• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Өлзийбаяр: Түрүү булчирхайн томролыг 70-80 хувь эмчлэх боломжтой болсон

“Godsend” эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эмнэлгийн Эрэгтэйчүүдийн их эмч Н.Өлзийбаяртай ярилцлаа.

-Түрүү булчирхайн томрол юунаас болж үүсдэг юм бэ. Энэ үед ямар хүндрэлүүд гардаг вэ?

-Түрүү булчирхай нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцооны нэг чухал хэсэг. Өөрөөр хэлбэл, үрийн шингэнийг хуримтлуулж, гадагшлуулах үүргийг гүйцэтгэж байдаг. Тэгэхээр түрүү булчирхай эрэгтэй хүний хувьд маш чухал эрхтэн. Эрэгтэй хүн нас ахих тусам янз бүрийн шалтгааны улмаас түрүү булчирхайд өөрчлөлт гарч, томрох тохиолдол илэрдэг. Түрүү булчирхай томорсноор шээсний замд саад үүсдэг. Хэрвээ түрүү булчирхайн томролыг эмчлэхгүй удвал шээсний урсгалд саад учруулж , давсаг цаашлаад бөөрний эмгэг үүсэх аюултай. Сүүлийн үед түрүү булчирхайн томрол дэлхий нийтийн асуудал болоод байна. Учир нь түрүү булчирхай нэгэнт томорсон бол түүнийг эмчлэх боломжгүй байдаг. Тэр дундаа түрүү булчирхайн булчинлаг эдийн томрол хэцүү. Түрүү булчирхай нэгэнт томорсон бол бид мэс засал хийж, тухайн хүний түрүү булчирхайг авахаас өөр арга байхгүй. Мөн манай улсад түрүү булчирхайн томролтой хүмүүс дурангийн мэс засалд орох нь элбэг байдаг. Гэвч дурангийн мэс засалд орсны дараа булчирхайлаг эд дахин томрох асуудал тулгардаг. Үүнээс болж түрүү булчирхайн давтан мэс засалд орох шаардлага гардаг л даа. Энэ нь хүмүүсийн амьдрал, сэтгэл санаа болон санхүүд хүндээр нөлөөлдөг. Сүүлийн үед манай улсын эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн өвчлөлөөс хамааралтай үргүйдлийн асуудал их тулгарах болсон. Түрүү булчирхай нь олон шалтгаанаас болж өвчилдөг. Тухайлбал, бэлгийн замын өвчин, тухайн хүний хувийн ариун цэвэр хүртэл өвчлөх нэг шалтгаан болдог.

-Манайд түрүү булчирхайн өвчлөлийг хэр үр дүнтэй эмчилдэг юм бэ?

-Өмнө нь манай улсад түрүү булчирхайг эмчлэх аргачлал дутуу, хоцронгуй байсан. Тухайлбал, түрүү булчирхайг эмчлэх уламжлалт эмчилгээнд эм болон дусал, тарилга ордог. Гэхдээ энэ эмчилгээ сайн үр дүнтэй байж чаддаггүй. Учир нь тухайн эрхтний онцлогоос хамаарч, эм, тариа бүрэн хүрч үйлчилдэггүй. Түрүү булчирхайн тал хэсэг нь булчинлаг давхаргатай. Түрүү булчирхайн дотор талд 40-50 ширхэг булцуут уутанцар байдаг. Тэр уутанцар дотор тухайн эрхтний бүх үйл ажиллагаа бүрэлдэж байдаг учраас эмгэг өөрчлөлтүүд гардаг. Тэгэхээр эм болон тарианы эмчилгээ түрүү булчирхайн зузаан булчинлаг давхаргыг нэвтэлдэггүй. Ууж, хэрэглэж байгаа эм тариа булчинлаг давхаргын тал хэсэгт нь шингээд уутанцар дотор ордоггүй. Үүнээс хамаараад эмчилгээ үр дүнтэй байдаггүй. Дээр үед маш урт тариураар булчинлаг эд рүү тарьдаг байлаа. Гэхдээ аль уутанцарт эмгэг өөрчлөлт гарсан эсэхийг таамаглаж тариа тарьдаг байсан. Энэ нь оновчтой эмчилгээний арга биш. Учир нь тухайн өвчтөнд маш их зовиуртай эмчилгээний арга л даа. 

-Танай эмнэлэг шинэ төрлийн аппарат оруулж ирсэн гэсэн. Ямар үйлчилгээтэй аппарат оруулж ирсэн бэ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бид түрүү булчирхайг эмчлэх ухаалаг аппаратыг Монголд анх удаа оруулж ирсэн. Энэхүү аппаратны тусламжтайгаар түрүү булчирхайг 70-80 хувийн үр дүнтэй эмчлэх боломжтой. Түрүү булчирхайн эмгэг өөрчлөлттэй уутанцар улайж, хавдсаны улмаас шээсний сүв дагуу амсар бөглөрдөг. Харин энэ аппарат нь өндөр давтамжтай цахилгаан соронзонгийн төвлөрөл үүсгэж, уутанцарын бөглөрсөн хэсгийг нээж өгдөг. Ингэснээр бид аппаратын тусламжтайгаар түрүү булчирхайн эмчилгээний үр дүнг харах, хянах боломжтой болж байгаа юм. Жишээлбэл, түрүү булчирхайн булцуут уутанцар нээгдсэн эсэхийг хянах боломжтой. Ийм аргачлалаар бид түрүү булчирхайг эмчлэх боломжтой болсон.

-Түрүү булчирхайг эмчлэх ухаалаг аппаратад ороход ямар үнэтэй байдаг вэ?

-Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд нэг курс эмчилгээ нь 300 ам.долларын үнэтэй байдаг. Харин манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд, нөгөөтэйгүүр ард иргэдийн санхүүгийн байдал муу байгаа учраас бид нэг курс эмчилгээг 250 мянган төгрөгөөр хийж байна.

-Ямар улсад үйлдвэрлэсэн аппарат вэ?

-АНУ-ын Олон улсын эрэгтэйчүүдийн нийгэмлэгийн судалгааны лабораторийн Био электроник судалгааны төв энэхүү аппаратыг анх нээсэн юм билээ. Харин үйлдвэрлэл нь БНХАУ-д явагддаг. Өөрөөр хэлбэл, зохиогчийн эрх нь АНУ-д, үйлдвэрлэл нь БНХАУ-д явагддаг гэсэн үг. Бид энэхүү аппаратыг БНХАУ-аас оруулж ирсэн. Энд нэг зүйлийг онцлоод хэлэхэд, бид аппаратны эмчилгээнд орсон хүмүүсийг гам сайн барихыг зөвлөдөг. Тухайн хүнд зөвлөгөө өгөхөөс гадна гэр бүлийнх нь хүнд хүртэл зөвлөгөө өгдөг. Гам барьж байх үед хэт халуун ногоо зүйл идэх, архи тамхи хэрэглэхийг хориглодог.

-Зөвлөгөө, мэдээлэл авахыг хүссэн хүмүүс та бүхэнд хэрхэн хандах боломжтой вэ?

-Манай “Godsend” эрэгтэйчүүдийн эмнэлэг маань Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ард, “Авзага трейд”-ийн зургаан давхарт байрлаж байна. Эмчилгээ, оношилгооны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 80123807, 88780665 зэрэг утсаар авах боломжтой.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
С.Зоригийн хэргийн “зовлон”...
НБА ТОК-2017 №15

Н.Өлзийбаяр: Түрүү булчирхайн томролыг 70-80 хувь эмчлэх боломжтой болсон

Батзаяа 2017-03-28
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Н.Өлзийбаяр: Түрүү булчирхайн томролыг 70-80 хувь эмчлэх боломжтой болсон

“Godsend” эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эмнэлгийн Эрэгтэйчүүдийн их эмч Н.Өлзийбаяртай ярилцлаа.

-Түрүү булчирхайн томрол юунаас болж үүсдэг юм бэ. Энэ үед ямар хүндрэлүүд гардаг вэ?

-Түрүү булчирхай нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцооны нэг чухал хэсэг. Өөрөөр хэлбэл, үрийн шингэнийг хуримтлуулж, гадагшлуулах үүргийг гүйцэтгэж байдаг. Тэгэхээр түрүү булчирхай эрэгтэй хүний хувьд маш чухал эрхтэн. Эрэгтэй хүн нас ахих тусам янз бүрийн шалтгааны улмаас түрүү булчирхайд өөрчлөлт гарч, томрох тохиолдол илэрдэг. Түрүү булчирхай томорсноор шээсний замд саад үүсдэг. Хэрвээ түрүү булчирхайн томролыг эмчлэхгүй удвал шээсний урсгалд саад учруулж , давсаг цаашлаад бөөрний эмгэг үүсэх аюултай. Сүүлийн үед түрүү булчирхайн томрол дэлхий нийтийн асуудал болоод байна. Учир нь түрүү булчирхай нэгэнт томорсон бол түүнийг эмчлэх боломжгүй байдаг. Тэр дундаа түрүү булчирхайн булчинлаг эдийн томрол хэцүү. Түрүү булчирхай нэгэнт томорсон бол бид мэс засал хийж, тухайн хүний түрүү булчирхайг авахаас өөр арга байхгүй. Мөн манай улсад түрүү булчирхайн томролтой хүмүүс дурангийн мэс засалд орох нь элбэг байдаг. Гэвч дурангийн мэс засалд орсны дараа булчирхайлаг эд дахин томрох асуудал тулгардаг. Үүнээс болж түрүү булчирхайн давтан мэс засалд орох шаардлага гардаг л даа. Энэ нь хүмүүсийн амьдрал, сэтгэл санаа болон санхүүд хүндээр нөлөөлдөг. Сүүлийн үед манай улсын эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн өвчлөлөөс хамааралтай үргүйдлийн асуудал их тулгарах болсон. Түрүү булчирхай нь олон шалтгаанаас болж өвчилдөг. Тухайлбал, бэлгийн замын өвчин, тухайн хүний хувийн ариун цэвэр хүртэл өвчлөх нэг шалтгаан болдог.

-Манайд түрүү булчирхайн өвчлөлийг хэр үр дүнтэй эмчилдэг юм бэ?

-Өмнө нь манай улсад түрүү булчирхайг эмчлэх аргачлал дутуу, хоцронгуй байсан. Тухайлбал, түрүү булчирхайг эмчлэх уламжлалт эмчилгээнд эм болон дусал, тарилга ордог. Гэхдээ энэ эмчилгээ сайн үр дүнтэй байж чаддаггүй. Учир нь тухайн эрхтний онцлогоос хамаарч, эм, тариа бүрэн хүрч үйлчилдэггүй. Түрүү булчирхайн тал хэсэг нь булчинлаг давхаргатай. Түрүү булчирхайн дотор талд 40-50 ширхэг булцуут уутанцар байдаг. Тэр уутанцар дотор тухайн эрхтний бүх үйл ажиллагаа бүрэлдэж байдаг учраас эмгэг өөрчлөлтүүд гардаг. Тэгэхээр эм болон тарианы эмчилгээ түрүү булчирхайн зузаан булчинлаг давхаргыг нэвтэлдэггүй. Ууж, хэрэглэж байгаа эм тариа булчинлаг давхаргын тал хэсэгт нь шингээд уутанцар дотор ордоггүй. Үүнээс хамаараад эмчилгээ үр дүнтэй байдаггүй. Дээр үед маш урт тариураар булчинлаг эд рүү тарьдаг байлаа. Гэхдээ аль уутанцарт эмгэг өөрчлөлт гарсан эсэхийг таамаглаж тариа тарьдаг байсан. Энэ нь оновчтой эмчилгээний арга биш. Учир нь тухайн өвчтөнд маш их зовиуртай эмчилгээний арга л даа. 

-Танай эмнэлэг шинэ төрлийн аппарат оруулж ирсэн гэсэн. Ямар үйлчилгээтэй аппарат оруулж ирсэн бэ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бид түрүү булчирхайг эмчлэх ухаалаг аппаратыг Монголд анх удаа оруулж ирсэн. Энэхүү аппаратны тусламжтайгаар түрүү булчирхайг 70-80 хувийн үр дүнтэй эмчлэх боломжтой. Түрүү булчирхайн эмгэг өөрчлөлттэй уутанцар улайж, хавдсаны улмаас шээсний сүв дагуу амсар бөглөрдөг. Харин энэ аппарат нь өндөр давтамжтай цахилгаан соронзонгийн төвлөрөл үүсгэж, уутанцарын бөглөрсөн хэсгийг нээж өгдөг. Ингэснээр бид аппаратын тусламжтайгаар түрүү булчирхайн эмчилгээний үр дүнг харах, хянах боломжтой болж байгаа юм. Жишээлбэл, түрүү булчирхайн булцуут уутанцар нээгдсэн эсэхийг хянах боломжтой. Ийм аргачлалаар бид түрүү булчирхайг эмчлэх боломжтой болсон.

-Түрүү булчирхайг эмчлэх ухаалаг аппаратад ороход ямар үнэтэй байдаг вэ?

-Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд нэг курс эмчилгээ нь 300 ам.долларын үнэтэй байдаг. Харин манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд, нөгөөтэйгүүр ард иргэдийн санхүүгийн байдал муу байгаа учраас бид нэг курс эмчилгээг 250 мянган төгрөгөөр хийж байна.

-Ямар улсад үйлдвэрлэсэн аппарат вэ?

-АНУ-ын Олон улсын эрэгтэйчүүдийн нийгэмлэгийн судалгааны лабораторийн Био электроник судалгааны төв энэхүү аппаратыг анх нээсэн юм билээ. Харин үйлдвэрлэл нь БНХАУ-д явагддаг. Өөрөөр хэлбэл, зохиогчийн эрх нь АНУ-д, үйлдвэрлэл нь БНХАУ-д явагддаг гэсэн үг. Бид энэхүү аппаратыг БНХАУ-аас оруулж ирсэн. Энд нэг зүйлийг онцлоод хэлэхэд, бид аппаратны эмчилгээнд орсон хүмүүсийг гам сайн барихыг зөвлөдөг. Тухайн хүнд зөвлөгөө өгөхөөс гадна гэр бүлийнх нь хүнд хүртэл зөвлөгөө өгдөг. Гам барьж байх үед хэт халуун ногоо зүйл идэх, архи тамхи хэрэглэхийг хориглодог.

-Зөвлөгөө, мэдээлэл авахыг хүссэн хүмүүс та бүхэнд хэрхэн хандах боломжтой вэ?

-Манай “Godsend” эрэгтэйчүүдийн эмнэлэг маань Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ард, “Авзага трейд”-ийн зургаан давхарт байрлаж байна. Эмчилгээ, оношилгооны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 80123807, 88780665 зэрэг утсаар авах боломжтой.

Сэдвүүд : #Ярилцлага   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

4 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

4 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

4 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах