“Челси” хожиж, “Ливерпүүл” тэнцлээ

“Челси” хожиж, “Ливерпүүл” тэнцлээ

Английн Хөлбөмбөгийн холбооны цом буюу “FA Cup” тэмцээний 1/32 шигшээн эхний тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Английн премьер лигийг тэргүүлж байгаа “Челси” клуб энэ шатанд талбайдаа “Питерборо” клубыг хүлээж авч, 4:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр дараагийн шатанд үлдэх боломжтой боллоо.  Хариу тоглолтод тэнцэхэд л хангалттай.

Энэ удаагийн тоглолтын 18, 75 дахь минутад Педро хоёрыг оруулсан бол 43 дахь минутад Батшуайи, 52 дахь минутад Виллиан нар нэг нэгийг нэмжээ. Зочин багаас Николс 70 дахь минутад нэгийг оруулсан байна.

Тэгвэл энэ шатанд “Ливерпүүл” клуб доод лигийн “Плимут” клубыг хүлээж авч, гоолгүй тэнцлээ. Ингэснээр хариу тоглолтоос шалтгаалж асуудал шийдэгдэхээр боллоо. Тэгвэл “Тоттенхэм” талбайдаа “Астон Вилла”-г 2:0-ээр буулгаж авсан. Тоглолтын 71 дэх минутад Дэвис тооны харьцааг нээсэн бол Сон Хын Мин 80 дахь минутад нэгийг нэмжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.