• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ким 6 дахь удаагаа цөмийн зэвсэг туршлаа

Олон улсын шаардлагыг үл тоож, цөмийн зэвсэг, баллистик пуужингийн туршилтаа үргэлжлүүлж буй Хойд Солонгос тив алгасагч пуужинд суурилуулах боломжтой жижигрүүлсэн устөрөгчийн бөмбөгтэй болсноо олон улсад зарлав. KCNA агентлагийн мэдээлэлд залуу удирдагч Ким Жон Ун өөрийн эрдэмтдийн бүтээсэн устөрөгчийн бөмбөгийг биеэр үзэж, танилцсан тухай өгүүлсний зэрэгцээ гэрэл зургийг нь нийтэлжээ. Мөн өнгөрсөн долдугаар сард туршсан шинэ тив алгасагч баллистик пуужинд уг бөмбөгийг суурилуулахаар бэлтгэж байгаа тухай өгүүлсэн байна. Шинэ баллистик пуужин нь 10 мянган км зайд буюу АНУ-ын эх газрын аль ч цэгт цохилт өгөх чадалтай аж.

Зарим мэргэжилтнүүд Хойд Солонгосыг зургаа дахь удаагийн цөмийн зэвсгийн туршилтдаа бэлтгэж буй гэх мэдээллийг хиймэл дагуулын зурагт үндэслэн мэдэгдэж байсан юм. Тус улс дөрөв болон тав дахь цөмийн зэвсгийн туршилтаа 2016 онд гүйцэтгэсэн байдаг. Өнгөрсөн оны нэгдүгээр сард хийсэн туршилтаа устөрөгчийн бөмбөг байсан гэж мэдэгдсэн ч, салбарын мэргэжилтнүүд эргэлзэж байсан удаатай. Гэхдээ уг мэдээнд цөмийн зэвсгийн туршилтын талаар нэг ч үг, өгүүлбэр дурьдаагүй байна.

Гэтэл уг мэдээллээс хэдхэн цагийн дараа Хойд Солонгосын зүүн хойд хэсэг, Япон, БНСУ, хилийн орчмын бүс нутагт маш хүчтэй чичиргээн мэдрэгдлээ.  АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр Хойд Солонгосын Сунжипэгамаас зүүн хойш 24 км зайд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн гүн 0 км-т байжээ. Харин БНСУ-ын цаг уурын мэргэжилтнүүд Хойд Солонгосын хойд Хамгён мужийн орчимд өчигдөр 00:36 цагийн үед хүний хүчин зүйлийн нөлөөлөлтэй чичиргээн мэдрэгдсэн талаар хэвлэлд мэдээлсэн байна. Хүч нь Пхеньяны тав дахь цөмийн зэвсгийн туршилтаас 5-6 дахин, дөрөв дэх туршилтаас 11 дахин хүчтэй байжээ.

Чичиргээн ОХУ-ын хилийн орчимд ч ажиглагдсан аж. Владивосток дахь ОХУ-ын шинжлэх ухааны академийн салбар байгууллагаас мэдээлснээр хоёр улсын хилийн орчимд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Нэгэн гэрч “Хэдэн секундын турш газар чичирхийлж, ширээ, гэрлийн шил хөдөлж байсан. Маш их айсан. Цаашдаа юу болох бол гэдэгт би үнэхээр санаа зовж байна” хэмээн “NHK” агентлагт ярьсан байв.

Газар хөдлөлтийн чичиргээн бүс нутаг даяар мэдрэгдсэний дараа БНСУ-ын Ёнхап агентлаг эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Хойд Солонгос зургаа дахь удаагийн цөмийн зэвсгийн туршилтаа хийсэн талаар дамжууллаа.

Пхеньян өнгөрсөн оны есдүгээр сарын 9-нд болсон Хойд Солонгос улсыг тунхагласны 68 жилийн ойн баяраар хийсэн цөмийн зэвсгийн туршилтаас хойш яг нэг жилийн дараа зургаа дахь удаагийн туршилтаа хийж буй нь энэ юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдсоноос хойш анх удаа цөмийн туршилт хийж байна.

Пхеньян ч мөн  устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарласан юм. Тус улсын төрийн өмчит KCNA агентлаг манай цагаар 14:30 цагийн орчимд зургаа дахь удаагийн цөмийн зэвсгээ туршсанаа зарлалаа. Тус мэдэгдэлд “Тив алгасагч баллистик пуужинд суурилуулах боломжтой жижигрүүлсэн устөрөгчийн бөмбөгийн туршилт амжилттай болсон. Туршилт өнөөдрийг хүртэлхээс асар их хүчтэй, найдвартай ажиллагаатай байлаа. Устөрөгчийн бөмбөгийн туршилт амжилттай болсоноор  манай улсын цөмийн цэнэгт хошуугаа улам боловсронгуй, найдвартай ажиллагаатай болгох зорилт биелэлээ олох  боломжтой боллоо” хэмээжээ.

Хойд Солонгосын энэ удаагийн туршилт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн төдийгүй АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын байр суурь улам чангарахад нөлөөлөх нь гарцаагүй гэдгийг ажиглагчид хэлж байна. Түүнчлэн, БНХАУ, ОХУ, Олон улсын нийгэмлэгээс тус улсад тавих хориг арга хэмжээ, дарамт шахалт улам нэмэгдэж болзошгүй байгаа юм. Ээлжит туршилттай холбоотойгоор АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд ямар хариу арга хэмжээ авахаа хэлэлцэж эхэлсэн байна. Хойд Солонгос долдугаар сарын 4, 28-нд хоёр удаа “Хвасон 14” пуужингийн туршилт хийсэн юм. Мөн наймдугаар сарын 29-нд Хвасон-12 дундын зайн тусгалт пуужингийн туршилт хийсэн бөгөөд тэр нь Японы Хоккайдо арлын дээгүүр өнгөрч, Номхон далайд унасан байдаг.

Хойд Солонгосын туршилтууд

  • -2006 оны аравдугаар сарын 9-нд эхний цөмийн зэвсгийн туршилт
  • -2009 оны тавдугаар сарын 25-нд хоёр дахь туршилт
  • -2013 оны хоёрдугаар сарын 12-нд гуравдахь туршилт
  • -2016 оны нэгдүгээр сарын 6-нд дөрөвдэх туршилт
  • 2016 оны есдүгээр сарын 9-нд тавдахь туршилт
  • 2017 оны есдүгээр сарын 3-нд зургаа дахь туршилт
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Д.Бямбасүрэн: Үндсэн хуулийг...
ЕС ДАВСАН ЗААН

Ким 6 дахь удаагаа цөмийн зэвсэг туршлаа

Даваахүү 2017-09-04
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ким 6 дахь удаагаа цөмийн зэвсэг туршлаа

Олон улсын шаардлагыг үл тоож, цөмийн зэвсэг, баллистик пуужингийн туршилтаа үргэлжлүүлж буй Хойд Солонгос тив алгасагч пуужинд суурилуулах боломжтой жижигрүүлсэн устөрөгчийн бөмбөгтэй болсноо олон улсад зарлав. KCNA агентлагийн мэдээлэлд залуу удирдагч Ким Жон Ун өөрийн эрдэмтдийн бүтээсэн устөрөгчийн бөмбөгийг биеэр үзэж, танилцсан тухай өгүүлсний зэрэгцээ гэрэл зургийг нь нийтэлжээ. Мөн өнгөрсөн долдугаар сард туршсан шинэ тив алгасагч баллистик пуужинд уг бөмбөгийг суурилуулахаар бэлтгэж байгаа тухай өгүүлсэн байна. Шинэ баллистик пуужин нь 10 мянган км зайд буюу АНУ-ын эх газрын аль ч цэгт цохилт өгөх чадалтай аж.

Зарим мэргэжилтнүүд Хойд Солонгосыг зургаа дахь удаагийн цөмийн зэвсгийн туршилтдаа бэлтгэж буй гэх мэдээллийг хиймэл дагуулын зурагт үндэслэн мэдэгдэж байсан юм. Тус улс дөрөв болон тав дахь цөмийн зэвсгийн туршилтаа 2016 онд гүйцэтгэсэн байдаг. Өнгөрсөн оны нэгдүгээр сард хийсэн туршилтаа устөрөгчийн бөмбөг байсан гэж мэдэгдсэн ч, салбарын мэргэжилтнүүд эргэлзэж байсан удаатай. Гэхдээ уг мэдээнд цөмийн зэвсгийн туршилтын талаар нэг ч үг, өгүүлбэр дурьдаагүй байна.

Гэтэл уг мэдээллээс хэдхэн цагийн дараа Хойд Солонгосын зүүн хойд хэсэг, Япон, БНСУ, хилийн орчмын бүс нутагт маш хүчтэй чичиргээн мэдрэгдлээ.  АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр Хойд Солонгосын Сунжипэгамаас зүүн хойш 24 км зайд 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн гүн 0 км-т байжээ. Харин БНСУ-ын цаг уурын мэргэжилтнүүд Хойд Солонгосын хойд Хамгён мужийн орчимд өчигдөр 00:36 цагийн үед хүний хүчин зүйлийн нөлөөлөлтэй чичиргээн мэдрэгдсэн талаар хэвлэлд мэдээлсэн байна. Хүч нь Пхеньяны тав дахь цөмийн зэвсгийн туршилтаас 5-6 дахин, дөрөв дэх туршилтаас 11 дахин хүчтэй байжээ.

Чичиргээн ОХУ-ын хилийн орчимд ч ажиглагдсан аж. Владивосток дахь ОХУ-ын шинжлэх ухааны академийн салбар байгууллагаас мэдээлснээр хоёр улсын хилийн орчимд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Нэгэн гэрч “Хэдэн секундын турш газар чичирхийлж, ширээ, гэрлийн шил хөдөлж байсан. Маш их айсан. Цаашдаа юу болох бол гэдэгт би үнэхээр санаа зовж байна” хэмээн “NHK” агентлагт ярьсан байв.

Газар хөдлөлтийн чичиргээн бүс нутаг даяар мэдрэгдсэний дараа БНСУ-ын Ёнхап агентлаг эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Хойд Солонгос зургаа дахь удаагийн цөмийн зэвсгийн туршилтаа хийсэн талаар дамжууллаа.

Пхеньян өнгөрсөн оны есдүгээр сарын 9-нд болсон Хойд Солонгос улсыг тунхагласны 68 жилийн ойн баяраар хийсэн цөмийн зэвсгийн туршилтаас хойш яг нэг жилийн дараа зургаа дахь удаагийн туршилтаа хийж буй нь энэ юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдсоноос хойш анх удаа цөмийн туршилт хийж байна.

Пхеньян ч мөн  устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарласан юм. Тус улсын төрийн өмчит KCNA агентлаг манай цагаар 14:30 цагийн орчимд зургаа дахь удаагийн цөмийн зэвсгээ туршсанаа зарлалаа. Тус мэдэгдэлд “Тив алгасагч баллистик пуужинд суурилуулах боломжтой жижигрүүлсэн устөрөгчийн бөмбөгийн туршилт амжилттай болсон. Туршилт өнөөдрийг хүртэлхээс асар их хүчтэй, найдвартай ажиллагаатай байлаа. Устөрөгчийн бөмбөгийн туршилт амжилттай болсоноор  манай улсын цөмийн цэнэгт хошуугаа улам боловсронгуй, найдвартай ажиллагаатай болгох зорилт биелэлээ олох  боломжтой боллоо” хэмээжээ.

Хойд Солонгосын энэ удаагийн туршилт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн төдийгүй АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын байр суурь улам чангарахад нөлөөлөх нь гарцаагүй гэдгийг ажиглагчид хэлж байна. Түүнчлэн, БНХАУ, ОХУ, Олон улсын нийгэмлэгээс тус улсад тавих хориг арга хэмжээ, дарамт шахалт улам нэмэгдэж болзошгүй байгаа юм. Ээлжит туршилттай холбоотойгоор АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд ямар хариу арга хэмжээ авахаа хэлэлцэж эхэлсэн байна. Хойд Солонгос долдугаар сарын 4, 28-нд хоёр удаа “Хвасон 14” пуужингийн туршилт хийсэн юм. Мөн наймдугаар сарын 29-нд Хвасон-12 дундын зайн тусгалт пуужингийн туршилт хийсэн бөгөөд тэр нь Японы Хоккайдо арлын дээгүүр өнгөрч, Номхон далайд унасан байдаг.

Хойд Солонгосын туршилтууд

  • -2006 оны аравдугаар сарын 9-нд эхний цөмийн зэвсгийн туршилт
  • -2009 оны тавдугаар сарын 25-нд хоёр дахь туршилт
  • -2013 оны хоёрдугаар сарын 12-нд гуравдахь туршилт
  • -2016 оны нэгдүгээр сарын 6-нд дөрөвдэх туршилт
  • 2016 оны есдүгээр сарын 9-нд тавдахь туршилт
  • 2017 оны есдүгээр сарын 3-нд зургаа дахь туршилт
Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 минутын өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

18 минутын өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

11 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

11 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

11 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

11 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

11 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

11 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

23 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

23 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

23 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

23 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах