Д.Эрдэнэбилэг ахлагчтай "Champions" баг даамын улсын аваргад түрүүллээ

Д.Эрдэнэбилэг ахлагчтай

Улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын 16 дахь удаагийн тэмцээн энэ сарын 2-4-ний өдрүүдэд “Бадмаараг” төвд болж өндөрлөлөө.  Энэ тэмцээнд  15 багийн 75 тамирчин оролцож, Швейцарь системээр долоон өрөг тоглож, оюун ухаанаа уралдуулсан юм. Тэмцээний дүн гарахад,  Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг ахлагчтай "Champions" баг боломжит 14 онооноос 12-ыг нь авч, аварга болсон юм. 

Харин хоёрдугаар байрыг  "Алдар" спорт хорооны баг эзэсэн бол "Хасу-Мегаватт" гуравт оржээ. Хоёр баг адилхан 10 оноо авсан юм байна. Түүнээс гадна,  тэмцээний дундуур түргэн тоглолтын багийн УАШТ зохиогдсон бөгөөд "Бадмаараг" баг алтан медаль хүртэж, "Champions", "Алдар" спорт хорооны багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Хувийн дүнгээр нэгдүгээр ширээнд ОУИМ Д.Эрдэнэбилэг, хоёрдугаар ширээнд спортын мастер Д.Эрдэмбилиг, гуравдугаар ширээнд спортын мастер Ч.Энхтайван, дөрөвдүгээр ширээнд спортын мастер Г.Хэрлэнмөрөн, тавдугаар ширээнд спортын мастер Б.Билгүүн нар тус тус түрүүлсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.