“Манчестер Юнайтед” Оросоос тэнцээтэй буцлаа

“Манчестер Юнайтед” Оросоос тэнцээтэй буцлаа

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн 1/8 шигшээн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб Оросын “Ростов”-тай учраа таарсан. Эхний тоглолт “Ростов”-ын талбайд болж, хоёр баг 1:1-ээр тэнцлээ.

Ингэснээр дараагийн тоглолтод бүх зүйл нээлттэй үлдэв. “Манчестер Юнайтед” клубт нэг давуу тал байгаа нь тэд хариу тоглолтыг талбайдаа хийх юм. Энэ удаагийн тоглолтын 35 дахь минутад Мхитарян гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 53 дахь минутад Бухаров хариуг нь барьж, тэнцүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.