• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Должинсүрэн: Ипотекийн найман хувийн зээлийг 2018 онд яаж шийдэх нь сонирхол татаж байна

Сүүлийн хоёр жилийн хуга­цаанд орон сууцны үнэ буур­саар байна. Энэ нь орон сууц авах гэж буй хэрэглэгчдэд таа­тай нөхцөл болж байгаа ч барил­гын олон компанид сул зогсолт, орон тооны цом­хот­гол авчирсан юм. Тиймээс цаашид энэ зах зээл иймэр­хүү байдлаар удаан явах­гүй гэдэг нь тодорхой бол­лоо гэж орон сууцны үнийн индек­сийн судалгааг сүүлийн гур­ван жил гаруйн хугацаанд хийж буй “Тэнхлэг зууч” ком­па­нийн гүйцэтгэх захирал Д.Должин­сүрэн ярьж байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе

-Орон сууцны үнэ сүүлийн хоёр жил дараалан буурчээ. Гэхдээ борлуулалт өсөөгүй гэдэг нь статистик мэдээллээс харагдаж байна. Гэтэл хэрэглэгчдийн олонхи нь ипотекийн зээлийг зогсоочихлоо гэдэг гомдол гаргадаг. Харин банкууд болохоор орон сууцны зээлийг хязгаартайгаар өгч байгаа гэдэг л дээ. Ер нь энэ зах зээл дээр юу болоод байгаа юм бэ?

-Ипотекийн зээлийн санхүүжилт тодорхой байгаа л даа. Монголбанкнаас сар бүр зээлийн эргэн төлөлтөөр 20 гаруй тэрбум төгрөг оруулж байна. Гэхдээ зээлийн хүүгийн эргэн төлөлтийг оруулахгүй байх шиг байгаа юм. Яг зээлийн өөрийнх нь эргэн төлөлтийг бол оруулж байгаа. Улсын төсвөөс 111 тэрбум төгрөг орохоор байсан. Энэхүү санхүүжилт нь энэ сард ороод бараг дуусч байна. Цаашид сар бүр олгодог байсан ипотекийн зээлийн санхүүжилт зогсох нь тодорхой болж байна. Тиймээс ипотекийн зээлийн санхүүжилт өсч, улмаар эрэлт нэмэгдэж, орон сууцны үнэ өсөөд борлуулалт нэмэгдэнэ гэдэг хүлээлт байх боломжгүй. Харин ирэх онд ямар гаргалгаа байх бол гэдэг нь сонирхолтой. Гэхдээ 2017 оных шиг зээлийн эргэн төлөлтөөр явбал хүндрэлтэй гэдэг нь тодорхой болсон. Барилгын салбарт бизнес эрхэлж буй хүмүүс ч энэ онд ямар нэгэн өөрчлөлтийг хүлээгээд хэрэггүй гэдгийг ойлгож байгаа. Харин 2018 онд яах вэ гэдэг гарцыг хайж байна.

-Одоо амралт зугаалгын улирал дуусч байна. Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Тиймээс улирлын нөхцөл байдалтай холбоотойгоор орон сууцны үнэ буурч байгаа хэдий ч түрээсийн байрны үнэ өсдөг байж магадгүй?

-Намар түрээсийн байрны үнэ нэмэгддэг. Орон сууцны борлуулалт  ч тодорхой хэмжээгээр өсдөг л дөө. Гэхдээ одоохондоо мэдэгдсэн юм алга. Харин наймдугаар сарын сүүлч, есдүгээр сард орон сууц, түрээсийн байрны үнэ аль аль нь жаахан нэмэгдэх болов уу.

-Ядах нь ээ, ипотекийн найман хувийн зээлийг зогсоочихсон байдаг. Намар болохоор хүссэн, хүсээгүй орон сууц, түрээсийн байрны үнэ өсөх нь. Магадгүй бага зэргийн өсөлт байх хэдий ч ядарсан иргэдийн нуруун дээр буухдаа том дарамт болох нь ойлгомжтой?  

-Зээлийн санхүүжилтийн эх үүсвэр маш хязгаарлагдмал болсон. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад бараг тав дахин буурлаа. Одоо сард 20-30 тэрбум төгрөг орж чадаж байвал их юм. Гэхдээ ипотекийн зээлийн эх үүсвэр хязгаарлагдмал болсон ч эрэлт буураагүй. Орон сууцны зээлийн хүсэлт банкуудад хуримтлагдчихсан байна. Тиймээс одоо нэмж зээлийн хүсэлт авахаасаа илүү өмнө хуримтлагдчихсан байгаа хүсэлтийг яаж шийдвэрлэх вэ гэдэг нь асуудал болж байгаа юм. Үүн дээр Монголбанк ч, арилжааны банкууд ч толгойгоо гашилгаж байх шиг байна. Өчнөөн мянгаараа зээлийн хүсэлт ирээд хуримтлагдчихсан, түүнийгээ шийдэж чадаагүй байж дараачийн буюу шинэ зээлийн хүсэлт авах нь хэцүү. Ипотекийн найман хувийн зээл дээр боломжгүй учраас банк өөрийн эх үүсвэрээс зарим зээлийг гаргаж байгаа. Түүнээс биш Монголбанкнаас ипотекийн найман хувийн зээлийг зогсоосон зүйл байхгүй байх.

-Ер нь энэ зах зээлийн цаашдын чиг хандлагыг та яаж харж байна вэ. Магадгүй найман хувийн ипотекийн зээлээс өөр хувилбар байж болох юм биш үү?

-Хоёр жилийн өмнө ганцхан найман хувийн зээл л байлаа. Одоо бол найман хувийн зээлийн эх үүсвэр хязгаарлагдмал болсонтой холбоотойгоор арилжааны банкууд түрүүчээсээ бага хүүтэй зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож байна. Барилгын компаниуд ч зөвхөн банкны зээлийг хүлээгээд суулгүй өөрсдийнхөө борлуулалтын арга хэрэгслийг илүү уян хатан болгож, барилгын компани, банк бус санхүүгийн байгууллага нийлж зээлийн хувилбар гаргах зэргээр тал талаасаа харин ч их хичээж байгаа. Нэг үеэ бодвол энэ зах зээл илүү тодорхой болж эхэлж байна. Зээлийн үлдэгдэл 4.2 их наяд төгрөг болчихсон. Зээл авсан иргэдийн тоо 92 мянгад хүрлээ. Ингэхээр макро төвшнөө харж энэ зах зээл дээр зохицуулалт хийхгүй бол бас болохгүй. Энгийн иргэдийн нүдээр буюу микро төвшиндөө найман хувийн зээлийг зогсолтгүй олгосоор байх нь сайн, борлуулалт жаахан ч гэсэн өснө гэж хардаг. Гэвч эдийн засгийн макро төвшиндөө тодорхой хэмжээний хүндрэлүүд гарч ирж, зохицуулалт хэрэгтэй болсон.

-Юутай ч орон сууцны үнийн индекс сүүлийн хоёр жил дараалан буурч байгаа нь иргэдийн хувьд сайн мэдээ. Одоо ч гэсэн өмнөх сарынхаас 0.7 , өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 хувиар буурчихсан байна. Дээрээс нь санаагаар болдог бол найман хувийн ипотекийн зээлээ шуурхайхан шиг авахыг хүсч байгаа даа?  

-Төр засгаас барьж буй бодлого энэ зах зээлд их нөлөөтэй. Эрх баригчдын нэг үг, нэг өгүүлбэр их чухал. Ипотекийн зээлийн журмын нэг үг, нэг өгүүлбэр өөрчлөгдөхөд л энэ салбарт асар их өөрчлөлт болно. Өөрөөр хэлбэл, цэвэр эрэлт, нийлүүлэлтийн хуулиараа явдаг салбар бас биш. Барилгын салбарын маш том хөдөлгөгч хүч нь ипотекийн зээл. Тийм учраас энэ зээлийг 2018 онд яаж шийдэх вэ гэдэг нь хамгийн сонирхолтой асуудал болчихоод байгаа юм. Яг одоогийнхоороо буюу 2017 оны нөхцөл байдлыг ирэх жил үргэлжлүүлээд явбал барилгын салбарт мөн л адилхан хүндрэлийг авчирна. Орон сууцны борлуулалт удааширна. Үнийн хувьд барилгын компаниуд арай алдагдалд орчихгүйхэн шиг барьж байгаа. Гэхдээ энэ нь хэдий болтол үргэлжлэх вэ.

-Одоо зах зээлд хэчнээн орон сууц нийлүүлж, хэдийг нь борлуулаад байна вэ?  

-Орон сууц, хаус нийлээд 480 төслийн 85 мянган байр одоо зах зээлд байна. 30 хувь нь захиалга аваад борлуулагдчихсан байгаа. Борлуулалтын явцыг ажиглахад энэ ондоо багтаж зарагдахгүй. Ирэх онд ч борлуулалт үргэлжилнэ. Гэтэл дараагийн орон сууцны нийлүүлэлт хийгдсээр байх нь ойлгомжтой. Барилгын компаниуд эрэлтгүй гээд бүх ажлаа арай зогсоочихоогүй. Дараагийн ажлуудаа гүйцэтгэж эхлээд байна. Гэхдээ өмнө нь барьсан байраа биш арай жаахан өөр хувилбарыг санал болгож байгаа. Барилгын салбар өчнөөн мянган ажиллах хүчийг шингээдэг. Тэр болгон цомхотгол хийгээд байж болохгүй шүү дээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо
"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа
Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Байнгын хороо
ХУРААХ
Өнгөрсөн улирлын шилдэг 10...
“Пхеньян түрүүлж пуужин...

Д.Должинсүрэн: Ипотекийн найман хувийн зээлийг 2018 онд яаж шийдэх нь сонирхол татаж байна

Ганчимэг 2017-08-16

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо
"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа
Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

3 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

4 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

4 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

4 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах