Неймар “Манчестер Сити” рүү явж магадгүй

Неймар “Манчестер Сити” рүү явж магадгүй

Английн “Манчестер Сити” клуб ирэх зун их цэвэрлэгээ явуулж, ихэнх тоглогчдоо явуулахаар яригдаж байгаа. Шинэ дасгалжуулагч Хосеп Гуардиола  энэ жил премьер лигт тийм ч амжилттай багаа удирдаагүй. Мөн Аваргуудын лигээс хасагдчихаад байгаа. Тиймээс тамирчдын дун их цэвэрлэгээ хийх асуудал яригдаж эхэлсэн юм.

Тэр дунд одоогийн бүрэлдэхүүнд байгаа бүх тоглогчид нэрлэгдээд байна. Нөгөө талаар Пеп хэд хэдэн шинэ тоглогч авч ирэхээр яриа хэлэлцээр хийж эхэлсэн. Тэр дунд “Ювентус”-ын хамгаалагч Бонуччигийн нэр багтаж байгаа. Мөн “Барселона”-гаас Неймарыг авч магадгүй юм.

Неймар ч гэсэн Английн премьер лиг рүү явахыг бодолцож эхэлсэн байх магадлалтай зүйлийг ярьж эхэлсэн. Тэрбээр  “Хэзээ нэгэн цагт би премьер лигт тоглохыг хүсч байна. Юмыг яаж мэдэх билээ. Ямарч тоглогч Моуриньо, Пеп зэрэг шилдэг дасгалжуулагчидтай ажиллахыг хүснэ шүү дээ. Өрсөлдөөн их учраас хэн түрүүлэхийг таашгүй. “Лестер” бол тод жишээ. Премьер лиг бол сонирхолтой тэмцээн” хэмээн ярьжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.