Белотти “Торино”-тай гэрээгээ сунгалаа

Белотти “Торино”-тай гэрээгээ сунгалаа

Италийн “Торино” клуб багийн довтлогч Андреа Белоттитай шинэ гэрээ байгуулж, гарын үсэг зуржээ. Тэрбээр 2021 он зун хүртэл багтаа үлдэхээр болоод байгаа юм.

Хэрвээ түүний гэрээ дуусахаас өмнө өөр баг худалдаж авахаар бол 100 сая евро төлөх хэрэгтэй болох аж.  Тэрбээр энэ улиралд “Торино”-гийн төлөө Сери А лигт 13 тоглолтод оролцож, 10 гоол оруулж, 4 гоолын дамжуулалт өгчихөөд байгаа юм. Мөн тэрбээр мэргэн буучийн жагсаалтад гуравдугаар байрт бичигдэж байна.

“Торино” клубын хувьд 25 оноотой 7 дугаар байрт бичигдэж байгаа билээ. Тэдний дээр 4, 5, 6 дугаар байрт бичигдэж байгаа багуудын хувьд 28 оноотой байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.