Дэлхийн бүжгийн фестиваль Монголд

Дэлхийн бүжгийн фестиваль Монголд

Дэлхийн фестивалийг Монгол Улсад энэ сарын 22-25-нд зохион байгуулахаар болжээ. Тус фестивалийг Монголын Салса бүжгийн холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд Салса, Бачата, Кизомба бүжгийн дэлхийн хэмжээний фестиваль болох юм байна. Тус тэмцээний шүүгчээр Румын улсын  нэрт бүжигчин  Александра Ичим,  ОХУ-аас Андрей Корзун нар хүрэлцэн ирэх гэнэ.

Дөрөв хоног үргэлжлэх фестивалийн эхний хоёр өдөр багш нараар бүжиг заалган, тэдний үзүүлбэрээс сонирхох боломжтой юм байна. Харин энэ сарын 24-ний өдөр фестиваль, Бачата тэмцээнээр үргэлжилж гуравдугаар сарын 25-нд Гала концерт болох ажээ. Фестивалийн тасалбар 30-70 мянган төгрөг бөгөөд мэдээллийн дэлгэрэнгүйг "Social Dance Mongolia FB" хуудаснаас авч таксаа захиалах боломжтой юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.