• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Нарантуяа: Монгол туургатны 28 үндэстэн ястны 5000 гаруй хүний учиг шингэсэн

Монголын нууц товчоог 108 метр эсгий зээгт ширмэлээр урласан дүрслэх урлагийн бүтээлийг олон нийтэд танилцуулах ёслол Сүхбаатарын талбайд боллоо. Энэхүү бүтээлийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн хамт олон санаачлан эхлүүлсэн бөгөөд Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг монгол туургатнууд ур шингээн оролцжээ. Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км метр тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон байна. Монгол туургатны уламжлалт гар урлалын нэг төрөл болох зээгт эсгий ширмэлийг хойч үедээ залгамжлуулан үлдээх зорилготойгоор Чингис хааны үеийн ахуй амьдрал, ёс заншлыг энэхүү бүтээлд шигтгэж өгчээ. Мөн Монгол зураг, Монгол үндэсний хээ угалз, Хүннүгийн үеийн буган хөшөө, хадны сүг зураг, монгол ёс заншил болох нүүдлэх, мал маллах, бөөгийн үйл, уран дарханы үйл болон бусад үйл явцыг багтаан харуулснаараа онцлог болсон байна. Гиннест бүртгүүлэх зорилготой эл дүрслэх урлагийн бүтээлийг танилцуулах ёслолд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ,УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,  Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нарын албаны эрхмүүд “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн хамт олон хийгээд уг бүтээлийг урлахад гар бие оролцсон Монгол туургатнууд хүрэлцэн ирж баярласан юм.  Энэ үеэр Нууц товчоог эсгий зээгт ширмэлээр урлах ажлыг санаачилсан Д.Нэргүй, Ж.Нарантуяа нарын гэр бүлийг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав. Хийсэн бүтээснээ төр, засгаар үнэлүүлж, СТА гэх хүндтэй цол тэмдгийг гардан авсных нь дараа “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн захирал Ж.Нарантуяатай цөөн хором ярилцлаа.

-Монголын нууц товчоог 108 метр эсгий зээгт шир­мэ­лээр урлах ажлыг са­наач­лан хэрэгжүүлснийг тань төр, засгаас үнэлж, Соё­лын тэргүүний ажилтан гэсэн цол тэмдгээр шагна­лаа. Юун түрүүнд танд баяр хүргэе?

- Баярлалаа. Танай сониныг уншин суугаа Монгол туурга­тан, монголчууддаа өнөөдрийг баярт өдрийн мэндийг хүргэе. Нөхрийнхөө хамт энэхүү дүрслэх урлагийн бүтээлийг санаачлан хийж, бас тэр нөр их хөдөлмөрөө үнэлүүлж, СТА гэсэн тэмдгээр шагнуулсандаа туйлын их баяртай байна.

-Бүтээлийнхээ гол онцлогийг дурьдахгүй юу. Хэчнээн хүн оролцсон бэ?

-Маш олон хүний учиг шингэсэн гэдгээрээ онцлог. Монгол туургатны 28 үндэстэн ястны 5000 гаруй хүний учиг шингээсэн бүтээл болж боссон. Чингис хаан төрснөөс хойш эхлээд насан өөд болох хүртэлх дүрслэлүүд орсон байгаа. Дээд, доод эмжээрт нь хадны сүг зураг, монгол хээ угалз, Хүннүгийн үеийн буган хөшөө зэргийг багтаан урласан.

-Санаа анх яаж төрсөн бэ?

-Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд иргэн бүр идэвхтэй оролцох ёстой гэсэн Засаг даргын захирамж гарсан юм. Тэр үед нөхөртэйгөө ярилцаж байгаад Монголын нууц товчоогоо урлахаар шийдсэн.

-Яагаад эсгий дээр урлах болов?

-Бид Монголынхоо нууц товчоог урлахын өмнө эхлээд цаасан дээр урлах уу, эсвэл даавуу нь дээр үү гэх мэтээр судалж үзсэн юм. Ингэхэд Гиннест даавуу болон цаасан дээр урласан бүтээл байдаг юм билээ. Харин эсгийнд урласан бүтээл огт байхгүй байсан. Тэгээд л эсгийг сонгож, нууц товчоогоо урлахаар шийдсэн хэрэг. Эхэндээ бид 100 метр эсгий дээр урласан юм. Харин дараа нь Баялаг бүтээгчдийн холбооны Ерөнхийлөгчтэй ярилцаж байгаад Монгол бэлгэдлээ бодож, 108 метр болгосон.

-Зургийг нь хэн зурсан бэ?

-Манай гэр бүлийн хүн зурсан. Монголынхоо нууц товчоог уншаад, өөрөө дүрслээд зурсан. Нөхөр маань удам дамжсан зураач хүн.

-Бүтээлийг урлах ажлаа монгол туургатнууддаа сур­талчлах, тэдний учгийг шингээхэд баялаг бүтээгч­дийг дэмжих холбоо тусалсан гэсэн. Энэ тухайд?

-Тэгэлгүй яах вэ, нөхөр бид хоёрыг 21 аймгаар явахад манай баялаг бүтээгчид маань л хадаг сүүгээ бариад угтаж байсан. Энэ дашрамд, Монголынхоо бүх баялаг бүтээгчдэд баярлалаа гэж хэлье. Та нарынхаа хүч, хөдөлмөрөөр л энэ том бүтээлийн ард гарлаа. Одоо цаг үе өөр болжээ. Фэйсбүүк, “we chat” гэх мэт нийгмийн сүлжээг ашиглаж, баялаг бүтээгчдийн холбоогоороо дамжуулан монгол туургатнаа нэгтгэн, тэднийхээ учгийг шингээж бүтээлээ дуусгасан.

-Хэдий хэр хугацаа зарцуулсан бэ?

-2015 оны арванхоёрдугаар сарын 28-нд эхлээд 2017 оны гуравдугаар сарын 12-нд сүүлийн учгаа шингээгээд дууссан. Зээглэн ширэх оёдол эдүгээ бараг мартагдсан учраас одоо сэргээж, хойч үедээ залгамжлуулан өвлүүлэхээр ажиллаж байна. Би өөрөө зээгт оёдлыг гурван үе дамжин өвлөж авсан. Бүтээлээ урлах явцдаа 4000 гаруй хүнд зээглэн ширэх оёдлоо зааж сургасандаа маш их баяртай байгаа.

-Монголын нууц товчоог урлахад хэдэн насны хүмүүс оролцсон бэ. Манай уншигчдад сонирхуулаач?

-Хамгийн бага нь гурван настай хүүхэд. Хамгийн хөгшин нь 96 настай хүн байсан.

-Эсгийнд урласан Монголын нууц товчоо цаашид хаана байрлах вэ?

-Хэнтий аймгийн хүндэт­гэлийн хаалганы ойролцоох долоон га газрыг аймгийн Засаг дарга Н.Ганбямба энэхүү эсгий бүтээлд зориулан шийдэж өгсөн. Тэнд 24 ханатай модон гэр барьж, эсгий урлалаа хадгална. Хан Хэнтий нутгийг зорин ирсэн аялагчид, жуулчид тус гэрээр зочилж, бүтээлийг маань сонирхох боломжтой.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
“Манчестер Сити” бутниргэж,...
Харүмафүжи өвдөг шороодлоо

Ж.Нарантуяа: Монгол туургатны 28 үндэстэн ястны 5000 гаруй хүний учиг шингэсэн

Нарандэлгэр 2017-09-14
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ж.Нарантуяа: Монгол туургатны 28 үндэстэн ястны 5000 гаруй хүний учиг шингэсэн

Монголын нууц товчоог 108 метр эсгий зээгт ширмэлээр урласан дүрслэх урлагийн бүтээлийг олон нийтэд танилцуулах ёслол Сүхбаатарын талбайд боллоо. Энэхүү бүтээлийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн хамт олон санаачлан эхлүүлсэн бөгөөд Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг монгол туургатнууд ур шингээн оролцжээ. Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км метр тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон байна. Монгол туургатны уламжлалт гар урлалын нэг төрөл болох зээгт эсгий ширмэлийг хойч үедээ залгамжлуулан үлдээх зорилготойгоор Чингис хааны үеийн ахуй амьдрал, ёс заншлыг энэхүү бүтээлд шигтгэж өгчээ. Мөн Монгол зураг, Монгол үндэсний хээ угалз, Хүннүгийн үеийн буган хөшөө, хадны сүг зураг, монгол ёс заншил болох нүүдлэх, мал маллах, бөөгийн үйл, уран дарханы үйл болон бусад үйл явцыг багтаан харуулснаараа онцлог болсон байна. Гиннест бүртгүүлэх зорилготой эл дүрслэх урлагийн бүтээлийг танилцуулах ёслолд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ,УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,  Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нарын албаны эрхмүүд “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн хамт олон хийгээд уг бүтээлийг урлахад гар бие оролцсон Монгол туургатнууд хүрэлцэн ирж баярласан юм.  Энэ үеэр Нууц товчоог эсгий зээгт ширмэлээр урлах ажлыг санаачилсан Д.Нэргүй, Ж.Нарантуяа нарын гэр бүлийг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав. Хийсэн бүтээснээ төр, засгаар үнэлүүлж, СТА гэх хүндтэй цол тэмдгийг гардан авсных нь дараа “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн захирал Ж.Нарантуяатай цөөн хором ярилцлаа.

-Монголын нууц товчоог 108 метр эсгий зээгт шир­мэ­лээр урлах ажлыг са­наач­лан хэрэгжүүлснийг тань төр, засгаас үнэлж, Соё­лын тэргүүний ажилтан гэсэн цол тэмдгээр шагна­лаа. Юун түрүүнд танд баяр хүргэе?

- Баярлалаа. Танай сониныг уншин суугаа Монгол туурга­тан, монголчууддаа өнөөдрийг баярт өдрийн мэндийг хүргэе. Нөхрийнхөө хамт энэхүү дүрслэх урлагийн бүтээлийг санаачлан хийж, бас тэр нөр их хөдөлмөрөө үнэлүүлж, СТА гэсэн тэмдгээр шагнуулсандаа туйлын их баяртай байна.

-Бүтээлийнхээ гол онцлогийг дурьдахгүй юу. Хэчнээн хүн оролцсон бэ?

-Маш олон хүний учиг шингэсэн гэдгээрээ онцлог. Монгол туургатны 28 үндэстэн ястны 5000 гаруй хүний учиг шингээсэн бүтээл болж боссон. Чингис хаан төрснөөс хойш эхлээд насан өөд болох хүртэлх дүрслэлүүд орсон байгаа. Дээд, доод эмжээрт нь хадны сүг зураг, монгол хээ угалз, Хүннүгийн үеийн буган хөшөө зэргийг багтаан урласан.

-Санаа анх яаж төрсөн бэ?

-Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд иргэн бүр идэвхтэй оролцох ёстой гэсэн Засаг даргын захирамж гарсан юм. Тэр үед нөхөртэйгөө ярилцаж байгаад Монголын нууц товчоогоо урлахаар шийдсэн.

-Яагаад эсгий дээр урлах болов?

-Бид Монголынхоо нууц товчоог урлахын өмнө эхлээд цаасан дээр урлах уу, эсвэл даавуу нь дээр үү гэх мэтээр судалж үзсэн юм. Ингэхэд Гиннест даавуу болон цаасан дээр урласан бүтээл байдаг юм билээ. Харин эсгийнд урласан бүтээл огт байхгүй байсан. Тэгээд л эсгийг сонгож, нууц товчоогоо урлахаар шийдсэн хэрэг. Эхэндээ бид 100 метр эсгий дээр урласан юм. Харин дараа нь Баялаг бүтээгчдийн холбооны Ерөнхийлөгчтэй ярилцаж байгаад Монгол бэлгэдлээ бодож, 108 метр болгосон.

-Зургийг нь хэн зурсан бэ?

-Манай гэр бүлийн хүн зурсан. Монголынхоо нууц товчоог уншаад, өөрөө дүрслээд зурсан. Нөхөр маань удам дамжсан зураач хүн.

-Бүтээлийг урлах ажлаа монгол туургатнууддаа сур­талчлах, тэдний учгийг шингээхэд баялаг бүтээгч­дийг дэмжих холбоо тусалсан гэсэн. Энэ тухайд?

-Тэгэлгүй яах вэ, нөхөр бид хоёрыг 21 аймгаар явахад манай баялаг бүтээгчид маань л хадаг сүүгээ бариад угтаж байсан. Энэ дашрамд, Монголынхоо бүх баялаг бүтээгчдэд баярлалаа гэж хэлье. Та нарынхаа хүч, хөдөлмөрөөр л энэ том бүтээлийн ард гарлаа. Одоо цаг үе өөр болжээ. Фэйсбүүк, “we chat” гэх мэт нийгмийн сүлжээг ашиглаж, баялаг бүтээгчдийн холбоогоороо дамжуулан монгол туургатнаа нэгтгэн, тэднийхээ учгийг шингээж бүтээлээ дуусгасан.

-Хэдий хэр хугацаа зарцуулсан бэ?

-2015 оны арванхоёрдугаар сарын 28-нд эхлээд 2017 оны гуравдугаар сарын 12-нд сүүлийн учгаа шингээгээд дууссан. Зээглэн ширэх оёдол эдүгээ бараг мартагдсан учраас одоо сэргээж, хойч үедээ залгамжлуулан өвлүүлэхээр ажиллаж байна. Би өөрөө зээгт оёдлыг гурван үе дамжин өвлөж авсан. Бүтээлээ урлах явцдаа 4000 гаруй хүнд зээглэн ширэх оёдлоо зааж сургасандаа маш их баяртай байгаа.

-Монголын нууц товчоог урлахад хэдэн насны хүмүүс оролцсон бэ. Манай уншигчдад сонирхуулаач?

-Хамгийн бага нь гурван настай хүүхэд. Хамгийн хөгшин нь 96 настай хүн байсан.

-Эсгийнд урласан Монголын нууц товчоо цаашид хаана байрлах вэ?

-Хэнтий аймгийн хүндэт­гэлийн хаалганы ойролцоох долоон га газрыг аймгийн Засаг дарга Н.Ганбямба энэхүү эсгий бүтээлд зориулан шийдэж өгсөн. Тэнд 24 ханатай модон гэр барьж, эсгий урлалаа хадгална. Хан Хэнтий нутгийг зорин ирсэн аялагчид, жуулчид тус гэрээр зочилж, бүтээлийг маань сонирхох боломжтой.

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
43 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

51 минутын өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

53 минутын өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

56 минутын өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

22 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2 өдрийн өмнө өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-24 өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах