Т.Ариунзаяа насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүллээ

Т.Ариунзаяа насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүллээ

Жүдо бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн оны УАШТ-ээс мөнгөн медаль гардсан бол энэ жил амжилтаа ахиулан Улсын аварга болов.

Энэ жинд “Женко” клубийн тамирчин Б.Алтанцэцэг үзүүрлэсэн. Харин хүрэл медалийг өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар, “Женко” клубийн бөх Э.Номинтуяа нар гардлаа.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын дүн:

  1. Т.Ариунзаяа (Хилчин)
  2. Б.Алтанцэцэг (Женко)
  3. М.Цэндбазар (Сүлд)
  4. Э.Номинтуяа (Женко)

 

Эмэгтэйчүүдийн 70 кг-ын дүн:

  1. С.Лхагвадулам (Алдар)
  2. Д.Есүй (Хилчин)
  3. Х.Буянжаргал (Мон-Алтиус Цагаанбаатар академи)
  4. Б.Анужин (Хилчин)

 

Эмэгтэйчүүдийн -78 кг-ын дүн:

  1. Ж.Урангоо (Орхон ирээдүйн одод)
  2. О.Хүслэн (Сүлд)
  3. А.Хонгорзул (Орхон ирээдүйн одод)
  4. А.Дуламсүрэн (Хилчин)

 

Эмэгтэйчүүдийн +78 кг-ын дүн:

  1. А.Адьяасүрэн (Алдар)
  2. Э.Жаргалмаа (Алдар)
  3. Э.Энхзул (Бөх билэгт)
  4. Д.Номинзул (Женко)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ