Монголын волейболын холбооны 2025-2026 оны улирлын дээд лигийн тэмцээний алтан медалийн өрсөлдөх багууд бүрэн тодорлоо.
Эмэгтэй багуудаас “Минтонетт Говь” болон “Хобби Эйс” финалд шалгарлаа. Цувралыг тэргүүлсэн “Хилчин” баг хүрэл медалийн төлөө “Хөвсгөл 7 од” багтай тоглохоор боллоо. Аваргын төлөө тоглохоор шалгараад байгаа Говь-Алтай аймгийн Д.Эрдэнэбулган ахлагчтай “Минтонетт Говь” клуб хоёр дахь удаагаа дээд лигт тоглож байна. Тэд “Хилчин”-г хожиж нэгэн дуулианыг тарилаа.
Эрэгтэйчүүдээс “Төв Миг”, “Алтайн барс” багууд алтан медалийн төлөө тоглохоор шалгарсан бол “Дархан Могулс” баг “Мегастарс”-тай хүрэл медалийн төлөө тоглоно.
Дээд лигийн медалийн төлөөх тоглолт “Степп Арена”-д нэгдүгээр сарын 27-д эхэлнэ. Долоон цувралд түрүүлж дөрөв хожсон нь аваргын алтан медалийн эзэн болох юм.