ЛА Лейкэрс гурав дараалсан ялалт байгууллаа

ЛА Лейкэрс гурав дараалсан ялалт байгууллаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Өнгөрсөн улирал тааруухан амжилтай байсан Лос Анжелес Лейкэрс өмнөх тоглолтодоо өрнөд бүсийн аварга баг Голдэн Стэйт Уорриорс багийг буулгаж аваад байсан билээ. Тэгвэл өнөөдөр Финикс Санс багтай тоглолоо.

Тус тоглолтын эхний хагаст 43-54 харьцаагаар илүүрхсэн ч гуравдугаар үед онооны зөрүү долоо болж ойртжээ. Шийдвэрлэх үед онооны зөрүү нэг болж ойртсон ч Рассел, Янг нарын ачаар онооны зөрүү буцаагаад холдуулж 108-119 харьцаагаар улирлын дөрөв дэх ялалтаа байгуулжээ. Ийнхүү ялалт байгуулснаар Лейкэрс талбай дээрээ гурван хожил нэг ч хожигдолгүй баг болж байгаа бөгөөд бүсдээ долдугаарт бичигдэж байна.

Тус тоглолтод Ник Янг 22 оноо, 7 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жордан Кларксан 18, Жулиус Рендл 18, Тимфой Мозков 14, Луй Уйлмас 14 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Дэвин Бүүзэр 39 оноог авч бүх тоглогчдийг тэргүүлсэн түүнд туслах тоглогч байсангүй.

Бусад тоглолтууд

Юта Жазз 114-109 Нью-Иорк Никс

Портлэнд Трэйл Блэйзэрс 100-94 Мемфис Гриззлис

Сакермэнто Кингс 96-91 Торонто Репторс

Милоуки Багс 75-86 Даллас Мавирекс /нэмэлт цаг/

Дэнвер Наггетс 123-107 Бостон Селтикс

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.