Лебронгүй Лейкэрс Клипперсийг талбайд нь барсангүй

Лебронгүй Лейкэрс Клипперсийг талбайд нь барсангүй

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес хотын хоёр багийн хооронд болж Клипперс талбайдаа хүлээн авчээ. Хоёр багийн энэ улирлын гурав дахь тоглолт бөгөөд өмнөх хоёр тоглолтод Лейкэрс ялалт байгуулаад байсан юм. Энэ удаагийн тоглолтод Клипперс илүүрхсэн бөгөөд 116-127 харьцаагаар хожил байгуулжээ. Улмаар 28 хожил, 14 хожигдолтой болж өрнөд бүсийн дөрөвт бичигдэж байгаа бол Лейкэрс 22 хожил, 23 хожигдолтой болж өрнөд бүсийн 10-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Кавай Леонард 25 оноо, 11 самбар, 10 дамжуулалтаар өөрийн замналынхаа хоёр дахь трипл даблыг гүйцэтгэсэн бол Жеймс Харден 23 оноо, 10 дамжуулалт, Пол Жорж, Террэнси Мэйн, Норман Пауэл нар тус бүр 17 оноог авчээ. Эсрэг багаас ДиАнжело Рассел 27 оноо, 5 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 26 оноо, 12 самбар, Остин Ривэрс 12 оноог авсан бол Леброн Жеймс энэ тоглолтыг өнжлөө.

 Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Денвер Наггетс 114-109 Индиана Пэйсэрс
Нью-Иорк Никс 108-103 Брүүклин Нетс
Юта Жазз 124-153 Нью-Орлэйн Паликанс
Портлэнд Трэйл Блэйзэрс 109-111 Оклахома Сити Тандер
Лос Анжелес Лейкэрс 116-127 Лос Анжелес Клипперс

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ