Милоуки Багс талбайдаа Бостон Селтикийг бутниргэлээ

Милоуки Багс талбайдаа Бостон Селтикийг бутниргэлээ

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн их сонирхол татаж байсан тоглолт бол Милоуки Багс талбайдаа Бостон Селтикс багийг хүлээн авч тоглосон билээ. Энэ улиралд нийт дөрвөн удаа таарч тоглох бөгөөд эхний тоглолтод Бостон Селтикс гурван оноогоор хожоод байсан бол өнөөдрийн тоглолт хоёр дахь тоглолт нь юм.

Тус тоглолтын эхний үед Багс 18 оноог илүү авсан бол хоёрдугаар үед онооны зөрүүг холдуулж 37 болгосон юм. Улмаар Селтикс сүүлийн хагасын тоглолтод гарааны тоглогчдоо талбайд гаргаагүй бөгөөд тоглолт 102-135 харьцаагаар Багс ялалт байгуулжээ.

Тус тоглолтод Яннис Антетокумпо 24 оноо, 12 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Димиан Лилард 21 оноо, сэлгээнээс Боби Портис 28 оноо, 12 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас гарааны тоглогчдоос Жэйлон Браун 10 оноог авсан бол бусад 7-гоос доош оноог авчээ. Тус багаас сэлгээнээс гарч тоглосон Пэйтон Притчард 21 оноог авч багаа тэргүүлжээ.

 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Брүүклин Нетс 102-111 Клевлэнд Кавалерс
Бостон Селтикс 102-135 Милоуки Багс
Портлэнд Трэйл Блэйзэрс 77-139 Оклахома Сити Тандер
Нью-Иорк Никс 124-128 Даллас Мавирекс
Финикс Санс 123
-102 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ