Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Э.Мөнхжаргалд өвдөг шороодлоо

Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Э.Мөнхжаргалд өвдөг шороодлоо

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна.

Тус даваанд зодоглосон Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь  Аймгийн заан Ч.Хасчулуугаар, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс  Аймгийн арслан Ё.Эрдэнэжаргалаар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр Улсын начин А.Даваанямаар, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Аймгийн заан Э.Дарханбатаар, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Улсын аварга О.Хангай Аймгийн харцага Т.Түвшинтулгаар тус тус гурав давж, наадамчин олноо баясгалаа.

Харин Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Дархан аварга Г.Өсөхбаяр Аймгийн арслан Э.Мөнхжаргалд өвдөг шороодож, энэ жилийн Үндэсний их баяр наадмын барилдаанаа өндөрлөлөө.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.