Электрон спортын "Counter Strike-2" төрлийн "ESL"-ийн энэ оны 2 дахь тэмцээн болох "ESL Pro League S23" тэмцээн эхлэлээ. Энэ удаагийн 23-р улирлын онцлог нь 3 шатны эхний 2 шат нь онлайнаар болох бөгөөд зөвхөн сүүлийн шигшээ шатны тоглолтууд нь сүлжээгээр болох юм.
Тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг хоёрдугаар шатнаас уригдсан бөгөөд гуравдугаар сарын 6-с эхлүүлэх юм.
Харин "Senzu" М.Азбаяр тоглож байгаа Европын холбооны "PassionUA" багт өнгөрсөн шөнө Европын холбооны "FUT Esports" багтай тоглож 1-2 (Anubis 7-13; Mirage 13-10; Dust 11-13) харьцаагаар хожигдож нэг хожил, нэг хожигдолтой боллоо. "PassionUA" баг эхний тоглолтоо Европын холбооны "Liquid" багтай өнгөрсөн шөнө тоглож 2-0 (Dust2 13-8; Nuke 19-15; Mirage 0-0) харьцаагаар хожсон билээ.
Өнөөдөр тэд мөн адил нэг хожил, нэг хожигдолтой байгаа Бразилын "paiN Gaming" багтай 23:30 цагт тоглоно.

