NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Өнөөдрийн сонирхолтой тоглолт Финикс Санс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай энэ улирлын хоёр дахь тоглолтоо хийлээ. Өмнөх тоглолтод Лейкэрс талбайдаа хожигдол хүлээсэн бол энэ удаа хожих ёстой баг шиг гуравдугаар үед гайхалтай тоглолт үзүүлсэн. Гэвч шийдвэрлэх үед оноо ойртож улмаар Сансын Брүүкс холын зайн шидэлтээ амжилттай болгож илүү гарсан ч зөрүүлээд Леброн Жеймс дээр алдаа гаргаж эцсийн өмчид 116-114 харьцаагаар Лейкэрс хожил байгууллаа.
Улмаар улирлын 18 дахь хожлоо байгуул өрнөд бүсэд 4-рт байрт бичигдэж байгаа бол Санс 14 хожил, 12 хожигдолтой болж өрнөд бүсийн 7-рт эрэмбэлэгдэж байна.
Тус тоглолтод Лука Дончич 29 оноо, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 26 оноо, 2 таслалт, 2 хаалт, Эйтон 20 оноо, 13 самбараас бөмбөг авсан байна. Эсрэг багаас Дэвин Бүүкэр 27 оноо, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Марк Уйлиамс 20 оноо, Дилон Брүүкс 18 оноог авсан байна.