Улаанбаатар ММС Энержи баг D хэсгийг тэргүүллээ

Улаанбаатар ММС Энержи баг D хэсгийг тэргүүллээ

Гэмтэл нь бүрэн эдгэрсэн Э.Дөлгөөн FIBA3X3 энэ улирлын эхний тэмцээндээ оролцож байна.

Тэрбээр "FIBA 3X3 Edmonton World Masters 2023" тэмцээний хэсгийн хоёр тоглолтдоо нийлээд 14 оноо, 8 самбар авч нэг онооны шидэлтийг 89 хувь, хоёр онооны шидэлтийг 50 хувийн гүйцэтгэлтэй шидэж байна.

Улаанбаатар ММС Энержи баг нь хэсгийн хоёр тоглолтдоо хожил авч "D" хэсгийг тэргүүлжээ. Тэд эхний тоглолтодоо Портр Рикогийн Сан Хуан багтай тоглож эцсийн мөчид Э.Дөлгөөний хожлын довтолгоогоор хожил байгуулсан бол хоёр дахь тоглолтоо Сербийн Лиман багтай хийж 22-11 харьцаагаар хожил байгуулжээ.

Хасагдах шатанд АНУ-ын Принстон багийн эсрэг тоглоно. Хоёр багийн тоглолт долдугаар сарын 30 буюу маргааш өглөө 06:50 цагт эхлэх юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ