• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сайдаа үл тоож, “Хонхны баяр”-ыг нууц хэлбэрт шилжүүлжээ

Хаврын сүүл сар гарч, сүүлчийн хонхны жингэнэх чимээн дуу өдөр өдрөөр ойртсоор л... Дөнгөж ар­ван жилийн сургуулийн ахлах ан­гиа төгсөж, амьдрал гэх их да­лайд хөл тавихаар яарах хүүх­дүүд “сүүлчийн хичээлийн өдөр”-ийг инээд хөөр, баяр баяслаар дүү­рэн сэтгэл догдлон хүлээж буй. 
 
Арга ч үгүй биз. Үргэлж хүүхэд насандаа байх мэт төсөөлөн 10 жил сурагчийн ширээнд тохой нийлүүлэн суусан үе тэнгийн найз нөхөд, өөрсдийнх нь төлөө эцэг, эхээс нь өөрцгүй сэтгэл гаргах ангийн багшаасаа салж байгаа учраас сүүлчийн хичээлийн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсэх нь аргагүй. Тиймээс ч тэд улсын шалгалтаас гадна монтажны зураг авалт, хонхны баяраа хэрхэн тэмдэглэх тухай сэтгэл догдлон ярилцаж суугаа.
 
Харин сүүлчийн хонхны жингэнэх чимээ эцэг, эхчүүдийн сэтгэлийг түгшээж, тэдэнд дарамт авчирсаар хэдэн жилийг ардаа үдлээ. Учир нь ерөнхий боловсролын сургуулийн тав, ес, 12 дугаар ангийн сурагчдын хонхны баярын тэмдэглэлт үйл ажиллагаа хэрээс хэтэрч, эцэг, эхчүүд болон амьдралын боломж тааруухан хүүхдүүдэд ихээхэн дарамт учруулах болсон. Хонхны баяраас хойш насан туршдаа нандигнан хайрлаж, хадгалж явдаг анги нийтийн гэрэл зурагны үнэ 60 мянга хол давж, “Төгсөх сурагчийн уянга” дуугаар өндөрлөдөг хонхны баярын нээлтийн үйл ажиллагаа архи дарс, баар, ресторан, аялал зугаалгаар өндөрлөх болсон нь нууц биш. Харин энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэх том ажил эцэг, эхчүүдийн толгой дээр бууж байна. Уг нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ юу сурч мэдсэнийг харж, тэднээрээ бахархан суух ёстой атал хонхны баярынх нь мөнгийг хэрхэн олж өгөх вэ хэмээн шаналж суух болжээ.
 
Сүүлчийн хонхны жингэнэх чимээ ойртож байгааг илтгэх мэт ойр орчим болон цахим хуудаст энэ талаархи яриа өрнөх болов. Хэд хоногийн өмнө гэхэд фэйсбүүкийн нэгэн найз маань өөрийн цахим хуудастаа ийнхүү сэтгэгдэл үлдээсэн байлаа. 
 
Тэрбээр, “Нэг найз минь над руу залгаад хүүгийн хонхны баярт нэг хүүхдээс 270 мянган төгрөг хураахаар боллоо. Мөнгөө яаралтай хураалга гэсэн гэнэ. Цалин буутал мөнгө зээлээч” хэмээн ярив. Найзаасаа юунд зарцуулах тухай лавлан асуутал сургуульдаа бэлэг авч өгөхөд 40 мянга, багш нарын бэлгэнд 45 мянга, бага ангийн багшдаа 10 мянга, ахлах ангийн багшдаа 40 мянга, сургуулийн засварт 20 мянга, хонхны баярын чимэглэлд 5000 төгрөг хураана гэж хариулав” хэмээн бухимдан бичжээ. Энэ бол ганцхан жишээ. Үүнээс гадна мянга мянган эцэг, эхчүүд хонхны баярын мөнгө гэх томоохон давааг давах даалгавартай болжээ. Тиймээс “Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын сурвалжлага” буландаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хонхны баяртаа хэдэн төгрөг зарцуулж буйг сурвалжиллаа.
 
Сайдын тушаал хэрэгжих үү
 
БСШУСЯ-аас авсан мэдээллээр Улаанбаатар хотод  2016-2017 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 225 сургуульд 233545 сурагч суралцаж байгаа аж. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд XII ангийг 15 мянга, IX ангийг 14200 хүүхэд төгсөх гэнэ. Харин хөдөө, орон нутгийн хэмжээнд  XII ангийг 22501, IX ангийг 21 мянган хүүхэд төгсөх юм байна. Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн XII ангийг 37501, IX ангийг 35200 сурагч төгсөнө. Үүнээс харахад 70 гаруй мянган хүүхэд хонхны баяр тэмдэглэх нь. Уг нь салбарын сайд Ж.Батсуурь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд  “Эрдмийн баяр тэмдэглэх тухай” А/147 тоот тушаал гаргасан.
 
Тус тушаалыг Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.15 дугаар заалт, 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.2.7 дугаар заалтыг тус тус үндэслэн бүх шатны боловсролын байгууллагыг төгсөгчдийн төгсөлтийн баярыг урлаг, спорт, багш шавийн “Эрдмийн баяр” болгон зохион байгуулж байх зорилгоор гаргажээ.
 
Энэхүү  тушаалд “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, төгсөгчид, эцэг, эх, асран хамгаалагчдад нь дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт зуслан, голын сав, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хориглосон байна. Энэхүү тушаал, шийдвэрийг бүх шатны сургалтын боловсролын байгууллагын захирал, эрхлэгч нарт хүргүүлсэн. Гэвч салбарын сайдын гаргасан тушаал амьдрал дээр хэрэгжиж буй нь эргэлзээтэй байгаа юм. 
 
В.Хоролгарав: XII ангийн эцэг, эхийн зөвлөл хонхны баяраар зугаалах хүсэлт гаргасан ч би зөвшөөрөөгүй
 
Дээр дурьдсанчлан салбар­ын сайдын гаргасан тушаал бодит байдал дээр хэрхэн биеллээ олж байгаа нь тодорхой бус байгаа юм. Тиймээс манай сурвалжлах хэсэг юун түрүүнд Ерөнхий боловсролын сургуулиудын захирал болон нийгмийн ажилтантай уулзаж, салбарын сайдынхаа гаргасан тушаалын биелэлтийг хэр гүйцэтгэж буй тухай ярилцахаар шийдлээ. Ингээд бид Орос, Монголын хамтарсан III сургуулийг зорилоо. Биднийг очих үед бага ангийн сурагчдын хичээлийн цаг эхлэх дөхсөн тул эцэг, эхчүүд хүүхдээ дагуулан ганц нэгээр цувран сургуулийн зүг алхаж байгаа харагдав.
 
Бид эхлээд тус сургуулийн захирал В.Хоролгаравтай уулзаж, хонхны баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар ямар арга хэмжээ авч буйг тодруулав. Тэрбээр “Шат шатны сайд, дарга нарын захирамж, тушаалын дагуу сургуулийн захирлын тушаалыг гаргасан. Сургуулийн захиргаанаас багш нарын хурал хийж, “Эрдмийн баяр” тэмдэглэх тухай тушаалыг танилцуулсан. Өнгөрсөн жил ч энэ зарчимаар ажилласан. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдүүдээ гадаа зогсоож хиймээр байна гээд хуучин сэтгэлгээгээрээ хандаад байдаг юм. Уг нь “Эрдмийн баяр”-аар сурагчид багш,  эцэг, эхдээ юу сурч мэдсэнээ тайлагнахад мөнгө, төгрөг орох шаардлага байхгүй. Хөдөө, орон нутагт аялал зугаалгаар явах, ресторанд орохыг ихэвчлэн эцэг, эхчүүд өөрсдөө санаачилдаг. Яах вэ, энэ асуудалтай зарим сургуулийн багш нарын нэр холбогддог.
...Гэхдээ зарим ангиуд зөвхөн ууж, идэхийн төлөө л зугаалганд явдаг. Харин манай ангийн хувьд тийм асуудал байхгүй. Энэ жил сургуулийнхаа XII ангийн сурагчидтай багш нарын зөвлөгөөний хурал хийсэн. Хурлын үеэр хонхны баяраар ямар нэгэн аялал зугаалганд явж, ресторанд орохгүй байх тухай сурагчдын гарын үсгийг зуруулж, баталгаажуулсан” гэв. Ямартай ч, тус сургуулийн хувьд хонхны баяраа ийнхүү тэмдэглэхээр болжээ...
Гэхдээ сургууль болгон адилхан биш. Сургууль болгоны багш, эцэг, эх өөр шүү дээ. Юм бүхний бурууг сургууль, багш нарт тохож болохгүй. Эцэг, эхчүүд өөрсдөө санаачилга гаргаж, өргөдөл бичээд ирцгээдэг. Манай сургуулийн XII ангийн эцэг, эхийн зөвлөл над дээр орж ирсэн. Би зугаалах тухай асуудал байж болохгүй гэдгийг хэлсэн” гэв.
 
Тус сургуулийг энэ жил 147 сурагч төгсөж байгаа бөгөөд тэд “Эрдмийн баяр”-аараа сургуулийнхаа ойр орчмыг цэцэгжүүлэх үүднээс хүүхэд бүр нэг хайлаас тарих юм байна. Мөн нээлтийн ажиллагааны үеэр гэрчилгээгээ гардаж авахын зэрэгцээ бага ангийн багшаараа дурсамж хичээл заалгаснаар “Эрдмийн баяр” өндөрлөх гэнэ. Харин аялал зугаалганд явах, мөнгө төгрөг хураах асуудал байхгүй гэдгийг тус сургуулийн захирал онцолж байлаа. Тиймээс бид III сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж, “Эрдмийн баяр”-аа хэрхэн тэмдэглэх тухай асуув. Бидний эхний уулзсан сурагч бол XII ангийн сурагч бөгөөд тэрбээр нэрээ нууцлахыг хүсэв. Тэрбээр “Одоогийн байдлаар шалгалтандаа бэлдээд тун завгүй байгаа.
 
Хонхны баярын тухайд гэвэл нийт төгсөх ангийн сурагчид сургуульдаа өдөрлөг маягаар тэмдэглэнэ гэсэн. Түүнээс аялал зугаалганд явахгүй. Манай ангийнхан дунд аялал зугаалгаар явах санал гарсан. Гэхдээ би явахгүй гэж бодож байгаа. Бусад хүүхдүүд явж магадгүй. Би хувьдаа хонхны баяраар мөнгө хурааж, аялал зугаалганд явж сүржин тэмдэглэх шаардлагагүй гэж боддог” хэмээн ярьсан юм. 
 
Зарим ангиуд зөвхөн ууж, идэхийн төлөө зугаалганд явдаг гэв
 
Манай сурвалжлах хэсэгтэй таарсан дараагийн эх сурвалжийг Б гэдэг бөгөөд III сургуулийн XII ангийн сурагч. Харин тэрбээр бидэнд “Өнгөрсөн жилийн XII анги төгсөгчдийг зугаалганд явахыг хориглож байсан. Тиймээс манай ангийнхан өнгөрсөн есдүгээр сард намрын зугаалга хийчихсэн.
 
Нэг үгээр хэлбэл, хонхны баярын зугаалгыг хавар хориглох учраас намар зугаалчихсан гэсэн үг. Манай ангийнхан өнгөрсөн есдүгээр сард ойрхон амралтын газар руу өдрийн цагаар явж сагсан бөмбөг болон гар бөмбөг тоглож байгаад л ирсэн. Уг нь хүүхдүүд зугаалгандаа элдэв асуудал гаргахгүй явбал зугаалга хийх нь сайхан. Гэхдээ зарим ангиуд зөвхөн ууж, идэхийн төлөө л зугаалганд явдаг. Харин манай ангийн хувьд тийм асуудал байхгүй. Энэ жил сургуулийнхаа XII ангийн сурагчидтай багш нарын зөвлөгөөний хурал хийсэн.
 
Хурлын үеэр хонхны баяраар ямар нэгэн аялал зугаалганд явж, ресторанд орохгүй байх тухай сурагчдын гарын үсгийг зуруулж, баталгаажуулсан” гэв. Ямартай ч, тус сургуулийн хувьд хонхны баяраа ийнхүү тэмдэглэхээр болжээ. Ингээд бид III сургуулийн ойролцоо байрлах Сүхбаатар дүүргийн XVI сургуулийг зорив.
 
Эрдмийн баяр тэмдэглэх тухай тушаалыг зөрчихгүй
 
Тус сургууль автомашины замтай ойр байрладаг учир эцэг, эхийн төлөөлөл эргүүлд гарсан байлаа. Тэд бага ангийн сурагчдыг зам хөндлөн гарахад нь тусалж байсан юм. Манай сурвалжлах хэсгийг XVI сургуульд очиход аль хэдийнэ бага ангийн сурагчид хичээлдээ суухаар цугласан байв. Ингээд бид тус сургуулийн захирал О.Пүрэвжаргалтай уулзсан юм. Тэрбээр “Энэ жил манай сургуулийн IX, XII ангийг нийт 192 хүүхэд төгсөнө. Сүхбаатар дүүргийн хэмжээнд нэгдсэн байдлаар ирэх зургадугаар сарын 09-нд “Эрдмийн баяр”-аа тэмдэглэнэ. БСШУС-ын сайдын тушаал болон нийслэлийн Боловсролын газрын даргын тушаал гарсантай холбогдуулан манай сургууль дотооддоо захирлын тушаал гаргасан.
 
Энэ дагуу “Эрдмийн баяр”-ыг зургадугаар сарын 09-нд эцэг, эхчүүддээ юу сурсан, мэдсэнээ тайлагнах зорилгоор тэмдэглэхээр болсон. Мөн гэрчилгээ гардуулах ёслол болно. Ямар нэгэн байдлаар аялал зугаалга, баар, ресторанд орохыг сургуулийн хэмжээнд хориглосон. Энэ тухай хориглосон заалт гаргаад багш нарын зөвлөгөөний хурал хийсэн. Уг хуралдаа төгсөгчдөө оруулсан” гэсэн юм. Мөн түүнээс БСШУС-ын сайдын тушаал болон сургуулийн захирлын тушаал гарчихсан байхад аялал, зугаалганд явбал ямар арга хэмжээ авах талаар тодруулахад тэрбээр “Хийхгүй. Хориглосон тушаал гарчихсан байхад зөрчихгүй. Сурсан мэдсэнээ эцэг, эхчүүддээ тайлагнана” гэх хариултыг өгөв.
 
Түүнчлэн тус сургууль мөн л XII ангийн төгсөгчдийн нэрэмжит “Боловсрол төгөл”-д мод тарих ажлыг зохион байгуулах гэнэ. Бид ийнхүү ярилцсаны дараа төгсөх ангийн сурагчидтай уулзлаа. Тэд мөн л хонхны баяр биш “Эрдмийн баяр” буюу тайлан өдөрлөгийг сургуулийн хэмжээнд зохион байгуулахаар болсон хэмээн ярьцгаав. 
 
Хэдэн төгрөг хураах эсэхийг ангийн хурлаар шийднэ
 
Манай сурвалжлах хэсгийн очсон дараагийн сургууль бол Ататуркийн нэрэмжит V сургууль. Бид тус сургуулийн ахлах ангийн сурагчдын хичээл тарсны дараа очиж таарав. Харин сургуулийн захирал, нийгмийн ажилтан нь семинарт суухаар явсан тул эзгүй байсан. Тиймээс манай сурвалжлах хэсэг олны хэлж заншсанаар Дарь-Эхэд байрлах 102 дугаар сургуулийг зорив. Бид тус сургуулийн захирал болон нийгмийн ажилтантай уулзах гэсэн ч эзгүй байсан юм. Ингээд бид ахлах ангийн сурагчидтай  уулзаж ярилцсан. Манай  сурвалжлах хэсэгтэй таарсан есдүгээр ангийн хоёр сурагч бидэнд ийн ярив.
...Бидэнд ирсэн мэдээллээр нэгэн дүүрэгт нэгдүгээр ангийн үсэглэлийн баяр 60 мянгад хүрсэн гэнэ. Зарим сургууль төгсөлтийн баяртаа 100 мянга хол давсан мөнгө зарцуулж байгаа аж.  Энд нэгэн тооцоо хийж үзье. 35 сурагчтай анги хонхны баяртаа зориулж нэг хүүхдээс дор хаяж 65 мянган төгрөг цуглууллаа гэж бодоход хоёр сая 275 мянган төгрөг болж байна... 
Тэд “Ирэх пүрэв  гарагт эцэг, эхийн  хурал хийнэ. Эцэг, эхийн хурлаар хонхны баяраа хэрхэн тэмдэглэх, хэдэн төгрөг хураах эсэхээ ярина. Сургуулийн хэмжээнд хонхны баяраар аялал зугаалганд явахгүй байх тухай мэдэгдсэн. Манай анги бараг зугаалганд явахгүй байх. Учир нь манай багш  тиймэрхүү  зүйлд  дургүй. Ямартай ч эцэг, эхийн хурлын дараа бүх зүйл тодорхой болох байх” гэв.
 
Өөр нэг сурагчтай таарсан ч бидэнд “Хонхны баяр зохион байгуулах талаар тодорхой мэдсэн зүйл байхүй. Одоогийн байдлаар манай ангийнхан улсын шалгалтандаа бэлдэж байна” гэх хариултыг өгсөн. Мөн манай  сурвалжлах хэсэгт нэрээ нууцалсан нэгэн эх сурвалж  хандсан юм.  Нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр түүний хүүхэд есдүгээр ангид сурдаг гэнэ. Хонхны баярыг тохиолдуулан нэг хүүхдээс 100 мянган төгрөг хурааж байгаа аж. Дээрх мөнгийг аялал зугаалга, монтаж болон ангийн багшдаа бэлэг авахад зарцуулна гэсэн юм. 
 
ЕБС-ийн сурагчдын хонхны баярын ханш 65-270 мянгад хүрчээ
 
Сургуулийн захиралуудтай уулзахад тэд салбарын сайдын тушаалын дагуу хонхны баяр биш “Эрдмийн баяр” буюу тайлан өдөрлөг хийнэ гэдгийг онцолж байлаа. Харин төгсөх ангийн сурагчид хонхны баяраа хэрхэн тэмдэглэх тухай тоймтой хариуг бидэнд хэлээгүй юм. Гэсэн ч ЕБС-ийн сурагчид хэт өндөр үнээр хонхны баяраа тэмдэглэж буй мэдээлэл цахим ертөнцөд тасрахгүй үргэлжилсээр л байна. Бидэнд ирсэн мэдээллээр нэгэн дүүрэгт нэгдүгээр ангийн үсэглэлийн баяр 60 мянгад хүрсэн гэнэ. Зарим сургууль төгсөлтийн баяртаа 100 мянга хол давсан мөнгө зарцуулж байгаа аж.  Энд нэгэн тооцоо хийж үзье. 35 сурагчтай анги хонхны баяртаа зориулж нэг хүүхдээс дор хаяж 65 мянган төгрөг цуглууллаа гэж бодоход хоёр сая 275 мянган төгрөг болж байна. 
 
Харин 270 мянган төгрөгөөр бодоход есөн сая 450 мянган төгрөг цугларч байгаа юм. Энэ их мөнгөөр дөнгөж арван жилийн сургуулиа төгсөж буй хүүхдүүд юу хийх вэ. Дээрээс нь хонхны баяртаа зориулж шинэ костьюм, даашинз авахаас гадна үсчин, гоо сайханд хэчнээн төгрөг зарцуулах вэ. Ингээд бодохоор ЕБС төгсөж буй 18 настай хүүхдийн “Эрдмийн баяр”-ын тайлан өдөрлөг гэхэд хэцүүхэн. Олны үг ортой гэдэг дээ. Сайдын тушаал гарсан ч жил бүр ЕБС-ийн сурагчид хонхны баяраараа аялал зугаалганд явцгаадаг. Тэгвэл энэхүү тушаалын хэрэгжилтэд хэн хяналт тавих ёстой гэдэг асуудал урган гарна. Ямартай ч, ЕБС-ийн сурагчдын хонхны баяр сайдын тушаалыг зөрчиж нууцаар үргэлжлэх нь бололтой.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Яам, Агентлаг
  • •Халуун сэдэв
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нийслэл
  • •Нийтлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Тэрбум мод
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Дэлхийн мастеруудын наадмаас 8...
Ипотекийн зээлийг “арын...

Сайдаа үл тоож, “Хонхны баяр”-ыг нууц хэлбэрт шилжүүлжээ

Батзаяа 2017-05-03

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа
Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

18 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

23 цагийн өмнө өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

23 цагийн өмнө өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

1 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

1 өдрийн өмнө өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

1 өдрийн өмнө өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

1 өдрийн өмнө өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

1 өдрийн өмнө өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

1 өдрийн өмнө өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

1 өдрийн өмнө өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

1 өдрийн өмнө өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

2026-10-14 өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

2026-10-14 өмнө

УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-13 өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

2026-10-10 өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

2026-10-12 өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

2026-10-12 өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

2026-10-10 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-10-10 өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

2026-10-10 өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2026-10-12 өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

2026-10-11 өмнө

Санзайгаас Багабаян амралтын газар хүртэлх автозамыг шинэчилж байна

1 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-13 өмнө

Намар мод тарьцгаая!

2026-10-13 өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

2026-10-12 өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

2026-10-12 өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-14 өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

2026-10-12 өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2 өдрийн өмнө өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

1 өдрийн өмнө өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-12 өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-11 өмнө

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-10-14 өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

1 өдрийн өмнө өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-12 өмнө

Энэ жил улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

2026-10-12 өмнө

Малын органик тэжээлийн “мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах