Дархан, Эрдэнэт, Налайх, Багануурыг “Улсын зэрэглэлтэй хот” болгоно

Дархан, Эрдэнэт, Налайх, Багануурыг “Улсын зэрэглэлтэй хот” болгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэхүү эрх зүйн зохицуулалтын хүрээнд Дархан, Эрдэнэт, Налайх, Багануурыг “Улсын зэрэглэлтэй хот”, мөн Орон нутгийн зэрэглэлтэй 38 хот (үүнээс нийслэлд 8, аймгуудад 30), Дагуул хот хоёрыг байгуулж, бие даан хөгжүүлэх боломж бүрдэх юм.

Налайх, Багануур дүүргийн хувьд харилцаа холбоо, зам, барилга, инженерийн дэд бүтцээр хангагдсан, ажиллах хүчинтэй гэдэг утгаараа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад хамгийн боломжит түшиц байршил учраас Улсын зэрэглэлтэй хот болгохтой холбоотой бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг Шадар сайдын хувьд зохих түвшинд хүргүүлж ажилласан маань үр дүнд хүрсэнд баяртай байна. Тухайлбал, Багануур дүүрэгт хүнд үйлдвэр, хими технологийн, аж үйлдвэрийн паркийг түшиглэн хөгжүүлэх, Налайх дүүргийг Барилгын материалын үйлдвэр технологийн парк, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээний бүс болгон хөгжүүлж, төрөлжсөн эдийн засагтай болох боломжтой.

Сүүлийн 20 гаруй жилийн турш яригдсан улсын зэрэглэлтэй хотуудыг байгуулах асуудал энэ Засгийн газрын үед ийнхүү бодит ажил хэрэг болсноор Дархан, Эрдэнэт, Налайх, Багануурчууд тусдаа өөрийн удирдлагатай, санхүү, эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөл бүрдэхээс гадна иргэд оршин суугчид нь төрийн үйлчилгээг хурдан шуурхай буюу 20 минутад авдаг болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ