Газар доогуурх хамгийн урт, хамгийн гүн автозамын туннелийн явц 50 хувьтай үргэлжилж байна

Газар доогуурх хамгийн урт, хамгийн гүн автозамын туннелийн явц 50 хувьтай үргэлжилж байна

Норвегийн баруун өмнөд хэсэгт Бокнафьёрдын доогуур дэлхийн хамгийн урт бөгөөд хамгийн гүн далай доорх авто замын туннель Rogfast баригдаж байна. Нийт 27 км урттай тус туннель нь хоёр зорчих хоолой, хоёр эгнээтэй бөгөөд Квитсей арал руу холбогдох 4.1 км урт салбар туннельтэй аж. 2018 онд эхэлсэн уг төслийн явц 50 хувьд хүрсэн бөгөөд 2033 онд дуусгахаар төлөвлөсөн байна. Төслийн нийт өртөг ойролцоогоор 2.4 тэрбум ам.доллар бөгөөд хэрэгжиж дуусмагц туннелиэр өдөрт 6000-13000 тээврийн хэрэгсэл зорчино гэж тооцоолжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ