• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Эрдэнэбаяр: Цусны донорын дэлхийн өдрийг тэмдэглэнэ

Цус сэлбэлт судлалын үндэсний төв Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан цусны донорууддаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Өнөөдөр Цусны донорын дэлхийн өдөр. Энэ өдрийг тохиолд­уулан Цус сэлбэлт судлал­­ын үндэсний төвөөс ямар ямар үйл ажил­лагааг зохион бай­­гуулах­­аар төлөв­лөж байна вэ?

-Жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг дэлхий даяар “Цусны донорын дэлхийн өдөр” хэмээн 2003 оноос хойш тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг  цусны донор, цус цусан бүтээгдэхүүний нөөцийн асуудлыг шийдвэр гаргагчдын төвшинд болоод олон нийтэд ойлгуулах таниулах, мөн цусаа өгч буй ачтан доноруудыг алдаршуулах, урамшуулах үйлст нэгдэн дэлхий нийтээр тэмдэглэдэг байгаа. Жил бүр тодорхой уриаг дэвшүүлдэг. Энэ жилийн тухайд “Та бусдын төлөө юу хийж чадах вэ, өнөөдрөөс эхлээд тогтмол цусаа бэлэглэцгээе” уриан дор тэмдэглэх юм. Энэ өдрийг тохиолдуулан  Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран манай төвийн  шинэ байр буюу Баянзүрх дүүргийн хоёрдугаар эмнэлгийн хойно байрлаж буй байрнаасаа талархлын алхалт хийнэ. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11:00 цагаас 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн 52 донорт цол өргөмжлөлийг нь гардуулах, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар иргэдэд мэдээлэл өгөх үйл ажиллагааг зохион байгуулах юм. Энэ үеэр Монгол Улсад анхны тооцогдох 200 удаа цусаа хандивласан Д.Бум-Эрдэнэ гэдэг залууд “Топ-200+” гэсэн өргөмжлөлийг гардуулж, алдаршуулах үйл ажиллагаа болно гэдгээрээ онцлогтой юм. Түүнчлэн,  донор элсүүлэлтээрээ тэргүүлсэн Улаан загалмайн нийгэмлэгийн дунд шатны хороо болон төрийн бус байгууллагуудыг шалгаруулдаг. Энэ жил гурван байгууллага шалгаруулж, бидний үйл ажиллагааг дэмжигч аж ахуй нэгжүүдээ өргөмжилнө.  Цус цуглуулах үйл ажиллагаа мөн болно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд цусаа бэлэглэхээ илэрхийлсэн байгаа.

-Үйл ажиллагааны онцлог нь юу вэ?

-Гамшиг ослын үед цус цусан бүтээгдэхүүний бэлэн байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, цус сэлбэх тусламж үйлчилгээг хийх гэсэн чиглэлд  дэлхий нийт анхаарч байна. Манай улс ч ялгаагүй. Үйл ажиллагаа төр засаг болоод олон нийтэд нээлттэй болно. Түүнчлэн энэ өдрийг ганц удаа тэмдэглээд өнгөрүүлдэггүй. Цусны донорын дэлхийн өдрийг угтсан олон арга хэмжээ, ажлыг зохион байгуулдаг. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тавдугаар сарын 3-ны өдөр манай төвд  өөрийн биеэр ирж цусаа бэлэглэсэн.  Нийслэлийн аж ахуйн нэгж компани Улаанбаатар хотын иргэдийг цусаа бэлэглэе гэдэг уриалгыг гаргасан. Энэ дагуу нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа 46 байгууллага хуваарь гарган цусаа бэлэглэх үйлсэд оролцож байна. Энэ мэтчилэн арга хэмжээгээ угтсан ажлуудыг хийж, өргөн хүрээнд зохион байгуулдаг.

-Хүндэт доноруудынхаа тоог нэмэгдүүлэх,  алдаршуулахаас гадна нийгмийн асуудалд нь төрөөс хэрхэн анхаардаг юм бэ. Тухайлбал, өмнө нь автобусанд үнэгүй зорчдог байсан бол цахим картны үйлчилгээнд шилжсэнээс хойш нийтийн тээврээр хөлс төлж зорчдог болсон байсан. Энэ тухайд?

-Монгол Улс Донорын хуультай  дэлхийн 30 дахь орон болж байсан. Хууль нь 2000 онд батлагдаж байсан шүү дээ. 2012 онд хууль нь нэмэлт өөрчлөлт орсон байдаг. 2017 онд шинэчилсэн найруулга хийгдээд явж байгаа. Донорын тухай хуульд зааснаар цусаа 35 удаа болон түүнээс дээш өгсөн хүндэт доноруудаа улсын магадлан итгэмжлэгдсэн амралтад үнэ төлбөргүй амруулдаг. Энэ ажил сүүлийн гурван жил хэрэгжээд явж байна. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар донорууддаа эрүүл мэндийн зарим үзлэг шинжилгээг үнэ төлбөргүй хийх, очер дугааргүй үйлчлэхийг өөрийн харьяа хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүд дээр үзүүлж байгаа. Түүнчлэн үнэ төлбөргүй нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулдаг байсан. Энэхүү үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжснээр түр зогссон байсан. Гэхдээ энэ ажил дахиад үргэлжлэх гэж байгаа. Хүндэт доноруудаа хамт олонд нь алдаршуулах, олон нийтэд таниулах зэрэг үйл ажиллагааг хийж байгаа. Түүнчлэн цусаа 35 удаа бэлэглээд цааш явах ямар нэгэн тэмүүлэлгүй болчихоод байгаа юм. Тиймээс  70-100  удаа цусаа бэлэглэвэл хүрэл донор, 100-150 удаа цусаа бэлэглэвэл мөнгөн донор, 150 дээш олон удаа өгсөн тохиолдолд алтан донор гэж өргөмжилдөг болсон.

-Улсын хэмжээнд хичнээн донор байгаа вэ?

-Манайхыг 1963 оноос үүссэн гэж үздэг. Давхардсан тоогоор улсын хэмжээнд  140  мянга орчим донорын бүртгэл мэдээлэл байдаг. Яг хүндэт донор гээд аваад үзвэл 1000 гаруй байна. Өнөөдөр яг идэвхтэй цусаа өгөөд явж байгаа 40-50 мянган донор байна.

-Алтан донор Монголд хэр олон байдаг вэ?

-Дээр дурьдсан 200 удаа цусаа хандивласан Д.Бум-Эрдэнэ маань  Монголын анхны алтан донор гэж явдаг. Мөн н.Эрдэнэчимэг  гэж эмэгтэй саяхан алтан донор болсон. Одоогоор хоёр л  хүн байна. Мөнгөн донор 20 орчим хүн байгаа . Хүрэл донор 70-80 гаруй хүн бий. Энэ дашрамд, өрөөл бусдын сайн сайхны төлөө ариун цусаа бэлэглэдэг ачтангууд донорууддаа баярын мэнд хүргэе.

-Цусны нөөцийн асуудал анхаарал  татдаг. Одоогийн байдлаар ямар төвшинд байна вэ. Хэр хангалттай байгаа вэ?

-2012 онд улсын 19 мянган донорын цус цуглуулсан үзүүлэлттэй байсан. 2016 оны эцэст энэ тоо 33 мянга болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, 70 орчим хувиар нэмэгдсэн. Үүний цаана цус цусан бүтээгдэхүүний хангамж сайжирч байгаа. Төрөөс цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал хангамжийг сайжруулах, төрийн бодлогын хүрээнд манай төвийн шинэ байр 50 жилийн дараа баригдаж 2016 онд ашиглалтад орлоо. Орон нутагт байгаа цусны 26 салбар  төвүүдийг хоёр тэрбум төгрөгөөр иж бүрнээр нь засварлаж, хүлээлгэж өгсөн. Цус цуглуулах, шинжлэх, хадгалах, тээвэрлэх зэрэгт дэлхийн жишиг болон технологи тоног төхөөрөмжүүдийг иж бүрэн шинэчилсэн. Цус сэлбэлт  судлалын үндэсний төв болон орон нутгийн бүхий л салбарт ийнхүү шинэчлэгдсэн. Үүнтэй холбоотой цус цусан бүтээгдэхүүнийг хадгалах хүчин чадал улсын хэмжээнд тав дахин Улаанбаатар хотын хэмжээнд гурав  дахин нэмэгдлээ. Зориулалтын хөргөгч хөлдөөгчтэй болж байна гэдгийн цаана нөөцийг нэмэгдүүлэх боломжууд бүрдэж байгаа юм. Ялангуяа урт удаан хугацаанд хадгалах ёстой байдаг сийвэнгийн бүтээгдэхүүний нөөцийг нилээд нэмэгдүүллээ. Одоогоор сийвэнгийн 10 мянган нэгж бүтээгдэхүүний нөөц байна. ОБЕГ-тай байгуулсан гэрээний хүрээнд улсын нөөц гэж байдаг. Урт удаан хугацаанд хадгалах цус цусан бүтээгдэхүүний нөөцөө сайн хадгалж, нөөцийг нь нэмэгдүүлж байна. Нөөц маш ихээр сайжирч байгаа. Гэхдээ нэг хүний өгсөн цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Ялтаст эсийн бүтээгдэхүүнийг бид 3-5 хоногт хадгалдаг. Ийм бүтээгдэхүүн дээр нөөц хийнэ гэсэн ойлголт байдаггүй. Өдөрт 80-100 донор цусаа өгч байж эмнэлгүүдийн захиалсан бүтээгдэхүүнийг хангах боломжтой. Тэгэхээр энэ талаар олон нийт зөв ойлголт авч дэмжиж ажиллаасай. Нөөц нэмэгдэхийн хэрээр эмнэлгүүдийн захиалга бас нэмэгдэж байгаа гэдгийг ойлгоорой. Сүүлийн жилүүдэд элэг шилжүүлэн суулгах хагалгаа манай улсад хийгдэж байна. Элгээ өгч байгаа авч байгаа хоёр хүнд хоёуланд нь цус хэрэгтэй. Үүний тулд бид яг тохирсон цус цусан бүтээгдэхүүнийг бэлдэх ёстой.  Ингэхийн тулд олон донороос цус авах шаардлагатай байдаг. Энэ хэрээр хэрэгцээ их нэмэгдэж байна. Цаашид цус цусан бүтээгдэхүүний нөөц, хадгалалтын менежментийг яаж сайжруулах уу гэдэг дээр олон зүйл хийж байна. Энэ чиглэлээр Эрүүл сайдын 2017 оны гурван тоот тушаалаар цус цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний удирдамжийг гаргасан байгаа. Энэ удирдамжаар эмнэлгүүд дээр нөөцийн зохицуулалтыг яаж хийх вэ, зөв хэрэглээг яаж төлөвшүүлэх үү гэдэг дээр анхаарч ажиллаж байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо
Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
  • •Ерөнхийлөгч
  • •Степпе Арена
ХУРААХ
NBA-ын аваргын төлөөх тоглолтын...
Леброн Жеймс финалын цувралд...

Н.Эрдэнэбаяр: Цусны донорын дэлхийн өдрийг тэмдэглэнэ

Даваахүү 2017-06-14

Сэдвүүд : #Ярилцлага   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо
Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

15 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

15 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

15 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

15 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

15 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

15 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

15 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

16 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

16 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах