Кэвин Дурант, Жоэл Эмбийд нар шилдэг тоглогчид болжээ

Кэвин Дурант, Жоэл Эмбийд нар шилдэг тоглогчид болжээ

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн буюу 13 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын нэрс зарлагджээ. Өрнөд бүсийн шилдэг тоглогчоор Финикс Санс багийн Кэвин Дурант тодорчээ. тэрбээр гурван тоглолтод оролцсон бөгөөд 31 оноо, 6.3 самбар, 2.3 хаалтыг дунджилж, улмаар бүх тоглолтдоо ялалт байгуулжээ.

Харин дорнод бүсийн шилдэг тоглогчоор Филадельфи 76 багийн Жоэл Эмбийд тодорсон бөгөөд дөрвөн тоглолтыг хийжээ. Тэрбээр 37 оноо, 8.5 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэж улмаар бүх тоглолтоо ялалт байгуулснаар ийнхүү тодорчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ