Денвер Наггетс баг анх удаа өрнөд бүсийн аварга боллоо

Денвер Наггетс баг анх удаа өрнөд бүсийн аварга боллоо

NBA-ын талбайд өрнөд бүсийн аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолт болж дууслаа. Хожигдох эрхгүй тоглож байгаа Лос Анжелес Лейкэрс талбайдаа Денвер Наггетс багтай тоглолоо. Тоглолтын эхлэлийн Лейкэрс гайхалтай хийж эхний хагасыг 15 онооны тэргүүллээр дуугасан ч гурав дугаар үед 20 оноог бага авч тэргүүллээ алдсан юм. Гэвч шийдвэрлэх үед Лейкэрс оноог ойртуулах болгонд Наггетс хариуг нь барьж байснаар 113-111 харьцаагаар Наггетс хожлоо.

Улмаар цувралын 4-0 харьцаагаар Наггетс шүүрдэж дуусгаж байгаа бөгөөд өрнөд бүсийн аварга баг болж байна. NBA-ын цомын төлөө тэд Миами Хит болон Бостон Селтикс багуудын хожсонтой нь тоглоно. Тус цуврал 3-0 харьцаагаар Миами Хит тэргүүлж байгаа юм. 

Наггетсаас Никола Иокич 30 оноо, 14 самбар, 13 дамжуулалтаар багаа тэргүүлж дуусгасан бол Жамал Муррэй 25 оноо, Аарон Гордон 22 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Леброн Жеймс 40 оноо, 10 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 21 оноо, 14 самбар, 3 хаалтыг гүйцэтгэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.