Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй дээд лигийн шигшээ шатны эхний тоглолт маргааш буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр эхэлнэ. Улирлын хүснэгтийг тэргүүлсэн “Эс Жи Эйпс” баг “Завхан Бродерс”-той цувралын тоглолтыг эхлүүлэхээр болжээ. Мөн “Эрдэнэт Майнерс” баг “Сэлэнгэ Бодонс”-той эхний тоглолтоо хийнэ. Цувралд түрүүлж дөрөв хожсон баг нь цааш өрсөлдөх эрх авна.

