Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв

Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв

Сүүлийн өдрүүдэд нипах вирусийн халдварын тохиолдол Энэтхэг, Бангладеш улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан халдварын тохиолдол бүртгэгдсэн бүс нутаг руу аль болох зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамнаас анхаарууллаа.

Хэрэв тус улс руу зорчсон тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас гаргасан албан ёсны мэдээллийг дагаж мөрдөх, хувийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангахыг зөвлөлөө.

Бусад улсад уг халдварын шууд тархалт бүртгэгдээгүй хэдий ч олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хяналтын арга хэмжээг чангатгаж, зарим улсын нисэх буудлуудад зорчигчдод эрүүл мэндийн тандалт, шалгалт хийж эхлээд байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ