Какүрю М.Ананд Шохозанд өвдөг шороодож, Кисеносато нэг ч унаагүй башёг тэргүүлж байна

Какүрю М.Ананд Шохозанд өвдөг шороодож, Кисеносато нэг ч унаагүй башёг тэргүүлж байна

Японы мэргэжилийн сүмо бөхийн гуравдугаар сарын буюу Хару башёгийн зургаа дахь өдрийн барилдаан Осака хотноо болж дууслаа.

Мэргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 4-ээс барилдаж байгаа Ёшиказитэй барилдаж хикиотоши мэхээр давж дөрвөн даваа хоёр унаатай болжээ.

Харин мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд маэгаширигийн 3-ээс барилдаж байгаа Шохозантай барилдаж өвдөг шороодож дөрвөн даваа хоёр унаатай боллоо.

Башёг ёкозүно Кисеносато, секиваки Такаясү, Маэгашири-10 Точиозан нар ганц унаагүйгээр тэргүүлж байна.

Маргааш Харүмафүжи комосүби Шодайтай барилдах бол Какүрю нутгийн бөх маэгаширигийн 2-ээс барилдаж байгаа Таканойва А.Баасандорж барилдахаар боллоо.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 2-3-1
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 4-2
Ёкозүна Какүрю М.Ананд 4-2
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-1
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 4-2
Маэгашири-2 Таканойва А.Баасандорж 2-4
Маэгашири-4 Араваши Э.Дөлгөөн 1-5
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 5-1
Маэгашири-7 Ичиножү А.Ичинноров 3-3
Маэгашири-14 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-4

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.