Озеки Кисеносато нэг унаатайгаар башёг тэргүүлж байна

Озеки Кисеносато нэг унаатайгаар башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын барилдаан буюу Хацү башёгийн арванхоёр дахь өдрийн барилдаан дууслаа.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маегашири 4-ээс барилдаж байгаа Точиозантай барилдаж 10 даваа хоёр унаатай боллоо.

Тус башёг озеки Кисеносато ганц унаатайгаар тэргүүлж байгаа бол ёкозүна Хакүхо М.Даваажаргал, М-10 Таканойва А.Баасандорж, М-13 Ичиножү А.Ичинноров нар араас нь хоёр унаатайгаар нэхэж байна..

Маргааш Хакүхо М.Даваажаргал озеки Котошогекүтэй барилдах бол башёг тэргүүлж байгаа Кисеносато озеки Гоэйдотой барилдах юм байна.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-2

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 4-3 гэмтсэн
Ёкозүна Какүрю М.Ананд 5-6 гэмтсэн
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-8
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 7-5
Маэгашири-2 Араваши Э.Дөлгөөн 4-8
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 6-6
Маэгашири-10 Таканойва А.Баасандорж 10-2
Маэгашири-13 Ичиножү А.Ичинноров 10-2

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.