"The MongolZ" баг "Team Vitality" багт хожигдлоо

Электрон тоглоомын CS2 төрлийн "The MongolZ" баг энэ оны хоёр дахь тэмцээн "PGL Cluj-Napoca 2026" тэмцээнд оролцоно. Тус тоглолт Румын улсын Клуж-Напока хотноо хоёрдугаар сарын 14-22-ны өдрийн хооронд болно.

Манай залуусын хоёр дахь тоглолтоо Европын холбооны "Team Vitality" багтай тоглож 1-2 (Mirage 13-10; Dust2 4-13; Nuke 4-13) харьцаагаар хожигдлоо. Улмаар 1 хожил, 1 хожигдолтой болж өнөөдөр 19:00 цагаас Украйны "B8" багтай тоглохоор боллоо. Хоёр баг өмнө 2024 онд "Elisa Masters Espoo 2024" тэмцээнд учраа таарч тоглож 2-0 (Inferno 13-8; Nuke 13-4) харьцаагаар хожиж байжээ.

"The MongolZ" баг эхний тоглолт Бразилын "paiN" багтай тоглож 2-1 (Nuke 7-13; Mirage 13-1; Dust2 13-2) харьцаагаар хожсон билээ.

 

1,250,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд нийт 16 баг оролцож байгаа бөгөөд гурван тоглолт хожсон найман баг нь шигшээ тоглолтод оролцох бол гурван тоглолт хожигдсон баг нь тэмцээнийг орхино.

The MongolZ багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz  /Б.Гарьдмагнай/,  Techno4k  /М.Содбаяр/, 910  /Б.Өсөхбаяр/, Mzinho  /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалаа/ нар тоглож байна.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ