• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Виктор Слипенчук: “Чингис хаан” найраглалыг би нэг өдөрт бичиж байсан

Улаанбаатар хотноо Дэлхийн яруу найргийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Энэ хүрээнд  Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурал болсон. Мөн “Данзанравжаа” Олон улсын яруу найргийн наадам ч болсон.   Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд манай улсад 40 орчим орны 200 гаруй зохиолч, яруу найрагч, урлаг соёлын зүтгэлтнүүд хүрэлцэн ирээд байгаа. Тэдний зарим нь өөрийнхөө зохиол бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлэн, нээлтийг нь хийж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Оросын зохиолч  Виктор Трифонович Слипенчукийн “Оддын аврагч” роман, “Чингис хаан” найраглалын нээлт Тусгаар тогтнолын ордонд болсон юм.  Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

-“Чингис хаан” гэдэг найраглалыг бичих сэдэл хаанаас төрсөн бэ?

-Би тэр үед их залуу байжээ. Цэрэгт байсан явах гэж байсан үе. Миний найз Валерий гэж залуу байсан. Тэр найз маань амьдралдаа хоёрхон хүнийг л шүтдэг байсан. Нэг нь Сталин, нөгөөх нь Чингис хаан. Найзууд чинь бие биедээ их нөлөөлдөг шүү дээ. Тиймдээ ч би Чингис хааны тухай бодож, санаж байж энэ найраглалыг бичсэн. Анх найраглал бичих сэдлээ тэгж л олж авсан даа.  Алтай мужийн Хөдөө аж ахуйн сургуульд суралцаж байхад  Крилов гэдэг найз маань миний бага сага бичсэн байсан найраглалын зургийг дүрслээд зурчихсан байсан юм. Олон жилийн дараа тэр зургуудын ихэнх нь хаягдчихсан юм. Би харин заримыг нь олоод судар хэлбэрээр хэвлэгдсэн “Чингис хаан” номондоо оруулж өгсөн. Тэр найз маань надад “Би  Чингис хаантай ойролцоо төрхтэй. Миний хөл хүртэл майга байгаа биз дээ” гэж хэлдэг байсан юм.

-“Чингис хаан” найраг­лалыг хэдэн онд бичсэн бэ. Энэ найраглалыг бичсэнээс болоод хэлмэгдэж байсан гэх аман яриа байдаг. Яг тийм зүйл болсон юм уу?

-Би бяцхан түүх яримаар байна. Миний амьдралд маш олон хүн тусалж, дэмжиж байсан гэдгийг хэлье. Тэр дундаа Оросын нэртэй газар зүйч, эрдэмтэн Андрей Петрович Капицов их тус болж байсан. Ер нь олон нэртэй эрдэмтэд надад тусалж байсан болохоор элдэв асуудалгүй өнгөрсөн байх. Тэгээд ч би 1964 онд цэрэгт байхдаа “Чингис хаан” найраглалыг бичсэн. Харин энэ найраглал маань бүр сүүлд хэвлэгдсэн болохоор элдэв асуудал байхгүй л дээ. Яахав, манайд энэ найраглалын гар бичмэл, найзын маань зурсан зураг энэ тэр байдаг байсан. Түү­нийг олж үзсэн хүмүүс цөөн­гүй байсан ч гайгүй өнгөрсөн шүү.

-Хэдийгээр найз чинь Чингис хааныг шүтдэг байсан ч гэсэн энэ найраглалыг бичихийн тулд тодорхой хэмжээнд судалгаа хийсэн байх?

-Бүх зүйл маш хялбар. 17 залуу 70 настай хүн шиг ч сэтгэж болно. Зохиолч, яруу найрагчид зохиолоо ургуулан бодож, түүнийгээ хөгжүүлж бичиж бас болно. Хүний сэтгэл байхад мэдлэг боловсрол, судалгаа шинжилгээнээс ч илүү байж болдог гэдгийг би тэр үедээ мэдэрч байсан. Би “Чингис хаан” найраглалыг ганцхан өдрийн дотор л бичсэн. Үүнээс өмнө Чингис хаантай холбоотой үүх түүх бараг уншаагүй. Судалгаа, шинжилгээ хийгээгүй. Янгын нэг зохиолыг уншиж байсан. Тэр зохиол миний найраглалаас тэс өөр гэдгийг хэлэх нь зүйтэй байх.  Тэгээд ч тухайн үед цэрэг байсан. Чингис хааны тухай ном, зохиол, түүх олж унших боломж ч байгаагүй. Тийм түүх, зохиол, ном ч байхгүй шахуу байсан үе шүү дээ. Энэ бол зөвхөн миний л оюун бодлоос гарсан бүтээл. Чингис хаан тухайн үед ингэж бодож байсан болов уу гэж бодож л бичсэн. “Чи чинь юу бичээд байгаа юм бэ. Наадах чинь хэзээ ч хэвлэгдэхгүй шүү дээ” гэж надад маш олон хүн хэлж байсан. Гэвч би өөртөө зориулж бичиж байгаа юм гэж хэлдэг байлаа. Би хамгийн анх 14 настайдаа шүлэг, зохиол бичиж, оролдож эхэлсэн. Бүр бага байхаасаа л яруу найрагч болно гэдгээ би мэддэг байсан юм.

-Ер нь бол Монголын түүхийг хэр судалсан бэ. Тэр дундаа Чингис хааны тухай их уншиж, судалсан байх?

-Би нэг л юм хэлье. Одоо бол би Чингис хааны тухай ийм найраглал хэзээ ч бичиж чадахгүй. Бичихгүй. Энэ насан дээр ирчихээд эргээд харахад , тухайн үед би залуу, цэргийн алба хааж байсан. Өөрийнхөө бичсэн найраглалаас ганц хоёр бадаг уншихаар цэргүүдэд маш таалагддаг байсан. Тэр үедээ би үнэхээр жаргалтай байсан. Харин одоо бол би дахиж ийм зүйл бичихгүй, оролдох ч үгүй. Яагаад гэвэл маш хэцүү. Би яг үнэнээ л хэлж байна.

-“Чингис хаан” найраг­ла­лыг уншиж байхад тэр хү­ний бодролыг маш гай­хал­тай­гаар бичиж чадсан юм шиг санагдсан?

-Сербийн нэг эрдэмтэн “Энэ найраглалыг уншаад европчууд анх удаагаа Чингис хааныг арай өөр өнцгөөр харах болно” гэж хэлж байсан. Чингис хааныг дарангуйлагч мэтээр л гадных ихэнх хүмүүс хардаг шүү дээ. Гэтэл тэр хүн чинь юм боддог, гунигладаг, баярладаг, бахархдаг байсан шүү гэдэг талаас нь харуулж чадсан.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо
"Умард руу" роман нээлтээ хийлээ
"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ
Хятадын уран бичлэг

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Эрүүл мэнд
  • •Ярилцлага
ХУРААХ
Морокко залуу Финландад...
“60 тэрбум”-ын хэргийг өөрсдөө...

Виктор Слипенчук: “Чингис хаан” найраглалыг би нэг өдөрт бичиж байсан

Пунцагболд 2017-08-21
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Виктор Слипенчук: “Чингис хаан” найраглалыг би нэг өдөрт бичиж байсан

Улаанбаатар хотноо Дэлхийн яруу найргийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Энэ хүрээнд  Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурал болсон. Мөн “Данзанравжаа” Олон улсын яруу найргийн наадам ч болсон.   Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд манай улсад 40 орчим орны 200 гаруй зохиолч, яруу найрагч, урлаг соёлын зүтгэлтнүүд хүрэлцэн ирээд байгаа. Тэдний зарим нь өөрийнхөө зохиол бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлэн, нээлтийг нь хийж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Оросын зохиолч  Виктор Трифонович Слипенчукийн “Оддын аврагч” роман, “Чингис хаан” найраглалын нээлт Тусгаар тогтнолын ордонд болсон юм.  Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

-“Чингис хаан” гэдэг найраглалыг бичих сэдэл хаанаас төрсөн бэ?

-Би тэр үед их залуу байжээ. Цэрэгт байсан явах гэж байсан үе. Миний найз Валерий гэж залуу байсан. Тэр найз маань амьдралдаа хоёрхон хүнийг л шүтдэг байсан. Нэг нь Сталин, нөгөөх нь Чингис хаан. Найзууд чинь бие биедээ их нөлөөлдөг шүү дээ. Тиймдээ ч би Чингис хааны тухай бодож, санаж байж энэ найраглалыг бичсэн. Анх найраглал бичих сэдлээ тэгж л олж авсан даа.  Алтай мужийн Хөдөө аж ахуйн сургуульд суралцаж байхад  Крилов гэдэг найз маань миний бага сага бичсэн байсан найраглалын зургийг дүрслээд зурчихсан байсан юм. Олон жилийн дараа тэр зургуудын ихэнх нь хаягдчихсан юм. Би харин заримыг нь олоод судар хэлбэрээр хэвлэгдсэн “Чингис хаан” номондоо оруулж өгсөн. Тэр найз маань надад “Би  Чингис хаантай ойролцоо төрхтэй. Миний хөл хүртэл майга байгаа биз дээ” гэж хэлдэг байсан юм.

-“Чингис хаан” найраг­лалыг хэдэн онд бичсэн бэ. Энэ найраглалыг бичсэнээс болоод хэлмэгдэж байсан гэх аман яриа байдаг. Яг тийм зүйл болсон юм уу?

-Би бяцхан түүх яримаар байна. Миний амьдралд маш олон хүн тусалж, дэмжиж байсан гэдгийг хэлье. Тэр дундаа Оросын нэртэй газар зүйч, эрдэмтэн Андрей Петрович Капицов их тус болж байсан. Ер нь олон нэртэй эрдэмтэд надад тусалж байсан болохоор элдэв асуудалгүй өнгөрсөн байх. Тэгээд ч би 1964 онд цэрэгт байхдаа “Чингис хаан” найраглалыг бичсэн. Харин энэ найраглал маань бүр сүүлд хэвлэгдсэн болохоор элдэв асуудал байхгүй л дээ. Яахав, манайд энэ найраглалын гар бичмэл, найзын маань зурсан зураг энэ тэр байдаг байсан. Түү­нийг олж үзсэн хүмүүс цөөн­гүй байсан ч гайгүй өнгөрсөн шүү.

-Хэдийгээр найз чинь Чингис хааныг шүтдэг байсан ч гэсэн энэ найраглалыг бичихийн тулд тодорхой хэмжээнд судалгаа хийсэн байх?

-Бүх зүйл маш хялбар. 17 залуу 70 настай хүн шиг ч сэтгэж болно. Зохиолч, яруу найрагчид зохиолоо ургуулан бодож, түүнийгээ хөгжүүлж бичиж бас болно. Хүний сэтгэл байхад мэдлэг боловсрол, судалгаа шинжилгээнээс ч илүү байж болдог гэдгийг би тэр үедээ мэдэрч байсан. Би “Чингис хаан” найраглалыг ганцхан өдрийн дотор л бичсэн. Үүнээс өмнө Чингис хаантай холбоотой үүх түүх бараг уншаагүй. Судалгаа, шинжилгээ хийгээгүй. Янгын нэг зохиолыг уншиж байсан. Тэр зохиол миний найраглалаас тэс өөр гэдгийг хэлэх нь зүйтэй байх.  Тэгээд ч тухайн үед цэрэг байсан. Чингис хааны тухай ном, зохиол, түүх олж унших боломж ч байгаагүй. Тийм түүх, зохиол, ном ч байхгүй шахуу байсан үе шүү дээ. Энэ бол зөвхөн миний л оюун бодлоос гарсан бүтээл. Чингис хаан тухайн үед ингэж бодож байсан болов уу гэж бодож л бичсэн. “Чи чинь юу бичээд байгаа юм бэ. Наадах чинь хэзээ ч хэвлэгдэхгүй шүү дээ” гэж надад маш олон хүн хэлж байсан. Гэвч би өөртөө зориулж бичиж байгаа юм гэж хэлдэг байлаа. Би хамгийн анх 14 настайдаа шүлэг, зохиол бичиж, оролдож эхэлсэн. Бүр бага байхаасаа л яруу найрагч болно гэдгээ би мэддэг байсан юм.

-Ер нь бол Монголын түүхийг хэр судалсан бэ. Тэр дундаа Чингис хааны тухай их уншиж, судалсан байх?

-Би нэг л юм хэлье. Одоо бол би Чингис хааны тухай ийм найраглал хэзээ ч бичиж чадахгүй. Бичихгүй. Энэ насан дээр ирчихээд эргээд харахад , тухайн үед би залуу, цэргийн алба хааж байсан. Өөрийнхөө бичсэн найраглалаас ганц хоёр бадаг уншихаар цэргүүдэд маш таалагддаг байсан. Тэр үедээ би үнэхээр жаргалтай байсан. Харин одоо бол би дахиж ийм зүйл бичихгүй, оролдох ч үгүй. Яагаад гэвэл маш хэцүү. Би яг үнэнээ л хэлж байна.

-“Чингис хаан” найраг­ла­лыг уншиж байхад тэр хү­ний бодролыг маш гай­хал­тай­гаар бичиж чадсан юм шиг санагдсан?

-Сербийн нэг эрдэмтэн “Энэ найраглалыг уншаад европчууд анх удаагаа Чингис хааныг арай өөр өнцгөөр харах болно” гэж хэлж байсан. Чингис хааныг дарангуйлагч мэтээр л гадных ихэнх хүмүүс хардаг шүү дээ. Гэтэл тэр хүн чинь юм боддог, гунигладаг, баярладаг, бахархдаг байсан шүү гэдэг талаас нь харуулж чадсан.

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо
"Умард руу" роман нээлтээ хийлээ
"Умард руу" роман монгол уншигчдад хүрлээ
Хятадын уран бичлэг
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2 цагийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2 цагийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2 цагийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

3 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

5 цагийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

5 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

5 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

5 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

5 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

1 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах