Кэвин Лов эхний үед 34 оноог авлаа

Кэвин Лов эхний үед 34 оноог авлаа

NBA-ын талбайд арван тоглолт боллоо. Леброн Жеймс тэргүүтэй Клевлэнд Кавалерс талбай дээрээ Портлэнд Трэйл Блэйзэрс багтай тоглолоо.

Тоглолтын эхний үе Кэвин Лов гайхалтай байж 34 оноог ганцаар авсан бөгөөд 31-46 харьцаагаар тус үе дуусчээ. Өмнө нь эхний үед Клэй Томпсон 37 оноог авч рекорд тогтоож байсан юм. Үлдсэн гурван үед Клевлэнд тэргүүлэлээ алдалгүй байсаар тоглолт 125-137 харьцаагаар улирлыг 11 хожил, хоёр хожигдолтой дорнод бүсийг тэргүүлж байна.

Тус тоглолтод Кэвин Лов 40 оноог авсан Леброн Жеймс 31 оноо, 10 самбараас бөмбөг авч, 14 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэж өөрийн замналынхаа 44 дэх трибл даблийг хийжээ. Харин эсрэг багаас Диман Лилард 40 оноо, 11 оновчтой дамжуулалт, 7 самбараас бөмбөг авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.