Сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа

Сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа

Монголын сагсан бөмбөгийн холбооноос Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатны хүрээнд Япон болон Хятадын багтай тоглох үндсэн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа.

Долоо хоногийн бэлтгэлийн дараа шигшээ багийн ахлах дасгалжуулагч Василис Фрагкиас шийдвэрээ гаргаж, А.Азбаяр, Б.Билгүүн, А.Энхбаясгалан, О.Эрдэнэцогт, Ч.Маргад, Г.Одбаяр, Ч.Ихбаяр, Г.Болор-Эрдэнэ, М.Өлзий-Орших, Т.Ууганбаяр, Б.Тулуй, Э.Саруул-Эрдэнэ нар нэрлэв. Харин дасгалжуулагч багт Василис Фрагкиасаас гадна Велибор Негованович, Б.Тамжид, Ц.Азбаяр нар багтжээ.

Тэд эхний тоглолтоо энэ сарын 21-нд Японы Үцүномия хотод хийх бөгөөд маргааш арлын Япон орныг зорино. Японд тав хоног бэлтгэл хийж, хоёр нөхөрсөг тоглолтод оролцсоны дараа 5000 хүний суудалтай спортын ордонд Японы шигшээ багтай тоглох юм. Үүний дараа арваннэгдүгээр сарын 24-нд Улаанбаатар хотын “Юү Жи Арена”-д Хятадын шигшээг хүлээн авах юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

  • Зочин
    通过这些专业的服务,留学生能够确保自己的作业符合学术要求,并且保持高标准的学术诚信。虽然有些人可能会担心留学生作业代写 http://www.pnstudy.com/ ;的合法性和道德问题,但只要学生正确使用这些服务,例如将其作为参考材料或学习工具,就能在不违背学术诚信的前提下受益于代写服务。
    ·

    Сэтгэгдэл байхгүй байна.