• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Насан-Урт: Хэл, соёлынхоо алтан цулбуурыг чанга атгасан улс тогтвортой хөгждөг

Ийн өгүүлж суугаа эрхэм бол Өвөрмонголын Их сургуулийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С. Насан-Урт гуай. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Олон улсын монголч эрдэмтний XI их хуралд” оролцож байх үеэр уулзаж ярилцлаа. 
 
-Та бол дэлхийд танигдсан монголч эрдэмтэн.  Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шавь нар, хамтран зүтгэгчид нь  Насаа багш аа хэмээн  тохой өргөн амар мэндийг тань  эрж байгааг харахад сайхан байлаа.  Энд хүрэлцэн ирсэн эрдэмтэн мэргэдийг  бүгдийг нь таньж, мэдэж байна уу?
 
-Юун түрүүнд өвөг дээдсийнхээ өлгий нутагт хүрэлцэн ирж,  сэрүүн тунгалаг агаараар нь амьсгалж, хөх тэнгэр дор нь алхалж, эрдэмтэн нөхөдтэйгөө, шавь нартайгаа   уулзан учирч, сэтгэлийнхээ үгийг хэлэлцэн,  өнгөрсөн хугацаанд хэн юу бүтээж, туурвив, хэнээс ямар шинэ санаа оноо гарав гэдгийг чихээрээ дуулж, бие сэтгэлээрээ мэдэрч байгаадаа талархаад ханашгүй сууна. Үнэн хэрэгтээ надад болон миний найз нөхдөд ийм сайхан боломжийг  хэн олгов гэвэл Монголын төр.  Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү их хурлыг өөрийн ивээл дор зохион байгуулж, монголч эрдэмтдийн дуу хоолой,  байр суурийг сонсоно гэдэг ухаантай хүний шинж шүү. Ерөнхийлөгчийн Тамгын газар болон  холбогдох байгууллагууд, манай Хэл шинжлэлийн хүрээлэнгийнхэн  маш сайн зохион байгуулж байгаа юм байна. Энд би өөрийн багштайгаа хүрэлцэн ирсэн. Багш маань цаг гаруйн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонг хүртлээ.   Багш маань энэ жил 86 хүрч буй.  Энэ мэтчилэн баярт мөч давхцсан  олон сайхан үйл явдал давхацсан үйл явдлын гэрч болоод зогсч байна, ах нь.  Нөгөөтэйгүүр, монголч эрдэмтэд маань өнгөрсөн хугацаанд өөр өөрийн ажилладаг салбартаа их зүйлийг хийжээ.   Манай сургуулийн болоод Өвөрмонголд аж төрж буй монголч эрдэмтдийн тухайд  ч  судалгаа, шинжилгээний бүтээл арвинтай байгаагаа зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
 
-“...Хэчнээн ч удаа хуралдаж болно. Хамгийн гол нь үр дүн” хэмээн Германаас ирсэн монголч эрдэмтэн Оливер Корф сэтгэгдлээ хуваалцаж байсан. Таны тээж ирсэн зорилго биелэх магадлал хэдэн хувьтай байна?
 
- Хэдийгээр  Өвөрмонголоос ирсэн, монгол гарал угсаатай эрдэмтэн  гэлээ ч  би Хятад улсын төлөөлөгч. Хятадын эрдэмтэн судлаач.  Дэлхий ертөнц цаг хугацаатай  уралдан хөгжиж байна. Ялангуяа, цахим ертөнц. Ийм цаг үед  монгол хэл соёлыг хэрхэн яаж үр хойчдоо өвлүүлэн үлдээх вэ, даяаршиж буй дэлхий ертөнцөд яаж  авч явах вэ,   дэлхий нийтийн  хүртээл болгох вэ гэх тухайд Монгол Улсыг сонирхон судалдаг эрдэмтэн судлаачид төдийгүй  дэлхий даяар тархан суурьшсан монгол хүн бүр юу хийх ёстой талаар дуугарч, байр сууриа илэрхийлэн үзэл бодлоо нэгтгэх нь дамжиггүй  Тэр  утгаар нь   Монгол Улс энэ удаагийн их хурлынхаа чиглэлийг “Монгол Улс ба тогтвортой хөгжил” хэмээн тодорхойлсон буй за.  Салбар хуралдаануудын онцлог ч үүн рүү чиглэж байгаа бололтой. Үнэндээ аливаа улсын хөгжил тогтвортой байхын эх үндэс нь эх хэл, соёлын алтан цулбуурыг хэр чанга атгахаас шалтгаалдаг.  Миний тухайд монгол хэлийг компьютерт оруулах  төсөл дээр өнгөрсөн зууны 80-аад оноос  ажиллаж байна.   Ингэж ажиллахдаа би технологийн дэвшлийг ашиглаад монгол хэл соёлоо дэлхий нийтийн хүртээл болгох боломжийг монголчууд алдах учиргүй хэмээн санааширч явдаг даа.  Их хуралд илтгэл тавьж буй эрдэмтдийн байр суурь, чиг хандлага, хүсэл мөрөөдөл нь ч надтай ижил байгаа нь анзаарагдлаа. Энэ их сайн хэрэг.
 
-Би таныг саналаа. Та их тайлбар толийг бүтээлцсэн гадны цөөн эрдэмтдийн нэг шүү дээ.
 
-Баярлалаа.  Тийм ээ, 2010 онд  Шинжлэх ухааны академи Хэл зохиолын хүрээлэн хамтран хэрэгжүүлсэн “Их тайлбар толь” тө­сөл дээр ажиллаж,  тэрхүү толь бич­гийг Монгол Улсын Ерөнхийлөг­чийн Тамгын газарт хүлээлгэж өгөх үеэр байлцсан. 
 
-Монгол хэл, соёл маань  цагийн салхинд “элэгдэж” өнөө үетэй золгохдоо олон талаар  гээгдсэн байдаг. Харин өвөрмонголчуудыг хэл, соёлоо хамгийн сайн манаж ирсэн ард түмэн гэцгээдэг.   Хоёр орны харилцаа сайжирсан эхний жилүүдэд бид та бүхний хэлийг сайн ойлгодоггүй байсан. Харин эдүгээ бид та нарын хэл аялгуугаар ярих бус та бүхэн бидэнд уусч орчин цагийн үгийг  өдөр тутамдаа ашиглаад зогсохгүй бидний аялгаар ярьж байгаа.  Энэ эмгэнэл үү, эсвэл дэвшил үү?
 
-Монголчууд өвөрмонголчуудыг өвөг дээдсийнхээ өв соёл, ёс заншлыг авч үлдэж чадсан хэмээн дүгнэдэг юм.  Үнэндээ бас тийм биш.  Өвөрмонголчууд цаг хугацааны эрхшээлд автан маш олон үнэт өв соёлоо  алдсан шүү дээ.  Монголчууд харин биднийг бодвол монгол хэл соёлоо биднээс илүү авч явж чадаж байгаа.  Жишээ нь, мал маллах монгол ухаан байна.  Бэлчээр ус, сүү, цагаан идээгээ боловсруулах гээд л.  Өнөөдөр манай нутагт таван хошуу малаа нэрлээд яс үеийг нь зөв нэрлэж тоолох хүүхэд тун цөөн. Харин Ар Монголын хөдөөд аж төрж буй малчны хүүхэд бүр үүнийг мэднэ, чадна.  Бүх зүйл сайн муу хоёр талтай шүү дээ.  Нөгөөтэйгүүр, БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр  өв соёлыг сэргээн хөгжүүлэх олон арга хэмжээг авч буйг би хэлэхийг хүсч байна.  
 
-Өв соёлыг сэргээн хөгжүүлэх тухайд таны оруулж буй хувь нэмэр?
 
- Би XIII зуунаас  хойших  үеийн  хөшөө дурсгал, бичгийн өв соёлыг цахимжуулах эх бэлтгэлийн  ажлыг хариуцан ажилладаг. Үүний зэрэгцээ монгол хэл, соёлоор магистр, докторын зэрэг горилж буй оюутнуудад хичээл заадаг. Одоогийн байдлаар, миний шавь нараас тав нь доктор болсон.   Мөн монгол хэлний цахимын сан бүрдүүлэлтийг санаачилсан. Эдүгээ төсөл хэрэгжиж буй. Шавь нарын  гурав нь  сан бүрдүүлэх хэсгийг хариуцан  ажиллаж байгаа. Дашрамд сонирхуулахад,  өдөр тутмын бүхий л  сониныг цахимжуулж, сан бүрдүүлсэн.  Одоо 1921 оноос хойших хуулийг цахимжуулах төсөл хэрэгжиж буй. “Халх журам” –аас авахуулаад Чингэс хааны үеийн хуулийн эхийг ч бэлдэх болно.   Энэ бүх  хөдөлмөр зүтгэлийг минь Монголын төр өндрөөр үнэлж, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, “Найрамдал” одонгоор шагнасан. 
 
-Та ямархан хувь тохиолоор  монгол хэл, өв соёлтой холбогдов?
 
-Би бол ядуу, тарчиг малчин өвгөн, эмгэн хоёрын голомтод мэндэлсэн хүний орь ганц хүү.  Хэдийгээр миний эцэг эх хоёр бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс байсан ч хүү намайгаа идэхээ шингэлж, дээлээ нимгэлж байж боловсрол эзэмшүүлсэн буянтай буурлууд.  Би дөнгөж таван настайдаа хөршөөрөө үсэг заалгаж, бичиг үсэг тайлагдсан. Дараа нь хошууны сургуульд суусан.  Манай амьдрал маш тарчиг. Аргал хомоол зарж гэмээнэ сургуульд сурах зардлынхаа мөнгийг олдог байлаа.  Дээд сургуульд орсны хойно сайн багш нартай учирсан, би азтай хүн. Тэд маань л намайг хүний зэрэгтэй авч явсаар өнөөдөртэй золгуулсан ачтанууд.  Бас нэг аз тохиосон зүйл гэвэл би Хятадын соёлын хувьсгалын дараа дээд сургуульд элссэн анхны оюутнуудын нэг.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ
Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө
Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
АНУ, Туркийн харилцаа...
Хууль бусаар самар түүвэл нэг...

С.Насан-Урт: Хэл, соёлынхоо алтан цулбуурыг чанга атгасан улс тогтвортой хөгждөг

Чулуунцэцэг 2016-08-16

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ
Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө
Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

17 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

17 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

17 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

17 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

17 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

18 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах