Ц.Санжаачойпэл нарт зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оноолоо

Ц.Санжаачойпэл нарт зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оноолоо

Хүний биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан, Л.Алтан-Очир нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.

Прокурорын зүгээс тэднийг 1-1.5 жилээр хорих санал гаргасан. Тэгвэл шүүх Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан нарт холбогдох танхайн хэргийг хэрэгсэхгүй болгож харин Д.Саяннямбууд эрүүл мэндийн хохирол учруулсан гэм буруутайд тооцов. Мөн Д.Саяннямбууг бусдад санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэж үзлээ. 

Улмаар Ц.Санжаачойпэлд 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдууллаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ