Леброн Жеймс, Энтони Дэвисгүй Лейкэрс дорнод бүсийн тэргүүн багийг талбайд нь хожлоо

Леброн Жеймс, Энтони Дэвисгүй Лейкэрс дорнод бүсийн тэргүүн багийг талбайд нь хожлоо

NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Бостон Селтикс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай улирлын хоёр дахь тоглолтыг хийлээ. Хоёр баг энэ улиралд хоёр удаа тоглох бөгөөд эхний тоглолт Зулс арын баярын өдөр болсон бөгөөд тухайн үед Лейкэрс талбайдаа хожигдоод байсан юм. Энэ удаагийн тоглолтод Лейкэрсээс хоёр гол тоглогч болох Леброн Жеймс болон Энтони Дэвис нар тоглоогүй юм. Гэвч багийнхан нь тоглолтын эхнээс тэргүүлийг авч эхний хагаст 14 онооны тэргүүлж дуусгаж улмаар тэргүүллээ алдалгүй тоглож чадсанаар 114-105 харьцаагаар хожил байгууллаа. 

Улмаар улирлын 25 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийн 9-рт бичигдэж байгаа бол Селтикс энэ улиралд талбайдаа гурав дахь удаагаа хожигдож, мөн улирлыг 37 хожил, 12 хожигдолтойгоор дорнод бүсийг тэргүүлэгч хэвээр үлджээ.

Тус тоглолтод Остин Риверс 32 оноогоор багаа тэргүүлсэн бол Жаксон Хэйс 16 оноо, 10 самбар, Ди Анжело Рассел 16 оноо, 8 самбар, 14 дамжуулалт, сэлгээнээс Руй Хачимура 15 оноог авчээ. Эсрэг баг бүрэн бүрэлдэхүүнээр тоглосон бөгөөд Жэйсон Тэйтум 23 оноо, 7 самбар, Кристапс Порзингс 28 оноо, 7 самбар, Жэйлон Браун 8 оноо, сэлгээнээс Сэм Хэйсэр 17 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Индиана Пэйсэрс 105-109 Нью-Иорк Никс
Клевлэнд Кавалерс 108-
101 Мемфис Гриззлис
Лос Анжелес Лейкэрс 114-105 Бостон Селтикс
Филадельфи 76 127-124 Юта Жазз
 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ