Криштиано Роналдо: Португалыг хагас шигшээд хүрнэ гэж хэн ч бодоогүй байх

Криштиано Роналдо: Португалыг хагас шигшээд хүрнэ гэж хэн ч бодоогүй байх
Европын аварга шалгаруулах тэмцээний ¼ шигшээн тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө Португалын шигшээ баг Польштой тулж, үндсэн цагт 1:1-ээр тэнцсэн. Улмаар торгуулийн цохилт цохиход 5:4-өөр Португал өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Энэ тоглолтын дараа Португалын шигшээ багийн ахлагч Криштиано Роналдо өөрийн сэтгэгдлээ хуваалцсан байна. 
 
Тэрбээр “Бид өнөөдөр авах ёстой ялалтаа авлаа. Тийм ээ, би өнөөдөр гоол оруулж чадаагүй. Хүн үргэлж төгс тоглоно гэж байхгүй шүү дээ. Харин өнөөдөр Ренота Санчес гоол оруулж, биднийг аварлаа. Түүнд баяр хүргэх ёстой.  Магадгүй бидний хагас шигшээ хүртэл явна гэж хэн ч бодоогүй байх.
 
Торгуулын цохилт цохино гэдэг үргэлж сугалаа сугалахтай ижил байдаг. Тиймээс бид хийх ёстойгоо хийгээд явах ёстой. Тоглолтын явцад бид хэд хэдэн сайхан боломж гаргасан ч түүнийгээ ашиглаж чадаагүй. Гэхдээ одоо хагас шигшээд үлдлээ. Бүх зүйл боломжтой хэвээрээ байна” хэмээн ярьжээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.