Үндэсний шигшээ багийн тамирчид тангараг өргөлөө

Үндэсний шигшээ багийн тамирчид тангараг өргөлөө

Өнөөдөр Спортын төв ордоны А танхимд Дэлхийн спортын тавцанд Монгол улсаа 2017-2020 онд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид тангарагаа өргөлөө.

Байнгын шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, тэквондо, цана, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, биатлон, тэшүүр, пара байт харваа, пара жүдо, пара пауэрлифтинг, пара хөнгөн атлетик, пара буудлага, пара тэквондо, пара цана гэсэн спортын 18 төрөлд 160 орчим тамирчин дасгалжуулагч, байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, тэквондо, пара жүдо, пара хөнгөн атлетик, пара буудлагын гэсэн спортын 9 төрөлд 140 орчим тамирчин сонгогдож тангарагаа өргөлөө. 
 

Үндэсний шигшээ багийн тамирчны тангараг өргөх ёслолд БСШУСЯ, БТСГ, МПХ-ны удирдлагууд оролцлоо. Тамирчдыг төлөөлж "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, МУ-ын гавьяат тамирчин Д.Сумъяа, Паралимпийн наадмын хүрэл медальт гавьяат тамирчин Э.Содномпилжээ нар тангарагыг уншсан юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.