өвчнөөр нас барах үзэгдэл лав сүүлийн арваад хоног давтагдаж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад COVID-19 халдварын 93551 тохиолдол бүртгэгдэж, 436 хүн нас бараад байгаа юм. Тэгвэл халдвар авсан нэг хүн дунджаар 250 мянган төгрөгийн эм, тариа хэрэглэж байгаагийн дийлэнх нь вирусын эсрэг эмэнд зарцуулдагдаж буй. Гэвч эмийн сангууд вирусын эсрэг “Арбидол” эмийг хэтэрхий үнэтэй борлуулж байна гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөсөнтэй холбогдуулан аудитын байгууллагаас шалгалт хийлээ.
 
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Эрүүл мэндийн сайдын гурван удаагийн  тушаалаар вирусийн эсрэг Арбидол эм, Ремдесивир тарилгын эмийг гаднын үйлдвэрлэгч орнуудаас оруулж ирэх нэг удаагийн импортын лицензийг давхардсан тоогоор 15 компанид олгосон байна. Ингэж олгохдоо гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед гэрээг шууд байгуулж төсвөөс худалдан авалт хийжээ.
 
Эрүүл мэндийн яамнаас 2021 оны дөрөв болон тавдугаар сард гурван эм ханган нийлүүлэх байгууллагаас 1.124.204.800 төгрөгөөр Арбидол 200мг, 100мг вирусийн эсрэг эмийг 931176 ширхэг,  хоёр байгууллагаас 449.595.520 төгрөгөөр 4000 ширхэг Ремдесивир тарилгын эмийн гэрээ шууд байгуулжээ. Харин гэрээ байгуулснаас олгосон санхүүжилтийн гүйцэтгэл зургадугаар сарын 16-ны өдрийн байдлаар 759.133.600 төгрөг буюу 48.2 хувьтай байна. Мөн халдварын тохиолдол бүртгэгдсэн аймаг, нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан олгож байгаа бөгөөд улсын хэмжээнд 925.990 ширхэг эм, тарилгын эмийн нөөцтэй байгаа аж.
 
Аудитын дүгнэлтээр зах зээл дээр эмийн сангуудаар худалдаалагдаж буй 100 мг Арбидол эмийг Эрүүл мэндийн яаманд нийлүүлсэн үнээс 43 орчим хувиар, 200 мг Арбидол эмийг 46 орчим хувиар буюу нэг дахин өндөр үнэтэй борлуулж байгаа нь илэрчээ. Тухайлбал, Монос эмийн санд 100 мг-тай 20 ширхэгтэй Арбидол 36000 төгрөгийн үнэтэй зарагдаж байв. Аудитын байгууллагийн мэдээллээр бол 100 мг-тай 20 ширхэгтэй Арбидолын үнэ 15480 төгрөг байх ёстой аж.
 
Түүнчлэн Эрүүл мэндийн яам энэ онд коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэх эмнүүдийг таван удаагийн худалдан авалтын буюу 899.254.800 төгрөгийн мэдээллийг ил тод мэдээлээгүй байжээ.  Тиймээс хуульд заасны дагуу таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын 759.133.600 төгрөгийн дөрвөн гүйлгээний мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлээгүй байсныг ил тод байршуулж, нэг удаагийн импортын лицензийн зөвшөөрөлтэй байгууллагуудыг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангахыг аудитад хамрагдсан байгууллагуудад зөвлөжээ.
 
Халдварын тархалттай холбоотойгоор вирусийн эсрэг эм, тарилгын эмийн мэдээллийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулахыг яаманд зөвлөсөн байна. Иргэдийн дунд хамгийн их эрэлттэй байгаа эдгээр эмийг хөнгөлөлтөөр олгох нь  эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудаар зарагдаж байгаа эмийн үнэ хэт өндөр байхаас сэргийлж үнийн зохицуулалт хийх боломжтой гэж үзжээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг баталдаг. Эрүүл мэндийн даатгалын хуульд зааснаар даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад батлагдсан эмийг эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр худалдан авах зохицуулалттай. Тиймээс коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэж буй вирусийн эсрэг эмийг тус жагсаалтад оруулах, иргэдэд үнийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг судлах зөвлөмжийг өгсөн байна.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.6.21 ДАВАА № 123 (6600)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
1,5 сая төгрөгийн 25 азтан...
Цар тахлын цаадах МАН-ын...

COVID-19: Эмийн сангууд “Арбидол”-ын үнийг нугалж зарсан нь тогтоогдов

УЯНГА 2021-06-21
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
COVID-19: Эмийн сангууд “Арбидол”-ын үнийг нугалж зарсан нь тогтоогдов
Манай улсад цар тахлын халдвар эрс нэмэгдэв. Халдварын тоо хоногт 2000 давж, 10 гаруй хүн аюулт өвчнөөр нас барах үзэгдэл лав сүүлийн арваад хоног давтагдаж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад COVID-19 халдварын 93551 тохиолдол бүртгэгдэж, 436 хүн нас бараад байгаа юм. Тэгвэл халдвар авсан нэг хүн дунджаар 250 мянган төгрөгийн эм, тариа хэрэглэж байгаагийн дийлэнх нь вирусын эсрэг эмэнд зарцуулдагдаж буй. Гэвч эмийн сангууд вирусын эсрэг “Арбидол” эмийг хэтэрхий үнэтэй борлуулж байна гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөсөнтэй холбогдуулан аудитын байгууллагаас шалгалт хийлээ.
 
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Эрүүл мэндийн сайдын гурван удаагийн  тушаалаар вирусийн эсрэг Арбидол эм, Ремдесивир тарилгын эмийг гаднын үйлдвэрлэгч орнуудаас оруулж ирэх нэг удаагийн импортын лицензийг давхардсан тоогоор 15 компанид олгосон байна. Ингэж олгохдоо гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед гэрээг шууд байгуулж төсвөөс худалдан авалт хийжээ.
 
Эрүүл мэндийн яамнаас 2021 оны дөрөв болон тавдугаар сард гурван эм ханган нийлүүлэх байгууллагаас 1.124.204.800 төгрөгөөр Арбидол 200мг, 100мг вирусийн эсрэг эмийг 931176 ширхэг,  хоёр байгууллагаас 449.595.520 төгрөгөөр 4000 ширхэг Ремдесивир тарилгын эмийн гэрээ шууд байгуулжээ. Харин гэрээ байгуулснаас олгосон санхүүжилтийн гүйцэтгэл зургадугаар сарын 16-ны өдрийн байдлаар 759.133.600 төгрөг буюу 48.2 хувьтай байна. Мөн халдварын тохиолдол бүртгэгдсэн аймаг, нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан олгож байгаа бөгөөд улсын хэмжээнд 925.990 ширхэг эм, тарилгын эмийн нөөцтэй байгаа аж.
 
Аудитын дүгнэлтээр зах зээл дээр эмийн сангуудаар худалдаалагдаж буй 100 мг Арбидол эмийг Эрүүл мэндийн яаманд нийлүүлсэн үнээс 43 орчим хувиар, 200 мг Арбидол эмийг 46 орчим хувиар буюу нэг дахин өндөр үнэтэй борлуулж байгаа нь илэрчээ. Тухайлбал, Монос эмийн санд 100 мг-тай 20 ширхэгтэй Арбидол 36000 төгрөгийн үнэтэй зарагдаж байв. Аудитын байгууллагийн мэдээллээр бол 100 мг-тай 20 ширхэгтэй Арбидолын үнэ 15480 төгрөг байх ёстой аж.
 
Түүнчлэн Эрүүл мэндийн яам энэ онд коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэх эмнүүдийг таван удаагийн худалдан авалтын буюу 899.254.800 төгрөгийн мэдээллийг ил тод мэдээлээгүй байжээ.  Тиймээс хуульд заасны дагуу таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын 759.133.600 төгрөгийн дөрвөн гүйлгээний мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлээгүй байсныг ил тод байршуулж, нэг удаагийн импортын лицензийн зөвшөөрөлтэй байгууллагуудыг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангахыг аудитад хамрагдсан байгууллагуудад зөвлөжээ.
 
Халдварын тархалттай холбоотойгоор вирусийн эсрэг эм, тарилгын эмийн мэдээллийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулахыг яаманд зөвлөсөн байна. Иргэдийн дунд хамгийн их эрэлттэй байгаа эдгээр эмийг хөнгөлөлтөөр олгох нь  эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудаар зарагдаж байгаа эмийн үнэ хэт өндөр байхаас сэргийлж үнийн зохицуулалт хийх боломжтой гэж үзжээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг баталдаг. Эрүүл мэндийн даатгалын хуульд зааснаар даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад батлагдсан эмийг эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр худалдан авах зохицуулалттай. Тиймээс коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэж буй вирусийн эсрэг эмийг тус жагсаалтад оруулах, иргэдэд үнийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг судлах зөвлөмжийг өгсөн байна.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.6.21 ДАВАА № 123 (6600)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

6 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

7 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

7 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

7 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах