Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн хуралдааны шийдвэрийг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг танилцуулж байна.

Шүүхийн шийдвэр,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Т.Даваадалайг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Прокуророос яллагдагч Т.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлснийг 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал зэрэгтэй танилцахад яллагдагч Т.Д нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Т.Д-д урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үндэслэл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх...” үндэслэл арилаагүй, яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай байх тул яллагдагч авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ