Улаанбаатарын гран-прид Монголоос 56 жүдоч хүч үзнэ

Улаанбаатарын гран-прид Монголоос 56 жүдоч хүч үзнэ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо маргааш жүдо бөхийн ээлжит Гран при тэмцээн эхлэх билээ. Энэ удаагийн Улаанбаатарын Гран при тэмцээнд дэлхийн 13 орны эрэгтэй 65, эмэгтэ 61 тамирчин өрсөлдөхөөр болоод байна. Харин манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 28 тамирчин барилдана. 
 
Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын барилдаан болно. 
 
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин, Д.Баярмагнай, Г.Баттулга, Н.Сэр-Од гэсэн дөрвөн тамирчин барилдана. Харин 66 кг-д Д.Алтансүх, Б.Эрхэмбаяр, Р.Алтаннаран, А.Батсуурь нар барилдахаар болоод байна. 
 
Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д  М.Уранцэцэг, М.Долгаржав, Э.Уртнасан, Б.Хорлоо нар барилдана. Энэ жинд Казахстанаас Г.Отгонцэцэг барилдахаар Улаанбаатарт ирээд байна. Манай хоёр тамирчин финалд дахин нэг удаа барилдаж, бэлтгэлээ шалгах нь бололтой. 
 
Харин 52 кг-ын жинд Д.Болор-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Ч.Аззаяа, Б.Алтанцэцэг нар барилдана. Харин 57 кг-д М.Ичинхорлоо, Л.Энхрийлэн, П.Буянхишиг, Ц.Хулан нар барилдана. Ерөнхийдөө манай залуу тамирчид  барилдахаар болоод байгаа юм. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.