• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Даваалхам: Кавасаки өвчний 20 тохиолдол Монголд илэрсэн

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эпидемиологи биостатистикийн тэнхмийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Д.Даваалхамаас кавасаки өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг, Монголд ийм өвчний тохиолдол гарсан эсэх, эмчлэгдэх боломжтой эсэхийг тодруулж ярилцлаа.  

-Кавасаки гэж ямар өвчин бэ. Ямар шинж тэмдгээр илэрдэг юм бол?

-Кавасаки өвчин нь тав хүртэлх насны хүүхдэд зонхилон тохиолддог. Тэр дундаа 80  хувь нь нэг хүртэлх насны хүүхдэд зонхилон тохиолддог өвчин юм. Энэ өвчний үед халдварт өвчин болон харшлын гаралтай тууралттай их ойролцоо шинж тэмдгүүд илэрдэг учраас ялган оношлоход түвэгтэй байдаг. Өндөр халуурах, бүх биеэр тууралт гарах, нүдний салст улайх, уруул ам хагарч, тууралт гарах, хүзүүний тунгалагийн булчирхай нэг талдаа томорч, маш их өвчтэй, эмзэглэлтэй байх, гар хөлийн арьс гуужих зэрэг шинж тэмдэг илэрнэ. АНУ, Япон дэлхийн хаана ч байсан эдгээр шинж тэмдгээр олон улсын удирдамжийн дагуу л оношилдог юм. Үндсэн зургаан шинж тэмдгээс тав нь илэрсэн тохиолдолд энэ өвчний оношийг шууд тавьж болно. Ямар нэгэн лабораторийн оношлогоо, нэмэлт тоног төхөөрөмж шаардагдахгүй. Тийм учраас манай улсад хот, хөдөө хаана ч байсан оношлох бүрэн боломжтой.

-Монголд ийм өвчний тохиолдол гарсан болов уу?  

-Энэ өвчин Монгол Улсын хэмжээнд одоогоор тав хүртэлх насанд 20 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа. Японы хүүхдийн нэрт эмч Кавасаки 1967 онд анх энэ өвчнийг илрүүлсэн. Тэрбээр тэр цагаас хойш Монголд ийм өвчтөн байдаг юм уу үгүй юу, эсвэл байгаад оношилж чаддаггүй юм уу гэх мэтээр мэдээлэл хайсан ч энэ талын мэдээлэл огт байхгүй байхаар нь 2005 онд өөрийн биеэр ирж 21 аймгийн хүүхдийн эмч нарт сургалт хийсэн юм. Бид үргэлжлүүлээд судалгаа хийж байж манайд ийм өвчтөн байдаг юм байна гэдэг анхны тохиолдлуудыг илрүүлсэн. Дийлэнх нь өөр оноштой эмчлэгдэж байсан. Харин одоо манай хүүхдийн эмч нар олон төрлийн мэдээллийг интернэтээс авдаг болсон л доо. Тусламж үйлчилгээ харьцангуй сайжирч байгаа тохиолдолд зөвхөн шинж тэмдгээр оношилж болох ийм өвчнийг оношлох бүрэн боломжтой.

-Манай улсын хэмжээнд 20 тохиолдол илэрсэн гэхээр шинэ тутам гарч ирсэн өвчин байх нь. Одоо АШУҮИС-ийн бакалаврын хөтөлбөрт оруулах уу?

-АШУҮИС-ийн сургалтын хөтөлбөрт маш олон төрлийн түгээмэл тохиолддог өвчнүүдийг бүрэн хамруулдаг. Олон улсад магадлан итгэмжлэгдсэн их сайн хөтөлбөртэй. Тухайлбал, манай сургуулийн хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийг  Европын холбооноос магадлан итгэмжилсэн. Өөрөөр хэлбэл, бакалаврын хөтөлбөрт дэлхий дээр илэрч байгаа өвчний тохиолдол бүрийг заах албагүй гэсэн үг. Хүний эмч болоод төгсөхөд зайлшгүй мэдсэн байх ёстой мэдлэг, чадварыг өгч гаргаж байгаа. Олон улсын төвшинд ч энэ өвчнийг сургалтын хөтөлбөртөө оруулдаггүй. Зөвхөн Японд л бакалаврын хөтөлбөртөө оруулсан байдаг юм. Ховор тохиолддог өвчин болгоныг сургалтын хөтөлбөрт бүгдийг нь багтаах боломжгүй байдаг учраас төгсөлтийн дараах сургалтаар л заадаг. Өөрөөр хэлбэл, яг энэ өвчинтэй тулгардаг, энэ өвчний оношийг тавих шаардлагатай эмч нарт төгсөлтийн дараах буюу богино хугацааны сургалтаар заавал илүү үр дүнтэй. Эмч нар маань ч ажлын байран дээрээ гараад туршлагатай болчихсон байдаг, мөн илүү нарийн мэргэшсэн байх үед нь энэ мэдээллийг өгөх нь зүйтэй л дээ. Тиймээс энэ нь бакалаврын сургалтын хөтөлбөрт зайлшгүй байх шаардлагатай өвчин биш. Гэхдээ энэ өвчний талаархи мэдээллийг тасралтгүй түгээж, оношлогоог нь сайжруулах, улмаар оношлогдсон тохиолдлуудыг эрт эмчилж, хүндрэл гаргахгүй байхын төлөө бид эмч нарт зориулсан сургалт хийдэг. Энэ жил гурав дахь удаагаа бүх аймаг, дүүргийн хүүхдийн эмч нарт зориулсан сургалтыг өчигдөр зохион байгууллаа. Энэ сургалтад 21 аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч нар, есөн дүүрэг болон нарийн мэргэжлийн эмнэлгүүдийн эмч нар нийлсэн 50 гаруй хүн хамрагдсан. Японы талаас Кавасаки өвчин судлалын үндэсний төв, тэгээд таван их, дээд сургуулиас таван эрдэмтэн ирж бүтэн өдрийн сургалт хийсэн юм.

-Хувийн эмнэлгүүдээс эмч нар хамрагдсан болов уу?

-Хувийн эмнэлгийн эмч нар ч хамрагдсан.

-Кавасаки өвчнийг зөв оношилж, эмчлээгүй тохиолдолд ямар хүндрэл гарах вэ. Ер нь эмчлэгдэх боломжтой юу?   

-Энэ өвчний үед зөв оношилж, зөв эмчлэхгүй бол гардаг гол хүндрэл нь хүүхдийн зүрхний титэм судас үрэвсэх, нарийсах, тэгээд бүлэн үүсч гэнэт нас бардаг. Энэ нь хамгийн аюултай. Онош тогтоогдсоны дараа нэн даруй эмчилгээг хийлгэх ёстой. Ингэж байж эдгэрдэг. Хэрэв өөр онош тавьж, буруу эмчилвэл зүрх, судасны өвчний гаралтай хүндрэл болно. Гэхдээ кавасаки өвчний шинж тэмдэг хурц илэрч, түүнээс хойш 10-20 хоногт шууд хүндэрдэг учраас мэдэхгүй өнгөрнө гэж бараг байхгүй.

-Энэ өвчний дийлэнх тохиолдол нь хаана бүртгэгдсэн бэ. Магадгүй Японд байх. Тэгээд хаана гэдгийг нь мэдэхгүй юм байна?

-Өндөр хөгжилтэй орнуудад их тохиолддог. Япон улсад 300 гаруй мянган хүүхэд энэ өвчнөөр өвдөж, оношлогдсон байгаа. Жил бүр 10 гаруй мянган хүүхэд шинээр оношлогддог. Японоос гадна Хятад, Хонконг, Тайвань зэрэг Азийн орнуудад өндөр тархалттай. Мөн АНУ-д  ч гэсэн их бүртгэгдэж, оношлогдож эмчлэгддэг. Эдүгээ дэлхий даяар уг өвчний шинэ тохиолдлууд тасралтгүй нэмэгдсээр байгаа төдийгүй өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн зүрх судасны олдмол гажиг, зүрх судасны шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.

-Манай улсад илэрсэн кавасаки өвчний 20 гаруй тохиолдлыг хаана оншилсон бэ. Монголд уу, эсвэл гадагшаа явж оношоо олсон юм болов уу?

-АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эпидемиологи биостатистикийн тэнхим Монголын Кавасакийн өвчин судлалын нийгэмлэг, Япон улсын Кавасакийн өвчин судлалын нийгэмлэгтэй хамтран “Кавасакийн өвчний үндэсний сургалт, судалгаа”-г 2005, 2008 онуудад зохион байгуулан үндэсний судалгааг хийж Монгол Улс дахь кавасаки өвчний анхны тохиолдлуудыг илрүүлэн мэдээлж байлаа. Тэр үеийн судалгаагаар 20 орчим тохиолдлыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, Монголдоо оношилсон гэсэн үг. Түүнээс хойш 10 орчим жил өнгөрчээ. Харин сүүлийн үед энэ өвчнөө гадагшаа явж эмчлүүлсэн дөрөв, таван тохиолдол гарсан.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Өөрийн толгой дээрх өвсөө...
ТАНАЙД ХОНОЁ - Хийлч ДЭЭГИЙ

Д.Даваалхам: Кавасаки өвчний 20 тохиолдол Монголд илэрсэн

Ганчимэг 2017-09-14

Сэдвүүд : #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

3 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

3 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

3 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-24 өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах