• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хууль бусаар самар түүвэл нэг сая 250 мянган төгрөгөөр торгоно

Намрын сэрүү орохтой зэрэгцээд хууль бус самрын худалдаалчид ихэсдэг. Хушны самрыг гүйцэд боловсорч гүйцээгүй үед нь түүж, түүхий самар худалдаалах, түүнийг нь авч идэх хүмүүс ч олширлоо. Тиймээс МХЕГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын газрын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваагаас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Иргэд зах, худалдааны төв, гудамжинд түүхий самар зарж байна. Хушны самар зарах зөвшөөрлийг хэзээ өгдөг юм бэ?
 -Юуны өмнө хуш модны талаар мэдээлэл өгье. Хуш мод нь Монгол орны ойн ихэнх хувийг эзэлдэг. 25-40 настайдаа боргоцой өгч эхэлдэг бөгөөд 300-400 жил насалдаг нэг төрлийн модлог ургамал юм. Самар ургадаг хушин ойн нийт талбай 683.9 мянган га, нөөц 120.8 сая шоометр байдаг. Энэ нь манай улсын байгалийн ойн талбайн 5.6 хувь, ойн нөөцийн 9.2 хувийг эзэлдэг гэсэн үг. Хушин ой нь усыг зохицуулан хамгаалах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой.

Мөн ойд амьдардаг олон зүйл амьтан, шувууны үндсэн идэш тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг, фитонцид, эфирийн тос их ялгаруулдаг нь орчны агаарыг эрүүлжүүлж цэвэршүүлдгээрээ онцлогтой. Жил бүр хушны самрыг хууль бусаар бэлтгэх асуудал яригддаг. Иргэд хушны самрыг гүйцэт боловсроогүй үед нь түүж, түүнийгээ борлуулж байна. Үүнд манай аймаг, сум, дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч, байгаль хамгаалагчид хяналт тавьж, гарсан зөрчлүүдийг таслан зогсоох арга хэмжээ авч  ажилладаг. Гэсэн хэдий ч хушны самрыг хууль бусаар бэлтгэсээр байгаа.

Энэ нь нэг талаараа эрэлт хэрэгцээ байгаагийн шинж юм. Байгалийн бүтээгдэхүүн хямд өртөгтэй, өндөр үнээр худалдаалагддаг учраас иргэд их хэмжээгээр самар түүдэг. Өмнө нь хуулиараа хушны самрыг аравдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд түүхийг зөвшөөрдөг байсан. Харин сүүлд журам нь шинэчлэгдэж, самрын болцоос хамаарч түүдэг болсон.

-Самар зарах зөвшөөрлийг хэрхэн олгодог вэ?
-Жил бүр тухайн орон нутагт ажиллаж байгаа ойн анги, байгаль хамгаалагч, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх “Ойн судалгаа хөгжлийн төв” зэрэг байгууллагууд хамтарч  өөрийн нутаг дахь самрын нөөцийг тогтоодог. Нэг үгээр хэлбэл, тухайн жилийн ургацыг тодорхойлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд саналаа ирүүлдэг. Тодруулбал, Хөвсгөл аймгийн тэр суманд самрын ургац сайн, тэр суманд муу байгаа учраас түүж болохгүй гэдгийг судалгааны үр дүнгээр гаргаж, яаманд санал гаргадаг юм. Үүний дараа самар түүх газрууд тодорхой болдог.

Ойн тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн дагалт баялгийн нөөц ашиглах эрхийн бичгийг тухайн ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/ олгоно гэж заасан байдаг. Гэтэл иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хугацаанаас нь өмнө самрыг хууль бусаар бэлтгэж, худалдаалдаг. Энэ нь байгаль орчинд маш сөрөг нөлөөтэй.

-Хушны самрыг эрт түүх нь байгаль орчинд ямар сөрөг талтай вэ?
-Мэдээж хэрэг гүйцэд боловсроогүй үр жимсийг түүнэ гэдэг байгаль орчинд ихээхэн халтай. Тухайлбал, иргэд самар түүхдээ мөчрийг нь тасалж, мунаар цохидог. Энэ мэтчилэн тухайн модыг гэмтээж, улмаар ургах чадваргүй болгодог. Мөн би дээр хуш модны байгаль дахь үүргийн талаар хэлсэн. Тэгэхээр хушны самрыг түүснээр байгаль орчинд төдий чинээ хохирол учрах юм. Иргэд хууль бусаар самар түүх нь байгальд хортой гэдгийг ойлгох хэрэгтэй. Зөвхөн өнөөдрийн ашгаа бодож, байгаль орчноо хамгаалах үүргээ биелүүлэхгүй байна. Тиймээс иргэдэд байгаль орчноо хайрлан хамгаалах үүргээ биелүүлээрэй гэж уриалмаар байна.

-Жил бүр самрын үнэ нэмэгддэг шүү дээ. Самар худалдаалах үнийг тогтоодог уу. Хаанаас тогтоодог вэ?
-Ер нь жимс, самрын худалдаалах үнийг тухайн орон нутгийн ИТХ-аас тогтоодог. Нэг үгээр хэлбэл, 1000 төгрөгөөр зарах уу, 2000 төгрөгөөр зарах уу гэдгийг ИТХ нь шийддэг гэсэн үг.

-Хушны самрыг хууль бусаар түүж, худалдаалсан иргэн, аж ахуйн нэгжид ямар торгууль ногдуулдаг вэ?
-Ойн тухай хуулийн 47.2.4 дүгээр зүйлд зохих эрхийн бичиггүйгээр ойгоос мод, түлээ бэлтгэсэн, ойн дагалт баялаг ашигласан, түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тус тус төгрөгөөр торгоно гэж хуульчилсан.

Тэгэхээр хууль бусаар үйл ажиллагаа явуулбал түүсэн жимс, самраа хураалгана. Ашигласан тээврийн хэрэгслээ хураалгана. Мөн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 5-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөөр торгуулдаг. Түүнчлэн ой модонд ноцтой хохирол учруулбал экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоодог. Хэрвээ үнэлгээ хөдөлмөрийн хөлснөөс дээш хэмжээтэй гарвал эрүүгийн хэрэг үүснэ. Тиймээс захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хууль бус үйлдлийг хийхгүй байхыг иргэдээсээ хүсч байна. Иргэд байгалийн баялгийг хуулийн хүрээнд зөв, зохистой ашиглах нь зүйтэй юм. Ойн тухай хуульд иргэн ахуйн хэрэгцээндээ 25 кг самрыг түүж, ашиглах эрхтэй гэж заадаг. Хэрвээ 25 кг-аас дээш гарвал төлбөрөө төлөх ёстой.

-Хууль бусаар самар худалдаалж буй иргэдэд хяналт, шалгалт хийсэн үү?
-Аймаг сум, дүүргүүдэд урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу тодорхой төлөвлөгөөний хүрээнд шалгалт хийгдэж байгаа. Тухайлбал, Төв аймагт зөвшөөрөлгүй самар түүх гэж байсан иргэдийг цагдаагийн байгууллагатай хамтарч буулгасан. Энэ мэтчилэн хяналт, шалгалт хийж, зөрчлүүдийг арилгаж байна.

-Томоохон худалдааны төв болон захуудад худалдаалж байгаа самрын худалдаачдад шалгалт хийсэн үү?
-Үүнд манай дүүргүүдийн мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч нар удахгүй шалгалт хийнэ. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан хийгдэх шалгалтад энэ асуудал орсон.

-Гүйцэд боловсроогүй самар хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ. Самар шар өвчин үүсгэдэг гэдэг?
-Түүхий самар давирхай ихтэй байдаг. Бид самрыг гараараа цөмж иддэг шүү дээ. Тэгэхээр давирхайтай самар эрүүл ахуйн талаас нян үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг. Учир нь давирхайн дээр эргэн тойрон дахь тоос, шороо наалдана. Түүнийг бид иддэг гэсэн үг. Үүний улмаас шар болон гэдэсний халдварт өвчнүүд үүсэх аюултай. Тиймээс гүйцэд боловсроогүй самар авч идэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Мөн хууль бусаар самар түүж, байгаль орчноо сөнөөхгүй байх хэрэгтэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автомашингүй өдөр хаах замын хуваарь
Үс засуулвал өлзийтэй сайн
Бага зэргийн бороо орно
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Олимпизм
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Халуун сэдэв
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Сурвалжлага
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
ХУРААХ
С.Насан-Урт: Хэл, соёлынхоо алтан...
Рио-2016 олимпийн шилдэг 10 цэвэр...

Хууль бусаар самар түүвэл нэг сая 250 мянган төгрөгөөр торгоно

Батзаяа 2016-08-16

Сэдвүүд : #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автомашингүй өдөр хаах замын хуваарь
Үс засуулвал өлзийтэй сайн
Бага зэргийн бороо орно
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

9 цагийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

9 цагийн өмнө өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

9 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

1 өдрийн өмнө өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

1 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

1 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

1 өдрийн өмнө өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2 өдрийн өмнө өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2 өдрийн өмнө өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

САНАЛ БОЛГОХ
2026-09-20 өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-21 өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

2026-09-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2026-09-20 өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-20 өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-20 өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-19 өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

2026-09-21 өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

2026-09-21 өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

2026-09-19 өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2026-09-21 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-19 өмнө

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-22 өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-21 өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

2026-09-22 өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

2026-09-21 өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

2026-09-21 өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

2026-09-22 өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-22 өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах